Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Дунгийн түрс
Энэ хоолны төрөлх нутаг нь Франц юм. Зарим нэг баримтаас харахад дунгийн түрсийг эрт дээр үеэс хоолонд хэрэглэж байсан байна. Жишээлбэл: Эртний Ром болон Египетийн иргэд энэ амттанг Афродитагийн хамгийн шилдэг хоол хэмээн үздэг байжээ. Орчин үед дунгийн түрсийг Франц, Испани, Япон, АНУ-д амтлах боломжтой. 50 грамм нь 150 долларын үнэтэй.
2. Уни (далайн зарааны түрс)
Далайн зараа бол амтат хоол сонирхогчдын мөрөөдөл байдаг. Далайн зарааг бус түүний түрсийг идэж үзэхийг ихээхэн хүсдэг ажээ. Азийн эрэг хавийн оршин суугчид далайн зараан түрсийг хоолондоо хэрэглэх дуртай байдаг.
3. Илжигний сүүгээр хийсэн бяслаг
Дэлхийн хамгийн үнэтэй бяслаг бөгөөд 500 грамм нь 1000 долларын үнэтэй байдаг. Нэг кг бяслаг хийхэд 25 литр илжигний сүү хэрэг болдог хэмээн үйлдвэрлэгчид хэлжээ.
4 . Шувууны үүр
Хятадад шувууны үүрэнд агуулагдах шүлсээр хоол хийдэг байна. Үүнийг шөлтэй хоол болон пудингт хольдог ажээ.
5. Зааны ялгадасаар хийсэн кофе
Тайландад энэхүү өвөрмөц кофег уух боломжтой бөгөөд нэг аяга нь 50 долларын үнэтэй байдаг. Кофены үрийг цуглуулж дараа нь заанд идүүлэх бөгөөд боловсорсон үрийг зааны ялгадаснаас түүж авдаг аж. Ийнхүү зааны ходоодонд орох үед төрөл бүрийн жимс, ургамалтай холилдож гашуун амт нь үгүй болж, өвөрмөц амттай болдог байна.
6. Загасны сперм /үрийн шингэн/
Японд ихээхэн алдартай бөгөөд хамгийн тансаг хоол хэмээн үздэг байна.