1. Давстай хар талх
Хачиртай талханы хамгийн энгийн хувилбар бол давс цацсан хар талх юм. Мөн давс цацахын өмнө талхан дээр (хөргөгчинд байгаа зүйлээс хамааран наран цэцгийн эсвэл цөцгийн) тос түрхэнэ, талханы захыг сармисаар үрж эсвэл зурган дээр байгаа шиг сонгинотой идэж болно.
2. Элсэн чихэртэй цагаан талх
Өмнөх хачиртай талхтай адил гагцхүү зөвхөн маслотай, хэрвээ цөцгийн тос түрхсэн бол дээгүүр нь элсэн чихэр цацна.
3. "Гэрийн талх"
Хоёр төрлийн гэрийн талх байдаг байсан.
Цөцгийн тостой болон жимсний чанамалтай хачиртай талх (ихэвчлэн улаалзганы эсвэл үхрийн нүдний)
4. Хоёр цайны жигнэмэгийг нэгийг нь цөцгийн тос, нөгөөг нь чанамал түрхэн хавсарна.
4. Хайрсан талх
Ихэвчлэн хатсан талхыг, гэхдээ шинэ талхыг ч хэрэглэх явдал байдаг байсан.
Зүсэм талхыг өндгөнд дүрээд хайруулын тавган дээр шарна. Хэрвээ цагаан талх шарвал өндгөн дээр бас сүү нэмдэг байв.
5. Хайлуулсан элсэн чихэр
Халбаган дээр чихэр хайлуулж идэж байгаагүй хүүхэд байхгүй л болов уу?
6. "Шоколадтай" өтгөрүүлсэн сүү
Өтгөрүүлсэн сүү, какао хоёрыг холиод хийдэг байсан.
7. Шарсан хиам
Шарсан хиамтай халуун хачиртай талх их амттай болдог байлаа. Зүсэм
талхан дээр тос, гич түрхээд дээр нь халуун хиамаа тавина. Хайлсан тос
гичний холимог талханд нэвчин ороод жинхэнэ салахын аргагүй амттай
болно.
8. Мөн чанамал, утсан хиамыг ч бас шарна.
Одооны хүүхдүүдийн мэдэхгүй, Таны багадаа идэх дуртай байсан ямар хоол, амттангууд байсан бэ?...