“LG CordZero” тоос сорогч буюу утсан холбоогүй цэвэрлэгээ!

2015-03-31, 20:19
6,406
Айл гэрийн өдөр тутмын цэвэрлэгээг тоос сорогчгүйгээр төсөөлөхийн аргагүй! Тоос шороо, хог хаягдал, талаар нэл тарсан будаа, талхны үртэс, тавилганд наалдсан гэрийн тэжээвэр амьтны үс ноос,  – хэрэв Танд найдвартай туслагч байвал энэ мэт асуудлаас ангижрахад амархан. Орчин үеийн тоос сорогч төхөөрөмжүүдийн  нэг сул тал гэвэл хөлд орооцолдсон холбогч утас нь газраар нэл хөглөрч байдгийн дээр хүүхэд болон гэрийн амьтдад ч халгаатай байдаг. Тэгвэл LG компани Танд утсан холбоогүй тоос сорогч төхөөрөмжийн шинэ шинэ загварыг санал болгож байна!
“LG CordZero” тоос сорогч  буюу утсан холбоогүй цэвэрлэгээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Утсан холбоогүй техник улам түгээмэл хэрэглэгддэг болж байна. CordZero™ тоос сорогчийн онцгой цуврал нь цэвэрлэгээний асуудлыг амархан шийдчихэж байгаа! Тогонд залгах үүр хаана байгаа, дамжуулагч утас нь түүнд хүрэх үү, үгүй юү гэж бодох шаардлага Танд байхгүй, LG-гийн тоос соргчийн шинэ цуврал нь утсан холбоогүй технологи, нэн загварлаг дизайн хоёрын энгүй боломжийг хослуулж байна.



Дэлхийд тэргүүлэгч CordZero Power (VK89000HQ загвар) тоос сорогч нь эхлэлийн горимдоо 40 минут, хамгийн оргил горимдоо 17 минут хүртэлх хугацаанд тоос сорох 200 Вт-ын сорох хүчин чадлыг хангасан, дотроо суулгасан, литий-ионы PowerPack аккумулятораар /зай хураагуураар/ тоноглогдсон байдаг. CordZero Power нь Smart Inverter Motor хэмээх хувьсах хөдөлгүүр /инвертор мотор/-тэй бөгөөд энэхүү ухаалаг мотор нь тоос сорогчийг ашиглах бүхий л хугацаанд өндөр үр дүн, найдвартай ажиллагааг нь хангаж байдаг. Хөдөлгүүрийн энэ мэт  үзүүлэлтүүдийнхээ хүчээр LG компани уг хөдөлгүүрт 10 жилийн баталгаа олгож байгаа юм. Автомат удирдлагын RoboSense технологи нь их бие болон бариул дээр байрлуулсан 4 мэдрэгчийнхээ ачаар хэрэглэгчийн хөдөлгөөний траекторийг автоматаар  таньж, Таны араас даган аажуухан шилжин хөдлөхдөө ажиллахад тань төвөг болохгүйгээр 100 см-ийн зай барьж байдаг. Тоос сорогч нь моторжуулсан дугуйнуудынхаа идэвхтэй хөдлөх системийн ачаар шилжин хөдөлж байдаг. Түүнчлэн CordZero Power тоос сорогч нь LG Kompressor хэмээх технологиор тоноглогдсон бөгөөд энэ нь тоос шорооны эзлэхүүнийг 3 дахин шахаж багасган, хогийг эвтэйхэн шахмал болгон багсарснаар тоос сорогчийн чингэлгийг тоос шорооны ул мөр ч үгүй цэвэрлэдэг байна. 



CordZero – Power Compact  цувралын стандарт их бие бүхий өөр нэг загвар  (VK79000HQ загвар). Энэхүү загвар нь мөн л Smart Inverter Motor  хэмээх ухаалаг хувьсах хөдөлгүүр болон 200 Вт-ын сорох хүчин чадалтай, дотроо суурилуулсан литий-ионы зай хураагуураар тоногдогдсон юм. Цэвэрлэгээний хугацааны хувьд зай нь бүрэн цэнэглэсэн тохиолдолд эхлэлийн горимдоо 40 хүртэл минут, харин оргил үеийнхээ горимд 17 хүртэл минут ажиллах хүчин чадалтай.  Энэхүү тоос сорогчийн бүтцэд  «Эллипс Циклон» хэмээх системийг ашигладаг бөгөөд уг систем нь агаар дахь тоосны урсгалыг шүүх, тоос соролтын байнгын хүчин чадлыг хангаж байх үүрэгтэй юм. CordZero Power Compact нь авсаархан хэмжээгээрээ ялгагддаг бөгөөд HEPA 13 шүүлтүүрээр тоноглогдсон, 4 төрлийн хошуутайгаар  худалдаанд гардаг. 

CordZero 2-ыг 1-т загвар нь (VSF7300SCWC загвар) Dual PowerPack ээлжийн зай хураагуур болон моторжуулсан сойз Anti-Tangle Brush гэдэг хоёр гол технологийнхоо хүчээр удаан хугацааны турш үр дүнтэй цэвэрлэгээ хийх боломж олгодог. Dual PowerPack зай хураагуурууд нь бүрэн цэнэглэсэн 2 зай ашиглаж байгаа нөхцөлд тоос сорогчийг ердийн горимд 70 хүртэлх минут, дээд зэргийн хүчин чадлаар нь ажиллуулсан нөхцөлд 50 хүртэлх минут ажиллуулах боломжтой. Харин үс, ноос орооцолдохоос сэргийлж тусгайлан боловсруулсан Anti-Tangle Brush сойзыг нь цэвэрлэгээ дууссаны дараа цэвэрлэх тухайд санаа зовох шаардлагагүй. CordZero 2-ыг 1-т загвар нь уг төхөөрөмжийг босоогоор нь юм уу зөөврийн гар тоос сорогч маягаар бүрэн дүүрэн ашиглах давхар үйлдлийг санал болгодог. CordZero 2-ыг 1-т загварын хөнгөн жин /2,8 кг/ болон нарийн тооцоолж  зохион бүтээсэн өв тэгш бариул нь цэвэрлэгээний явцыг ихээхэн хөнгөлж өгдөг. 180 градус эргэлтийн өнцөг, LED гэрэлтүүлэгч бүхий үндсэн сойз нь ор болон тавилган доогуурх хүрэхэд хэцүү, харанхуй газрыг цэвэрлэх боломж олгодог. Энэхүү зөөврийн тоос сорогчийн дотроо суулгасан тоосны сойзоор аливаа гадаргуу дээр ганц цэг ч үлдээлгүйгээр цэвэрлэгээ хийх боломжтой.  Нарийн тооцоолж зохион бүтээсэн өв тэгш Easy Grip бариул нь гарын сарвуунд очих ачааллыг багасгадаг.    


Робот-тоос сорогч LG Hom-Bot Square (VR6270LVM загвар) нь өөрөө бие даан цэвэрлэгээ хийдэг. 1,5 см-ээр уртасгасан сойзнууд нь Танай гэрийн өнцөг булан бүрээс тоос, хог, гэрийн тэжээвэр амьтдын үс, ноосыг шүүрдэж цэвэрлэнэ. Нэн шинэлэг энэхүү тоос сорогчид шинэ II-SLAM камер бүхий Dual Eye 2.0™ камеруудын сайжруулсан системийг хэрэглэдэг. Камерын ийм шинэ ситемтэй байхад цэвэрлэх талбай хэр зэрэг гэрэлтүүлэгтэй байх нь чухал биш, уг камер гэрэлтүүлгийн ямар ч нөхцөлд тод зураг гаргадаг бөгөөд тоос сорогч цэвэрлэгээний замаасаа гажих магадлалыг туйлын бага болгодог.  Цахим бампер дээр нь байрлах хэт улаан мэдрэгч нь саад тотгор тулгарах үед явдлаа удаашруулах болон түүнтэй мөргөлдөхөөс зайлсхийх боломжийг Робот-тоос сорогчид олгодог. Тоос сорогч шалны толигор гадаргуугаас хивсэнд шилжих үед турбо горим нь автоматаар ажиллаж эхэлдэг. Усан мэдрэгч нь эргэх өнцгөө тодорхойлох болон маршрутын дагуу чиглэлээ өөрчлөхөд тусалдаг. Хоёр камераас мэдээлэл авсан робот тоос сорогч цэвэрлэгээний хамгийн оновчтой маршрут боловсруулаад түүнийгээ санах ойндоо хадгалж байдаг. Цэвэрлэгээний дараа уг тоос сорогч    цэнэглэх төхөөрөмж рүүгээ автоматаар буцаж ирээд цэнэглэгддэг. Хэрэв цэвэрлэгээний үеэр зай нь дуусчихвал LG Hom-Bot Square нь мөн л цэнэглэх станц руугаа явах бөгөөд үүний дараа цэвэрлэгээгээ зогсоосон хэсгээс эхлэн ажлаа хийж эхэлдэг байна. 

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics компани бол хэрэглээний электроник, хөдөлгөөнт холбооны хэрэгсэл, ахуйн техникийн зах зээлд нэн шинэ технологийн зохион бүтээлт, үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхий даяар тархан байрласан 119 салбар офист нь  82 мянган ажилтан үйл ажиллагагаа явуулж байна. Тус компаний худалдааны нийт хэмжээ 2014 онд 56 тэрбум ам. доллар /59 их наяд солонгос вон/ болсон байна. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance &, Air Solution болон Vehicle Components  хэмээх бизнесийн дөрвөн салбар бүтцээс бүрддэг бөгөөд хавтгай дэлгэцтэй телевизор, үүрэн холбооны төхөөрөмжүүд, агааржуулагч, угаалгын машин, хөргөгчийн үйлдвэрлэлээрээ  дэлхийд тэргүүлэгчдийн нэг нь юм.  LG Electronics компани нь 2015 онд Олон улсын электрон техникийн International CES® Innovations Awards наадмаас 41 шагнал хүртсэн байна.

LG Electronics Home Appliance компаний тухай
LG Electronics Home Appliance компани нь байгаль орчинд ээлтэй, нэн шинэ бөгөөд загварлаг бүтээгдэхүүнүүдийг санал болгодог ахуйн техникийн салбар дахь шинэчлэгч компани юм. Эдгээр бүтээгдэхүүнээс хөргөгч, сав суулга угаагч машин, гал тогооны өрөөний техник хэрэгсэл, тоос сорогч зэргийг дурдаж болно. LG компаний ахуйн техник хэрэгслийг ажиллуулахад амархан. Тус компани технологио байнга боловсронгуй болгож, дэлхийд анхдагч интерактив хөргөгч, уурын угаалгын машин зэрэг гэр ахуйн гайхамшигт техник хэрэгсэл бүтээсээр байна.  Энэ мэт шинэлэг ололтынхоо ачаар LG компани нь гэр ахуйн техник хэрэгслийн салбарт шинэ шинэ хандлагыг тогтоож, дэлхийд тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлсээр байна. 


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.