“Dell Technology Forum” болж өнгөрлөө

2015-03-06, 21:31
3,799
Компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэгч Dell компани нь жил бүр Монголын харилцагчид болон партнеруудтайгаа уулзаж, санал бодлоо хуваалцах, шинэ технологио танилцуулах форумыгзохион байгуулдаг уламжлалтай билээ.Энэ жилийн форум өнгөрсөн Лхагва гаригт Corporate Convention зочид буудалд болж өнгөрлөө. Тус уулзалтанд Монголын томоохон аж ахуйн нэгж, төрийн байгууллагын мэдээлэл технологийн удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байна.
“Dell Technology Forum” болж өнгөрлөө


Харин Dell компаниас Монголын бүс (ROAP)-ийн Ерөнхий менежер Mir Ali Saadat, Зүүн Азийн Бүсийн Хэрэглэгчийн бүтээгдэхүүнийг хариуцсан менежер Rebecca Lee, Монголын бүс (ROAP)-ийн Энтерпрайз Шийдлийн менежер David Lau, Зүүн Азийн бүсийн Энтерпрайз Сторажийн бүсийн менежер Venkatesh Murali нар хүрэлцэн ирж Монголын хэрэглэгчиддээ технологийн шинэ шийдлүүдийгтанилцууллаа.



Энэ удаагийн форумд Делл компани Интел компанитай хамтран шинэ бүтээгдэхүүн, технологийн дэвшилд гарсан өөрчлөлтүүдийг хэрэглэгчийн компьютерээс датацентр, сүлжээний төхөөрөмж гээд олон өнцгөөс танилцууллаа. Энэ жилийн Dell форумд урьд урьдны жилүүдтэй харьцуулахад илүү олон харилцагчид буюу 100 гаруй компаниудын төлөөллүүд ирж хамгийн өргөн хүрээг хамарж чадсан форум болсноороо онцлог байлаа. Тухайн компанийн МТ-ийн удирдах ажилтан, ахлах болон системийн инженерүүд Мэдээллийн технологийн стратеги, чиг хандлагаа тодорхойлох, түүнчлэн технологийн мэргэжилтнүүдтэй нүүр тулан ярилцаж, өөрийн байгууллагын МТ-ийн шийдэлд зөвлөгөө авч, тулгарч буй асуудлаа шийдлээ.

Уг форумын үеэр Dell-ийн партнер компаниболох “Саммит Компьютер Технологи” ХХК компани Dell-ийн шинэ бүтээгдэхүүн, шийдлийг хэрэглэгчиддээ танилцуулсан билээ.

Манай компани Dell – ийн бүтээгдэхүүнийгалбан ёсоор хэрэглэгчиддээ хүргэж, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэг болоод 7 жил болж байна. Бид хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн технологийг боломжийн үнээр, хамгийн урт баталгаат засварын хугацаатайгаар хүргэж байна.

















Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.