Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэдний төлөвлөгөө:
1) Бяцхан байшин барих
2) Жилийн турш хойд Америкаар аялах
3) Өөр өөр амьдралын хэв маягийг харуулсан аялал жуулчлалын сэтгүүл гаргах. Найз залуу нь зургийг нь авч, харин Jenna бичих байжээ.
2) Жилийн турш хойд Америкаар аялах
3) Өөр өөр амьдралын хэв маягийг харуулсан аялал жуулчлалын сэтгүүл гаргах. Найз залуу нь зургийг нь авч, харин Jenna бичих байжээ.
Энэ хосууд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө урт аялалд гарчээ. Магадгүй та амьдралын аар саархан асуудлаас болоод мөрөөдлөө мартчихсан юм биш биз. Тэгвэл тэдний аялалын талаар сонирхож урам зориг аваарай.
"Бид мөрөөдлөө барьж эхэлсэн бөгөөд бүхнийг шинээр судлаж, уншиж хийсэн. Барилга барих ямар ч мэдлэггүй байсан ч, хүссэн байшингаа барьж дуусгахаар мэрийж хичээж байлаа. Олон алдаа гаргасны эцэст бид дугуйтай байшингаа бүтээж чадсан" -хэмээн хосууд ярьжээ.
Тэд одоогийн байдлаар 10 мянган миль (16,000 км) замыг туулжээ. Хосууд маш олон амьдралын хэв маягтай танилцаж амжсан байна.
"Замын турш бид янз бүрийн сууцаа аван аялалд гарсан төрөл бүрийн хүмүүстэй тааралдаж байлаа. Guillaume тэдгээр янз бүрийн амьдралын хэв маягтай хүмүүсийг бүтээлч сууцнуудынх нь хамтаар зургийг нь дарж байх хооронд би тэдний түүхийг бичиж суусан юм" -хэмээн Jenna аялалаа дурсан ярьжээ.
2 жилийн өмнө бид өрнөөс өрний хооронд амьдардаг хотын амьдралаа орхин замд гарсан.
Энэ бол тэдний жижигхэн боловч бүх зүйл нь болж чадсан гайхалтай гэр нь юм.