“Улаанбаатар барилга 2015” цуврал үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна

2015-03-06, 17:55
4,151
Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед орчин үеийн дэвшилтэд  техник, технологи, барилгын материал, шинээр нэмэгдэж буй орон сууц, зэрэг салбарын ололт амжилтыг олон нийтэд хүртээл болгох, улмаар бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчилах, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ, СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР, “МИШЭЭЛ ГРУПП” ХХК хамтран “УЛААНБААТАР БАРИЛГА-2015” үзэсгэлэн яармагийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
“Улаанбаатар барилга 2015” цуврал үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Цуврал үзэсгэлэнгийн “БАРИЛГЫН МАТЕРИАЛ-ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ”, үзэсгэлэн 2015 оны 3 дугаар сарын 4-с 7-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд болно.

Уг үзэсгэлэнд:
  • Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн
  • Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид
  • Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд оролцоно.

Мөн дараагийн цуврал үзэсгэлэн болох “ОРОН СУУЦ, ХОТ ТОХИЖИЛТ” үзэсгэлэн 2015 оны 3-р сарын 13-наас 16-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд болно.

Уг үзэсгэлэнд:
  • Орон сууц угсралтын компаниуд
  • Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
  • Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд
  • Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн компаниуд оролцоно

Түүнчлэн үзэсгэлэнд ирснээр та шинэ орон сууцнуудын үнэ ханшийн талаарх хамгийн бодит мэдээллийг нэг дороос авах, үнэ төлбөргүй сургалт семинарт суух боломжтой.       
                                                             
Хот тохижилт, барилгын материал техник технелогийн ирээдүйг тольдож Хамгийн сайн орон сууцануудаас сонголтоо хийгээрэй.

10 дахь жилдээ зохион байгуулж буй цуврал үзэсгэлэнгийн ерөнхий ивээн этгэгч байгууллагаар Суруга Монгол ХХК, Aquaterm Co., Ltd, PRS Co., Ltd хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88077064 утсаар авахаас гадна мишээл аппликейшн, www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсуудаар зочлоорой.

“БАРИЛГЫН САЛБАРТ 2015 ОНД БАТЛАГДСАН СТАНДАРТУУД” СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАРИЙН ХӨТӨЛБӨР
2015-03-05-ны 10.00 цагт  
2013-03-14-ны 10.00 цагт тус тус “Мишээл Экспо Төв”-ийн хурлын танхимд болно.



Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.