Онгоцонд явсан зорчигчдын бүрэн мэдээдэл нарийн гараагүй байгаа ч, Германы 67 иргэн, хоёр багшийн хамт явсан 16 хүүхэд, Испанийн 45 иргэн явсан хэмээн мэдээлээд байна.
Онгоцны сүйрлийн газар 600 орчим хүн ажиллаж, осол болсон шалтгааныг олохоор хичээж байна.
Нас барсан иргэдийн гэр бүл хамаатан садан.
"Airbus A320" онгоц унасан газар.
"Germanwings" нислэгийн компаний гейт, Кёльн/Бонн
Москва дахь Германы элчин сайдын яамны дэргэд.
Дюссельдорф хотын нисэх онгоцны буудал дээрх нислэгийн хуваарийн самбар дээр Барселоноос ниссэн онгоц газардаагүй гэсэн байна.
Нас барсан иргэдийн гэр бүл хамаатан садан.
Францын дотоод хэргийн яамны сайд Бернар Казнев осол болсон газар ирлээ.
Парисын цагдаагийн ажилтнууд болон нутгийн цагдаагийнхан сүйрсэн онгоцны хэргийг мөрдөхөөр иржээ.
"Germanwings" компаний ерөнхий нисгэгч Штефан Кенан Шейб (Stefan Kenan Scheib) болон компанийн захирал Томас Винкельман (Thomas Winkelmann) нар хэвлэлийн бага хурлын үеэр.
Францын аврагчдын нисдэг тэрэг.
"Germanwings" компаний онгоцны буудал дээрх сурталчилгаа.
Аврагчдын нисдэг тэрэг.
Испанийн ерөнхий сайд Мариано Рахо ослын талаарх мэдээлэл авсны дараа, 3 хоногийн эмгэнэл зарлажээ.
Нас барсан иргэдийн гэр бүл, хамаатан садан.
Германы канцлер Ангела Меркель иргэддээ хандаж үг хэллээ.
Аврагчдын түр байрласан газар.
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ослын талаар мэдээллийг иргэддээ хүргэж байна.
Германы Хальтерн-ам-Зе хотын захирагч Бодо Климпел хэвлэлийн бага хурлын үеэр. Тус хотын "Joseph-Koenig-Gymnasium" дунд сургуулийн 2 багш, 16 сурагч энэ ослоор амиа алджээ.
"Joseph-Koenig-Gymnasium" сургуулийн үүдэнд.
"Germanwings" компаний ажилтнууд эмэгнэл илэрхийлж байна.
Сүүлд авсан шинэ мэдээлэл:
Осолдсон онгоцны талаар цочирдмоор мэдээллийг Францийн прокурор дуулгалаа. "Шинжээчдийн мэдээллээр "Airbus А320" онгоцыг 2-р нисгэгч Андреас Лубиц (Andreas Lubits) бүхээгийн хаалгыг дотроос нь түгжиж, багийн даргыг бүхээгтээ оруулалгүйгээр онгоцыг уулын энгэр рүү чиглүүлж, санаатайгаар унагасан гэж үзэж байна" -хэмээн хэвлэлийнхэнд ярьсан юм.
Одоо Германы 2-р нисгэгч Андреас Лубиц (Andreas Lubits) хэмээх хэн бэ? -гэдэг асуултын хариултыг олохоор дэлхийн хэвлэл мэдээллийнхэн бичсээр байна. Ямар шалтгааны улмаас ийм аймшигтай хэрэг үйлдэх болов гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Андреас Лубиц.