LG G Flex2 - Таны амжилтын нууц!

2015-03-27, 23:05
5,016
Таны гадаадтөрхүг ярианаас тань илүү ихийг өгүүлэхээр байхын тулд хэрхвэл зохих вэ? Гадаад төрх гэдэг бол өөрийн тань нэрийн хуудас л гэсэн үг.  Таныг ганц үг ч  хэлж амжаагүй байхад хүмүүс өөрийн  тань талаар хэдийнэ дүгнэлтээ хийчихсэн байдаг.
LG G Flex2 - Таны амжилтын нууц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Нүд булаам гоёл чимэглэл, чамин дэгжин хувцас, загварлаг ухаалаг утас – эдгээр нь эзнийхээ тухай бүхий л мэдээллийг илчилж байдаг хүчирхэг хэрэгсэл юм.  Ухаалаг гар утасны хувьд бид хожим дэлгэрэнгүй өгүүлэх болно. Харин одоо Таны анхаарлыг ирээдүйн гар утас LG G Flex 2-т хандуулъя.

LG компани LG G Flex 2 хэмээх шинэ ухаалаг гар утсыг 2015 онд Лас-Вегаст болсон  Олон улсын электрон техникийн CES® үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. Түүнийг Men’s Journal, TechRadar, Today/Reviewed.com, Digital Trends Top Tech, PC Mag  болон хамгийн нэр хүндтэй бусад олон хэвлэлийн хуудаснаа зохих ёсоор нь үнэлж сайшаасан билээ.  Шинэлэг дизайн болон нийтлэг бус шийдлээрээ энэ гар утас янз бүрийн төрөл, ангиллын 12 гаруй шагнал болон олон тооны эерэг, нааштай үнэлгээхүлээжавсанюм.

LG G Flex 2 гар утас илүү дэвшилттэй дизайн, хөдөлмөрийн өндөржүүлсэн бүтээмж болон хамгийн гол нь хэрэглэхэд хавьгүй эвтэйхэн бөгөөд зөнгөөр ойлгогдох хэрглээний интерфейс зэрэг ихэнх үзүүлэлтээ сайжруулснаа толилуулж байна.

Таны ухаалаг гар утас бол өөрийн тань нийгэмд эзлэх байр суурь, амжилтын ертөнцөд нэвтрэх үнэмлэх билээ. Нийгмийн ухааны олонхи судлаачдын үзэж байгаагаар бол хэв загвар сайтай ухаалаг гар утастай хүмүүс эргэн тойрныхоо хүмүүст илүү таалагддаг, итгэл төрүүлэх нь давуу байдаг тул тэдэнд дуртайяа тусалж, илүү  өндөр цалин хөлс олгодог байна. Загвар сайтай ухаалаг гар утас нь тухайн хүнийхээ талаарх мэдээллийг тээж явдгаараа эзнийхээ амжилт бүтээлд нөлөөлж байдаг аж.



LG G Flex 2 гар утас нь илүү үр дүнтэй, илүү хурдтай ажиллахад зориулсан 64 битийн 8 цөм бүхий хүчирхэг Qualcomm® Snapdragon™ 810 процессороор тоноглогдсон. Түүний 5,5 инчийн дэлгэцийн нягтралыг Full HD болтол нь сайжруулсан, харин шинэчилсэн программ хангамж нь олон тооны эвтэйхэн үйлдэл шинээр хийх боломж олгож байна. Анх удаагаа G Flex-т танилцуулсан арын тагных нь өөрийгөө нөхөн засварладаг хосгүй гадаргуу нь шинэ загвартаа ч гэсэн ашиглагдаж байгаа атлаа илүү үр өгөөжтэй болсон бөгөөд нөхөн засварлах үйл явцад нь одоо хавьгүй бага хугацаа зарцуулдаг болж байгаа.         

G Flex 2-ын их биеийн хүнхэр хэлбэр нь өмнөх үеийнхээ утасны үзүүлэлтүүдээс давж гарсан бөгөөд шинэ ухаалаг гар утасны 400 мм-ээс 700 мм хүртэлх радиусын хүнхэр хэлбэр дүрс нь тухайн утсандаа өв тэгш нийцэн зохицсон байдаг.  Энэхүү хүнхэр  их бие шинэ G Flex 2-ыг илүү дэгжин, ажил хэрэгч дүр төрхтэй болгож харагдуулдаг.



Түүгээр үл барам G Flex 2 гар утас нь зөвхөн гоо сайхны таашаал өгөхийн тулд бүтээгдсэн зүйл төдий биш юм. Уг утасны шинжлэх ухааны үндэстэй, нэн оновчтой шийдэл бүхий дизайн нь микрофоноо илүү сайн ажиллуулах, гадны дуу чимээг багасгах зорилгоор түүнийг хүний уруулд ойрхон байхаар шийдэж өгсөн байдаг.  Дэлгэцийнх нь нягтралыг 1080 р Full HD болтол нь сайжруулсан бөгөөд ингэснээр дэлгэцэн дээрх жижиг сажиг хэсэг нэг бүрийг илүү тод, амьд харагдуулдаг.  G Flex 2-ын  хосгүй хэлбэр дүрс, найдвартай ажиллагааг хангадаг P-OLED дэлгэц өмнөх үеийн G Flex-ийнхтэй нь харьцуулахад илүү тод  дүрстэйгээрээ гайхуулдаг.

Android 5.0 Lollipop үйлдлийн системийн шинэ хувилбар нь илүү гүн, гэрэл сүүдэр, хөдөлгөөнт зурагтай дизайны гоо сайхны шинэ шийдлээсээ авахуулаад хэд хэдэн төрлийн сайжруулалтыг санал болгож байна. Эдгээр мэдээлэл түгжээний шинэчлэгдсэн дэлгэцэн дээр гарч ирдэг. Аюулгүй байдалтай холбоотой шинэ үйлдэл нь бүртгэлтэй Bluetooth-төхөөрөмжийн дэргэдэх ухаалаг гар утасны түгжээг тайлангаа эдгээр төхөөрөмжийг хооронд нь холбох боломжийг нэмэгдүүдэг.  

Snapdragon 810 процессор нь илүү түргэн бөгөөд үр дүнтэй холбох зориулалттай LTE 3x20MГц-ийн сувгуудыг зангидах нэгдмэл технологиороо онцгой юм. 

Утасны арын тагны өөрийгөө нөхөн зөасварлагч гадаргуу нь өдөр тутмын хэрэглээнээс үүдсэн элэгдэл зурагдалт зэрэг бүхий л өө сэвийг далдалж, уг утсыг шинэ мэт харагдуулдгийн зэрэгцээ нөхөн сэргээлтийн хурд нь өмнөх үеийн загварынхтайгаа харьцуулахад нэлээд хэмжээгээр буюу тасалгааны температурт 3 минутаас 10 орчим секунд хүртэл буурсан  байдаг.    



LG-гийн ухаалаг гар утсанд байдаг өөр нэг шинэлэг технологи гэвэл лазерын автомат тохируулга бүхий хурдан камер бөгөөд уг камерыг алдартай загвар LG G3-т анх удаагаа хэрэглэсэн юм. Энэхүү камерын ачаар G Flex 2 гар утас гэрэлтүүлэг хангалтгүй нөхцөлд ч гэсэн тухайн объект хүртэлх зайг лазерын туяагаар хэмжингээ хүний амьдралын ховор сайхан  мөчийг гэрэл зурагт буулгах боломж олгодог. G Flex 2-ын камер нь цаг хугацаагаар шалгагдсан OIS+ технологи болон давхар LED гэрэлтүүлэгтэй хосолсноор дүрсний чанараараа гэрэл зургийн аппаратуудын ихэнх камертай өрсөлдөх чадвартай юм.

G Flex 2-ын хэрэглээний иав тухтай байдал нь дан ганц уг төхөөрөмжийн шинжлэх ухааны үндэслэл бүхий нэн оновчтой шийдлээр хязгаарлагдахгүй, программ хангамжтай нь ч хамаатай юм. Тухайлбал:

Дохио зангаагаар зураг авдаг нь өөрийнхөө зургийг өөгүй сайхнаар дарахад тусалддаг.  Үүний тулд камерын өмнө гараа зүгээр л атгаснаар зураг дарахын өмнөх 3 секундийн урвуу тооллыг эхлүүлнэ гэсэн үг.

Gesture View  нь зураг авангуутаа сүүлчийнхээ зургийг тэр дор нь амархан үзэх боломж олгодог. 

Glance View нь цаг хугацаа, сүүлд ирсэн мессежүүд юм уу аваагүй дуудлага зэрэг ашигтай мэдээлүүдийг тусгасан байдаг. Үүнийг ашиглахын тулд дэлгэцийнхээ дээрээс доош нь ганц хөдөлгөөнөөр мэдээллийн мөрийг буулгахад хангалттай. 

Түргэн цэнэглэлт нь 40-өөс дотогш минутын дотор 3,000 мАч эзлэхүүнтэй дотроо суурилуулсан батарейг 50 хувь хүртэл цэнэглэх боломж олгодог.  

Техникийн гол үзүүлэлтүүд:

- Процессор: 64-битийн хүчин чадалтай, 8 цөмтэй Qualcomm® Snapdragon™ 810,
  2.0ГГц

- Дэлгэц: 5.5 инчийн, хүнхэр P-OLED Full HD (1080 x 1920, 403 ppi) 

- Санамж: 16/32МБ eMMC ROM / 2GB DDR4 RAM / microSD үүр  (2Тб хүртэл)  

- Камер: Үндсэн 13Мп с OIS+ лазерын автомат тохируулгатай /Нүүрний 2.1Мп

- Зай: 3,000 мАч (дотроо суурилуулсан)

- Үйлдлийн систем: Android 5.0 Lollipop

- Оворхэмжээ: 149.1 x 75.3 x 7.1-9.4 мм

- Жин: 152г

- Сүлжээ: 4G / LTE / HSPA+ 21/42 Mbps

- Холболт: Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth Smart Ready (Apt-X) 4.1, NFC, SlimPort, A-
  GPS / Glonass, USB 2.0

- Өнгө: Цайвармөнгөн, хунданулаан

- Бусад: Дохио зангаагаар зураг авдаг, Gesture View*, Glance View** гэхмэт.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.