Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Нимбэгний скраб
Нимбэгэнд альфа болон бета хэмээх ислүүд байдаг бөгөөд энэ нь үхжсэн арьсийг унагах шидтэй байдаг. Үүнээс гадна сэвх толбо арилгах үйлчилгээтэй учир нимбэгтэй скраб худалдан авах, эсвэл өөрөө хийгээд хэрэглэвэл илүү үр дүнтэй юм.
2. Хумс арчилгаа
Маникюрийн мэргэжилтэнгүүд нимбэгийг өөрийн үнэнч туслахаа хэмээн үздэг байна. Та бүлээхэн усанд тал нимбэгийн шүүсийг шахаж хийгээд хумсаа 3-5 минут хийхэд л хангалттай. Дараа нь нимбэгний хальсаар хумсаа арчихад л болно.
Энэ нь таны хумсыг бэхжүүлээд зогсохгүй давхар тэжээл өгөх болно.
3. Дотор эвгүйрэхээс хамгаалах
Хэрвээ та ямар нэгэн тээврийн хэрэгслээр явахад дотор тань эвгүй оргидог бол аман дотроо хэрчим нимбэгийг хийхэд л хангалттай.
4. Нимбэгний чийгшүүлэгч
Нимбэг нь гайхалтай чийгшүүлэх үйлчилгээтэй учир нүүр цэвэрлэгч тоник болон ариутгах бодисондоо хийхэд нэн тохиромжтой юм. Үүнээс гадна ус болон зөгийн балыг чийгшүүлэгч болгон ашиглаж болно.
5. Амнаас таатай үнэр үнэртэх
Усанд найруулсан нимбэг нь амны хөндийг ариутгах гайхалтай шингэн болж өгөх бөгөөд амны эвгүй үнэрийг дарах болно. Гэхдээ үүний дараа амаа заавал цэвэр усаар зайлах хэрэгтэй юм. Энэ нь шүдний эмалийг хадгалахад тустай аж.
6. Усанд ороход ашиглах
Усанд орохдоо эфирийн тостой нимбэгийг нэмэхэд сайхан үнэртэхээс гадна, тайвшруулах үйлчилгээтэй юм.
7. Хагны эсрэг үйлчилгээтэй
Долоо хоногт хэд хэдэн удаа нимбэгээр толгойныхоо хуйхыг арчих нь хагнаас ангижирахад тусалдаг юм. Харин та үүний дараа толгойгоо усаар сайн зайлах хэрэгтэй шүү. Анхаарах зүйл хэт хуурай арьстай хүмүүст хэрэглэх хориотой.
8. Ханиадны эсрэг
2-3 дусал нимбэгний эфирийн тосыг нэг стакан усанд хийгээд хоолойгоо утах хэрэгтэй.
9. Гар арчилгаа
Гаран дээрх толбо болон үнэрийг арилгахад тустай.
10. Биеэ амин дэмээр баялаг болгох
Өдрийнхөө хоолны цэсэнд нимбэгтэй ус оруулснаар таны бие амин дэмээр дутагдахгүй байх болно.
11. Хоолой өвдөх
Хагас хоолны халбага зөгийн бал болон 2 халбага нимбэгний шүүс нь хоолойны өвчин, ханиаданд нэн тустай.
12. Зөгийнд хатгуулсан үед
Зөгийнд хатгуулсан хэсгээ нимбэгний шүүсээр арчвал өвчин намдана.
13. Шилдэг амтлагч
Нимбэг нь ихэнхи хоолыг амтлаж болох шилдэг амтлагч болж байна.
14. Мах болон загасны амтлагч
Мах болон загас амтлахад хар перец, давс, сармис, сонгино болон нимбэгний хальс байхад л хангалттай.
15. Нимбэгний элсэн чихэр
Нимбэгтэй цайнд дуртай хүмүүст: нимбэгний хальсийг жижиглэж үрээд элсэн чихэртэй холиод нэг цагийн дараа хэрэглэхэд бэлэн болно.
16. Жимсийг шинээр хадгалах
Жимсээ шинэхэнээр нь хадгалахын тулд нимбэгний шүүс цацаж болно.
17. Нимбэгтэй мөс
Зүсэм нимбэгийг устай хольж хөлдөөвөл таны уух зүйлийг гайхалтай чимэж өгнө.
18. Нишнингийн элсэн чихэр хадгалах
Нишингийн элсэн чихрийг чийгтүүлэхгүйн тулд нимбэгний хальс хийх хэрэгтэй.
19. Удаан хадгалалт
Нимбэгийг хөргөгчинд маш удаан хадгалаж болно. Ингэхдээ нимбэгээ зүсээд хэсэг бүрээ дахин 4 хэсэг болгон хуваагаад хөлдөөгчинд хийх хэрэгтэй. Ингээд хүссэн үедээ хэрэглэж болно.
20. Их шүүс гаргах
Нимбэгнээсээ илүү их шүүс гаргахын тулд хэрчихээсээ өмнө гартаа сайн барих хэрэгтэй.
21. Амтат салат
Салатаа илүү амтлаг болгохын тулд нимбэгний шүүс болон оливын тосыг хийхэд хангалттай.
22. Ундаа
Гурван нимбэгний шүүсийг элсэн чихэр болон устай холиод дээр нь мөс, гааны навч нэмэхэд л сэнгэнсэн сайхан ундаа бэлэн болох болно.
23. Цэвэрлэгч бодис
Нимбэгний хальсан дээр уксус хийгээд хоёр долоо хоног хадгалах хэрэгтэй. Дараа нь үүн дээрээ 50/50 харьцаатай ус хийхэд та бүхий л зүйлийг цэвэрлэж болно.
24. Шавжнаас ангижрах
Шоргоолж, бөөс, жоомнууд нь цитрусын үнэрт дургүй байдаг.
25. Цайруулах үйлчилгээтэй
Нимбэг нь цайруулах үйлчилгээтэй байдаг учир толбо арилгахад нэн тохиромжтой.
26. Хөргөгчний үнэр арилгах
Хөргөгчиндөө нимбэгний хальс хийхэд муухай үнэр арилах болно.
27. Цайны өнгөр арилгах
Нимбэгний хүчлийг данхандаа хийгээд буцалгаад дараа нь угаахад цайны өнгөр арилна.
28. Цэвэрхэн богино долгионы зуух
Богино долгионы зууханд зориулсан саван дотор тал ус, хэдэн дусал нимбэгний шүүсийг хийгээд зуухандаа хийгээрэй. Та зуухаа 3-5 минутын турш асаах хэрэгтэй. Дараа нь зуухаа арчихад болно.
29. Цэвэрхэн бас таатай
Нимбэгний хальсаар гамбанз, хоолны сав, толь, мебелийг арчиж цэвэрлэж болно.
30. Таатай үнэр
Ариун цэврийн өрөөндөө нимбэгний хальс тавихад ариун цэврийн өрөө тань таатай үнэртэй болно шүү.