Витаминаар баялаг “Smoothie” бэлтгэх арга

2015-03-23, 01:28
25,396
Манай монголчууд өвөлдөө илчлэг ихтэй хоол хүнс хэрэглээд харин зундаа ходоод гэдсээ амрааж сүү цагаан идээгээ хэрэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ. Тэгвэл бид гаднаасаа гялалзахаас гадна, арьс үсээ гоё харагдуулахын тулд идэж байгаа зүйлсдээ зайлшгүй анхаарах хэрэгтэй болжээ.
Витаминаар баялаг “Smoothie” бэлтгэх арга


Мөн ямар ч эцэг эх үр хүүхэддээ аль болох л багаас нь эрүүл хоол хүнс өгөхийг эрмэлздэг билээ. Тиймээс өнөөдөр би та бүхэндээ хэрхэн хялбархан бөгөөд амттай витаминлаг "SMOOTHIE" хийх талаар зөвлөгөөг хүргэх гэж байна. Энэхүү зөвлөгөөг huvtsasburhan.wordpress.com блогоос авсан болно.

"SMOOTHIE" ХИЙХЭД МАШ ХЯЛБАРХАН
 "Smoothie" хийхэд мэдээж "Smoothie хийгч/blender" хэрэг болно. Хамгийн гол нь өөрийнхөө идэх дуртай дурын жимс, тараг, сүү зэрэг байхад л болно. Гол нь туршилт хийхээсээ та айх хэрэггүй юм. Ногоон бууцай, авакадо, цагаан гаа гээд л биед асар хэрэгтэй зүйлсийг хүүхэд идэх дургүй байдаг. Тэгвэл та сэмхээн "Smoothie"-нд холиод гоё амттай болгоод өгөхөд л тэд дуртай нь аргагүй амтархан уух болно.




SMOOTHIE ХИЙХЭД МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ ХЭДЭН ЗҮЙЛ….
 Дэлгүүрүүдээр зарагддаг савласан "Smoothie"нь хэт их чихэрлэг байдгийг та анзаарсан байх. Гол нь чихрийн хэмжээгээ хасч, шинэхэн ундааг өөртөө бэлдэх гэж байгаа болохоор аль болох чихэргүй тараг, бас шинэхэн жимс хэрэглэхийг хичээгээрэй. Мөн тараг, авакадо, гадил хийхэд өтгөн найрлагатай болдог бол харин сүү ус хэрэглэвэл шингэн болох болно.

1. АРЬСАА ДОТРООС НЬ ТЭЖЭЭЕ ГЭВЭЛ

Дотроосоо тэжээллэг хүнс хэрэглэвэл гаднаа гялалзаад л байдаг. Энэ "Smoothie"-нд авакадо жимс орсон болохоор витаминE-ээр баялаг тул таны арьсыг гоё болгох юм. Нэг ширхэг авакадог хальсалж зөөлөн хэсгийг нь бас 2 ширхэг лийрийг хальсалж голыг нь авч хаяад 100 мл орчим бөөрөлзгөний амттай тарагтай "Smoothie maker" рүүгээ хийнэ. Хэрэв smoothie makerний илд нь чөлөөтэй эргэлдэж өгөхгүй байвал дээр нь жаахан ус нэм. Ингээд л товчлуур дээрээ дараад гоё зөөлөн амттай ногоон туяатай "Smoothie" бэлэн болох болно.



2. ӨГЛӨӨНИЙ ЦАЙН ДЭЭРЭЭ
Үүнийг бэлтгэхэд тал алим хальсалж хэрчээд дээр нь мөн адил тал банана нэмээд бүйлсний сүүн ундаанд дэвтээж хонуулсан "Chia" гэдэг үрнээс хагас аягыг хийнэ. Дээр нь нэг ширхэг лийр, атга нэрсийг нэмээд "Smoothie maker" рүүгээ хийж товчлуураа дараад л гүйцээ. Chia seed (Chia) гэдэг үр нь Omega3-аар баялаг тул биед хэрэгцээтэй тослогоор баялаг энэ үрийг "health store" буюу эрүүл хүнс зардаг дэлгүүрүүдээс авч болно. Энэ "Smoothie"-ийг өглөөнийхөө цайнд хэрэглээд гарахад их тохиромжтой юм.



3. ХООЛ БОЛОВСРУУЛАЛТЫГ ТҮРГЭСГЭГЧ
Сайн болсон лийрээр "Smoothie" хийхээр их гоё болдог юм. Орц нь: 2 ширхэг лийр, өмнөх өдөр нь буцалсан усанд дэвтээсэн 4-5 ширхэг хар чавга, атга бууцай (spinach), тээрэмдсэн маалинганы үр амны том халбагаар нэг, бас хэрчиж хөлдөөсөн манго 5 ширхэг бага зэрэг устай холиход л бэлэн болно.



4. ЖИН ХАСАХ ХҮНИЙ ӨГЛӨӨНИЙ УНД
Жин хасах хүсэлтэй хүн олон байдаг. Турахын тулд өглөө хоосон гэрээсээ гарах нь дараа нь бүр л их хоол нэг доор идэхэд хүргэдэг билээ. Тэгвэл өглөөний цайндаа энэхүү "Smoothie" хийж уугаад гараарай. Хийхдээ нэг гадил жимс, хэдэн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэг халбага нунтаг маалингын үр, нэг аяга сүү, нэг атга бууцай, дээрээс нь чихэр багатайхан өглөөний "cereal"нээс бас нэмж mixerдээд л болно. Ингээд хэрэгцээтэй бүхэн нэг аяганд!



5. БУУЦАЙГ ШИНЭХЭН ДЭЭР НЬ АШИГЛАХ НЬ
Үүнийг бэлтэгэхэд нэг лийр, хөлдөөсөн манго 5 ширхэг бас нэг гадил бага зэрэг тараг байхад л хангалттай юм.



6. ЦАНГАА ТАЙЛАГЧ ЭРҮҮЛ УНДАА
Энэ ундааг халуун өдөр амны цангаа тайлах маягаар хэрэглэж болно. Тарвас, хөлдөөсөн нэрс дээр часхийсэн амт нэмэхийн тулд жаахан лимоны шүүс нэмхэд л болно. "Smoothie maker"-т хийж гаргаж ирснийхээ дараа шүүгээд дан шингэн шүүсийг нь уусан ч болно, эсвэл тэр чигээр нь хэрэглэсэн ч болно.



7. ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТААД БАЙВАЛ
Энэ "Smoothie"-ийг хөлний шөрмөс татаад байсан тул магнезиумаа амин дэмээр өгөх гэж хийсэн юм. Дунд зэргийн савтай тарган дээр 3 хатаасан инжир (fig) жимсийг хэрчиж хийгээд, атга бууцайн навч, нэг ширхэг гадил, жаахан хөлдүү манго хийхэд л болно.



8. СҮҮ ХЭРЭГЛЭЖ ЧАДДАГГҮЙ БОЛ
Хэрэв сүүнээс харшилдаг бол soya ч юмуу, аль эсвэл ургамлын гаралтай сүү орлуулагчуудыг хэрэглэж болно. Энэ  "Smoothie"-ийг хийхэд атга бууцай, аяга бүйлсний сүү, нэг ширхэг гадил, хэдэн гүзээлзгэнэ болон үхрийн нүд, бага зэргийн тараг байхад л хангалттай юм.



9. "SUPER FOOD" ГЭГДЭЭД БАЙГАА "CHIA" ҮР АШИГЛАЖ ӨГЛӨӨНИЙ УНДАА БЭЛДЭХ АРГА
Эхлээд Chia-ны үрийг ойн самарны (hazelnut) сүүнд дэвтээж хонуулна. Дараа нь "Smoothie maker"  үүнийгээ хийгээд жаахан сүү нэмнэ Эцэст нь, дээр нь гадил эсвэл нэрс жимс нэмж болно.



10. АМТЛАГ МӨРТЛӨӨ АШИГТАЙ SMOOTHIE
Нэг ширхэг авакадо жимс, хэдэн ширхэг гүзээлзгэнэ, нэрс, гадил, мөн бүйлсний сүү орох юм. Энэ "Smoothie" нь витамин E болон C гээр баялаг тул арьсыг өнгөлөг гэрэлтэй харагдуулахад туслана.


Хэрэв Smoothie хийж байгаагүй бол, энэ нийтлэлээс хэрэгтэй хэдэн санаа авсан байх гэж найдаж байна. Санал бодлоо хуваалцаарай. Уншсанд баярлалаа.

Эх сурвалж: huvtsasburhan.wordpress.com


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()