Бидний амьдрал 50 мянган жилийн дараа ямар байх бол?...

2015-03-27, 02:24
16,740
Найруулагч Mischa Rozema-ийн найруулсан богино хэмжээний "Sundays" киног танд шууд үзэхээр хүргэж байна. Тэрээр уг бүтээлээрээ Kickstarter-аас 50,000 гаруй долларыг олоод байгаа юм байна. Киноны үйл явдал Мексикт өрнөх бөгөөд ирээдүй цагт үйл явдал өрнөх болно.
Бидний амьдрал 50 мянган жилийн дараа ямар байх бол?...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Киноны гол баатар Бен бөгөөд түүний амьдралд өрнөж буй зүйл нь аймшгийн зүүд мэт санагдаж, өнгөрсөн амьдрал нь худлаа байсан мэт санагдана. Тэрээр гэнэтхэн өнгөрсөн амьдралд байсан хайртай эмэгтэй Изабелийнхаа талаар санаж бүх үнэнийг олохыг хичээнэ.

“Бид 50,000 жилийн дараах ирээдүй рүү очиж байгаа бөгөөд үзэгч таны төсөөллөөр орчин үеийн техник технологи бүх зүйлийг өөрчилж байгаа мэт санагдах биз. Гэтэл бүх зүйл эсрэгээр эргэж байсан юм. Дэлхий ертөнц хуучнаараа үлджээ. Бид өмнөх ажилаа хийж буй, өмнөх амьдралаараа амьдарч буй нөгөө л танидаг хүмүүсийгээ харах болно. Дэлхийн бүтэц, түүний хүн ам, сэтгэл судлал бүгд л хуучнаараа байна. Харин киноны гол дүрийн жүжигчин Бений толгойд л асуудал байгаа бололтой. Тэрээр нүдээ нээж түүний мэдэж байсан, өнгөрүүлсэн бүхэн худлаа болохыг ойлгож байсан юм” -хэмээн киноны найруулагч Mischa Rozema ярьжээ. Богино хэмжээний киног ирэх жилээс бүрэн хэмжээний кино болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()