Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
25. Антистатик шингээсэн салфеткаар тоос арчих
Антистатик шингээсэн буюу соронзлогдохоос сэргийлсэн шингэнийг шингээсэн салфеткагаар тоос арчих нь дараагийн удаа тоос татагдах нөхцлийг багасгадаг байна.
24. Шүршүүрийг уксусаар цэвэрлэх
Уутанд уксус хийж байгаад шүршүүрээ боогоод хонуулах хэрэгтэй. Өглөө арчихад шүршүүр цэвэрхэн байх болно.
23. Хайруулын тавгаа цэвэрлэх
Хайруулын тавагныхаа дотор нэг аяга халуун ус болон нэг аяга уксус хийгээд гал дээр тавьж халаагаарай. Дараа нь хоёр халбага хүнсний сод нэмээд усыг нь асгаад хайруулын тавгаа цэвэрлэхэд хангалттай.
22. Блендер цэвэрлэх
Блендер дотроо халуун савантай ус хийгээд асаагарай. Таны блендер шинэ мэт гялалзах болно.
21. Сэнс цэвэрлэх
Сэнснийхээ зай бүрт даавуу хийгээд татахад тоос нь газарт унахгүй даавуун дээр үлдэнэ.
20. Грейпфрут +Давс = Цэвэрхэн ванн, таатай үнэр
Угаалгын өрөөгөө цэвэрлэхийн тулд грейпфрут зүсэж дээрээс нь давс цацаад угаалгын өрөөндөө тавиарай. Мөн ваннаа норгоод давс цацаад тал грейпфрутаараа угаах хэрэгтэй. Ингээд угаалгын өрөө тань жимсний үнэртэй болж, усанд ороход таатай байх болно.
19. Тугалган цаас
Мөнгөн эдлэлээ цэвэрлэхийн тулд, хайруулын тавгийг тугалган цаасаар бүрээд дотор нь мөнгөн эдлэлээ хийж дээрээс нь халуун ус, тал аяга давс, тал аяга хүнсний сод хийгээд 30 минутын турш байлгаарай. Үүний дараа гаргаж ирээд хатаахад, таны мөнгөн эдлэл тань гялалзах болно.
18. Грил цэвэрлэх
Хоолоо хийснийхээ дараа грилээ залгуурнаас нь салгаад халуун байгаа дээр нь нойтон даавуу тавиад таглаарай. Таглааг нь таглахад үүссэн уур грилний дээд талыг цэвэрлэх болно.
17. Угаалгын паралонаа хэрхэн ариутгах вэ?
Угаалгын паралон авахад тийм ч үнэтэй биш ч завгүй үедээ паралонаа печинд хийгээд хэдэн минут болгоорой. Ингэснээр түүнд агуулагдах нянгийн 99% нь устсан байх болно.
16. Шарах шүүгээний шилэн хэвний тос арилгах
Тугалган цаасыг аяга угаагч шингэнээр норгоод арчхад хангалттай.
15. Шарах шүүгээгээ цэвэрлэх
Аммиактай аяга ус шарах шүүгээн дотроо хийгээд нэг хонуулаад өглөө цэвэрлэхэд хялбар байх болно.
14. Кофе чанагч машиныг хэрхэн цэвэрлэх вэ?
Гар аргаар цэвэрлэвэл таны арьс муухай болох магадлалтай бөгөөд аяга, таваг угаагч машинд хийвэл хүссэн үр дүнг өгөхгүй. Үүний оронд цагаан будаа машиндаад араас нь нэг хоолны халбага хүнсний сод машиндаад арчихад л болно.
13. Плиткагаа цэвэрлэх
Салфетка дээр ургамалын тос дусаагаад тос болсон хисгээр плиткагаа арчаарай. Гадуур нь дуссан тоснууд хялбархан арилах болно.
12. Аяга угаагч машин цэвэрлэх
Аяга угаагч машиныг хүртэл цэвэрлэх хэрэгтэй байдаг. Аяга угаагч машин дотроо аягатай уксус хийгээд дээд талынхан тавиур дээр тавиад аяга угаагч машинаа хамгийн их температур дээр нь тавиарай. Үүний дараа хүнсний сод хийгээд хамгийн их температур дээр нь тавьж ажиллуулахад л болно.
11. Супер оймс
Ус болон уксусанд норгосон оймсоор та булан тохойн тоосыг сайн цэвэрлэх боломжтой болно.
10. Хивснээс толбо арилгах
Хивсээ том толботой болгочихвол санаа битгий зовоорой. Ус шүршигчинд 2:1 хэмжээгээр ус болон уксус хийгээрэй. Хивснийхээ толбо болсон хэсэгт нь цацаад нойтон даавуу дээрээс нь тавих хэрэгтэй. Даавуугаа индүүгээр индүүдэх бөгөөд индүү тань уур гаргадаг байх ёстой. Ингээд нэг орчим минут индүүдэхэд л хангалттай.
9. Бөөлжис цэвэрлэх
Хивсэн дээрх бөөлжисний толбо гэдэг хамгийн аймшигтай. Ус болон хүнсний содыг ижил хэмжээгээр хольж, толботой хэсэг дээрээ тавиад хонуулах хэрэгтэй. Өглөө тоосыг нь соруулахад л болно.
8. Шилний үйрмэг цэвэрлэх
Нэг зүсэм талхаар л шилний үйрмэгийг цэвэрлэж болно.
7. Арьсан эдлэлийн өнгө сэргээх
Гутлын тосоор арьсан эдлэлээ өнгөлөхөд бүх зүйл хэвийн болох юм байна.
6. Агаар шүүгч цэвэрлэх
Нимгэн даавууг нарийхан хутганд ороож цэвэрлэх бодис цацаад арчихад болно.
5. Гэрийн тэжээвэр амьтны үс, ноосыг цэвэрлэх
Резинэн өнхрүүшээр авахад хамгийн хэцүү үс ноосыг ч хивснээс салгаж авна.
4. Гутал хурдан хатаах
Борооны дараа гутал тань ихээхэн норсон байдаг бөгөөд энэ үед гутландаа сонин болон будаа хийгээрээй. Гутал тань маш хурдан хатах болно.
3. Тос арилгах
Хувцас, тавилга юун дээр ч байсан энэ арга сайн тусална. Тос болсон газраа шохойгоор үрээд хэсэг хугацааны дараа чийгтэй даавуугаар арчаарай. Тос ул мөргүй арилах болно.
2. Гудас цэвэрлэх хялбар арга
Гудас цэвэрлэж болно гэдэгт та итгэхгүй л байгаа болов уу. Тэгвэл ус шүршигч саванд архи хийгээд гудсаа шүршээрэй. Гудас хатсаны дараа ямар ч нянгүй болох болно.
1. Бөглөрсөн угаалтуур цэвэрлэх
4 ширхэг Алко-Зельцерийг угаалтуур руугаа хийгээд араас нь нэг аяга уксус хийх хэрэгтэй. 10 минутын дараа буцлам халуун ус хийснээр, угаалтуурын тань бөглөө гарна.