Миний сэргээш – жинхэнэ Итали кофе

2015-03-05, 18:08
2,883
Би кофенд дуртай. Кофе гэхээр эрч хүч, хав халуунаар нь оочлонгоо үнэрийг нь үнэртэн инээмсэглэх  тэр л  дулаахан мэдрэмж  таны санаанд орж байгаа нь лавтай... 
Миний сэргээш – жинхэнэ Итали кофе


Та ямар кофе уух дуртай вэ? Би бол жинхэнэ Итали кофенд дуртай.  Манайхны хэлж заншсанаар чанадаг, ориг кофенд би дуртай.  Хаанахын ямар кофе уудаг вэ  гэж үү?

Ойрын үед KFC –ийн салбаруудаар  байнга л шахам ороод гардаг болсон.  Тэднийх жинхэнэ итали, чанадаг кофетой.  Бас  саяхнаас үнэ нь нэмэгдээгүй хэрнээ  савлагаа нь томорч, төрөл нь нэмэгдсэн болохоор л тэр.

Американо, латте, мокка, каппучино, халуун шоколад өчигдөрхөн ороход  карамел латтегаар бүл нэмж.  Амсаж, амталж, ууж үзлээ. Үнэхээр гоё.

Яаж зүгээр байхав, яарч явсан ч ажлынхаа найзад авчирч өглөө. Найзад маань  амт, савлагаа, үнэ гээд бүгд нь л таалагдав.  Тэрээр KFC-г амтат шарсан тахиатай л гэж боддогоос ийм сайхан

 So good  кофетой гэж би бодоогүй юм байна гэлээ. Ингэж хэлснийх нь дараа л so good  кофенд дурлагсдадаа зориулан энэ гоё амтыг хуваалцах хэрэгтэй гэж хэрхэндээ л том шийдвэр гаргалаа. J

Та бүхэндээ АМЖИЛТЫН АМТ-ыг бэлэглэе... Яг одоо би завгүй байгаа болохоор цайныхаа цагаар KFC орох ажлын анддаа өөрийн дуртай сэргээшээ захиж  байна. Кофегоо уунгаа амжуулах ажил их байна.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.