Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
3D принтер
3D принтерийн ололт амжилт болон түүний талаар мэдээлэл аль хэдийн гарсан ч, одоо болтол өөрийн боломжуудыг гайхуулсаар л байгаа билээ. 3D принтерээр машин, зэвсэг, хиймэл эрхтэн болон төрөл бүрийн металл, резин биетүүдийг хүртэл хэвлэж байна.
Японы шүдний хамгаалалт
Тун удахгүй шүдний эмч бидэнд хэрэггүй болох бололтой. Учир нь Япончууд элдэв гэмтэл, бохирдол, нянгаас хамгаалсан хаалтуудыг бүтээж байгаа. Шүдний эмалийн үндсэн элемэнтүүдээр хийгдэх бөгөөд хэдэн жилийн дараа худалдаанд гарах юм байна. Үүнээс гадна шүд цайруулах, бэхжүүлэх үйлчилгээтэй ажээ.
Лабораторийн нөхцөлд хийсэн мах
Цагаан хоолтонгууд тун удахгүй амьтны гаралтай хиймэл махыг идэх боломжтой болох нь ээ. Энэ мах нь маш үнэтэй байдаг бөгөөд амьтдын цөөн эсийг ашиглаж, лабораторийн нөхцөлд үйлдвэрлэж байгаа юм. Хамгийн анх энэ туршилтыг Голландын эрдэмтэн 2013 онд хийж байсан байна. Магадгүй булчингийн эмгэгтэй хүмүүст сайн үр дүнтэй байх болов уу.
Органик түлшээр ажилладаг робот
Өөрийн үүргийг гүйцэтгэхийн тулд роботууд төрөл бүрийн энергийг ашигладаг. Уламжлалт ёсоор бол цахилгааны болон нүүрс устөрөгчийн түлшийг ашигладаг. Харин тун удахгүй хийгдэх EATR робот нь органик түлшээр ажиллах юм байна. Тэрээр өөрөө өөрийгөө хангаж, ажиллах гэнэ.
Хүний тархины эстэй хулгана
Хүн төрөлхтөн удаан хугацааны туршид үрийн эсийн талаар судлаж байгаа гэнэ. Хүний үрийн эс нь олон төрлийн өвчнийг анагаах чадвартай байдаг. Харин саяхнаас энэ эсийг хулганы тархинд шилжүүлэн суулгажээ. Үүний үр дүнд хулганууд нэмэлт үйлдэл хийж, илүү ухаалаг болох юм байна.
Бичил нисгэгчгүй онгоц
Хэдийгээр шинжлэх ухааны фантастик /зөгнөл/ мэт сонсогдож байгаа ч сүүлийн үед үүнийг дайны үйл ажиллагаанд ашиглах болжээ. Хамгийн жижиг нь “Micro air vehicle” юм байна. Энэхүү нисгэгчгүй онгоц ердөө 15см-ийн урттай аж. Эрдэмтэд тун удахгүй шавж мэт жижиг онгоц үүсэх бөгөөд дайны үйл ажиллагааг компьютерийн тусламжтайгаар зохион байгуулах магадлалтай гэнэ.
Арьсны шүршигч
Австралийн гоо сайхны хагалгааны эмч болон эрдэмтэн Мари Стоун болон Фиона Вууд нар арьсны түлэгдэл авсан хүмүүст туслахаар эрчимтэй ажиллаж байгаа гэнэ. Шүршигчийг гэмтсэн арьсны хэсэгт цацах ажээ. АНУ-ын зэвсэгт хүчинд энэ шүршигчийг ашиглаад эхэлчихсэн байгаа.
Трансгентэй ямааны торго
Ямаа болон аалзыг эрлийзжүүлж байгаа гэнэ. "Nexia Biotechnology" компанийнхан аалзны гентэй тор сүлжих чадвартай ямаануудыг бүтээсэн байна. Тэдний сүлжсэн тор нь маш нимгэн, бат бөх болох бөгөөд сүүнээс нь гаргаж авдаг ажээ. Үүгээр хиймэл эрхтэн /протез/, сум нэвтэрдэггүй хантаазыг хүртэл хийж болох гэнэ.
Камертай эм залгих
Ходоод дурандуулах гэдэг аймшигтай зүйл болохыг дурандуулж байсан хүмүүс сайн мэдэх биз. Тэгвэл шинэ технологийн ачаар камертай эмийг залгиж болох юм байна. "Given Imaging" хэмээх компанийхан “PillCam” хэмээх камерыг бүтээсэн бөгөөд одоогоор 1.5 сая хүн энэ аргыг хэрэглэсэн байна.
Устаж буй амьтдыг дуурайлгах
“Юркийн үеийн цэцэрлэгт хүрээлэн” гэх киног та үзэж байсан л болов уу. Орос болон Өмнөд Солонгост арслан зааныг хуулбарлан хийхийг оролдож байжээ. Янгир ямааг хуулбарлах ажил нэлээд амжилттай болсон байна.
Бодлоор удирдах хиймэл эрхтэн (протез)
Орчин үед хиймэл эрхтэн бүтээх ажил тийм ч хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа бөгөөд эрдэмтэд илүү хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. “Segway” компанийхан бодлоор удирдаж болох “DEKA arm” хиймэл гарыг хийхээр ажиллаж байгаа юм байна. Цахилгаан импульсууд нь тусгай мэдрэгчийн ачаар таны хийхийг хүссэн үйлдлийг хийммэл гарт мэдэгдэх бөгөөд хамгийн хэцүү үйлдэлийг ч хийх боломжтой гэнэ. Хиймэл гарыг улам сайжруулж байгаа учир, тун удахгүй хэрэглэгчдийн гарт хүрэх биз ээ.
Мэдээ алдуулагч робот
Ирээдүйн нэг онцлог нь хамгийн хэцүү үйл ажиллагааг робот хийхэд оршино. Харин мэдээ алдуулах роботыг анагаах ухаанд хэрэглэж болох нь ээ. Хагалгааны үед мэдээ алдуулагчийн үүрэг нэн чухал байдаг бөгөөд тэрээр байнга өвчтөнөө хянах ёстой байдаг. Харин одоо энэ үүргийг робот гүйцэтгэх нь ээ.
Бодлоор удирдаж болох тэргэнцэр
Тэргэнцэртэй хүмүүсийн хувьд тэргэнцэрээ удирдах гээд нэлээд хэцүү асуудал болдог болов уу. Харин тун удахгүй таны бодлоор удирдагдах тэргэнцэр үйлдвэрлэгдэх гэж байгаа гэнэ. Лозанны технологийн Их Сургуулийн эрдэмтэнгүүд хамтран ухаан бодлоор удирдах тэргэнцрийг бүтээж байгаа юм байна. Та чигээрээ яв, хойшоо ухрах, эргэх гэх мэт зүйлсийг бодоход л тэргэнцэр үүргээ гүйцэтгэх болно.
Микрочиптэй хүн
Микрочипыг нэлээд эртнээс амьтдад суулгаж байсан бөгөөд тэдний байгаа газрыг тодорхойлоход ашигладаг байсан. Тэгвэл хүнд микрочип суулгаснаар тухайн хүний эрүүл мэндийн талаар мэдээллийг өгөх бөгөөд хэрвээ тухайн хүн ухаангүй байвал, энэ мэдээллийг өгөх болно. Үүнээс гадна хэн нэгэн таныг өөрийн хүссэнээр удирдах боломжтой юм байна.
Бионик нүд
Хараагүй хүн хараатай болох үзэгдэл библийн судар, шашины зөгнөлд л гардаг байсан. Гэтэл орчин үеийн технологийн ачаар үүнийг хийх, бодит боломж нээгдэж байгаа гэнэ. Эрдэмтэд олон арван жилийн турш бионик нүд хийх тал дээр нэлээд ажилласан байна. Австралид энэ ажиллагаан дээр нэлээд анхаарал хандуулж байгаа гэнэ.