1. Кирибати
Кирибати нь дэлхийн бөмбөрцөгийн 4 талыг эзэлдэг цорын ганц орон юм. Учир нь тэрээр Номхон далайгаар тархсан олон жижиг арлаас бүтэх бөгөөд хойд, өмнөд, зүүн, баруун зүгт бас байрлана.
2. Ниуэ
Ниуэ улсад Дисней, Оддын дайн болон бусад баатруудын зурагтай зоосыг үйлдвэрлэдэг цорын ганц улс юм.
Ниуэ арал нь Номхон далайн төв хэсэгт байрлах бөгөөд ойролцоогоор 1200 оршин суугчтай. Мөн дэлхийн хамгийн алсмагдал улс юм. Засгийн газар нь Шинэ Зеландтай холбоотой байдаг ч, Ниуэ өөрсдийн зоосыг үйлдвэрлэдэг.
Диснейн зоосыг анх 2014 онд үйлдвэрлэсэн бөгөөд энгийн үнэ нь 25 доллар байдаг ч, хамгийн ховор нь 40,000 долларын үнд хүрэх нь бий.
3. Эфиопи
Эфиопит одоог хүртэл 7 жилийн өмнөх хуанлиг ашигладаг байна.
Эфиопийн хуанлигаар одоо 2007 он болж байгаа юм. Энэ хуанли 16-р зуунд үүссэн бөгөөд хуанлиг Есүсийн төрсөн өдрөөр өөрчлөхөд Эфиопийнхан өөрчлөлгүй хэвээр нь үлдээжээ. Цаг хугацааны тал дээр шийдвэрт хүрч чадахгүй байсан учир 2008 онд Эфиопт шинэ зуун эхэлсэн байна.
4. Гренланд
Греландууд FiFa-д нэгдэж чадахгүй байгаагийн учир нь тус нутагт өвс ургуулж болдоггүй гэнэ.
Цаг агаарын байдлаас болоод газар нутаг нь ихэнхидээ хөлдүү, мөстэй байдаг бөгөөд өвс ургах боломжгүй нь мэдээж. Тиймээс ихэнхи тоглолтууд шавран дээр болж өнгөрдөг байна. Гренланд тусгаар улс биш юм.
5. Науру - нийслэлгүй хот.
Хэдийгээр ихэнхи хүмүүс Науругийн нийслэлийг Ярен гэж боддог ч, үнэн хэрэгтээ нийслэлгүй улс юм байна.
Хамгийн их таргалалттай орон нь Науру гэнэ.
Түргэн хоол эрчимтэй хөгжих болсон бөгөөд энэ нь таргалалт үүсэх гол шалтгаан болжээ. Науругийн хүн амын биеийн жингийн дундаж индекс нь 34-35 байгаа гэнэ. Харин хэвийн жингийн индекс 18.5-24.9 байх ёстой.
6. Тувалу
Улсынхаа албан ёсны домэйн нэр болох .tv-ийн эрхийг 50 сая доллараар заржээ. Хэдийгээр энэ их мөнгө мэт сонсогдож байгаа ч, Тувалугийн хувьд эдийн засгийн хямралтай тулгараад байгаа гэнэ.
7. Нигер - Хол байдаг мод
Дэлхийн хамгийн хол орших мод нь Нигерийн Сахарын цөлд бий.
Тенере мод бусад модноосоо 400 км-ийн хол зайд байдаг. Олон жилийн турш зүг чигийг заахад ихээхэн туслаж байсан ч, 1973 онд согтуу жолооч мөргөн унагаасан байна.
8. Микронези
Мөн Микронезийн холбоот улс – Номхон далайд байрлах олон арлаас бүтсэн бөгөөд үүнд Яп арал бас багтдаг байна. Тус улсын нэгэн аралд валютын оронд, том чулууг ашигладаг.
Яп-т цаасан мөнгөний оронд Рай хэмээх том чулууг ашигладаг бөгөөд энэ нь эсрэг арлаас авчирдаг ховор чулуу юм байна. Чулууны хэмжээ нь зөөвөрлөхөд ихээхэн хэцүү байдаг учир ихэнхидээ тохиролцоогоор наймаагаа хийдэг ажээ.
9. Гватемал -
Гватемалд төрөлх 23 хэл байдаг байна.
Хүн амын 40 гаруй хувь нь эдгээр хэлээр ярьдаг бөгөөд үүнд киче, кекчи болон мам гэх мэт хэлүүд багтдаг ажээ.
10. Бутан
1973 оноос Бутанд улс төрийг Үндэсний Нийт Аз Жаргалын журмаар явуулж эхэлсэн байна. Хотын бүх иргэдийн эрх ашиг, аз жаргал, амжиргааны түвшин нэгэн хэвийн байхаар тодорхойлж гаргасан ажээ.
11. Эстони
2007-2008 оны байдлаар Эстони хамгийн бага шашин шүтлэгтэй орон байсан байна. Гэллапын Их Сургуулийн судалгаагаар: “шашин таны хувьд амьдралын тань нэг чухал хэсэг мөн үү?” гэж асуухад иргэдийн 14% нь “тийм” гэж хариулсан байна.
Сонирхуулахад, Египетүүд 100% “тийм” гэж хариулсан байна.
12. Сан-Марино
Хүнээсээ их автомашинтай орон.
2010 оны судалгагаар 1139 машин, 1000 орчим иргэнтэй болох нь тогтоогджээ. Энэ нь хүнээсээ их машинтай дэлхийн анхны орон болсон байна.
13. Папуа-Шинэ Гвиней
Хамгийн олон хэлээр ярьдаг орон.
Дэлхийн хэлний 12% нь энэ оронд бий. Папуа-Гвиней 6,5 сая хүн амтай хэдий ч 800 гаруй нутгийн хэлийг ашигладаг байна.
14. Лихтенштейн – хиймэл шүдний орон
40,000 орчим хүн амтай энэ оронд хиймэл шүдийг маш ихээр хийдэг. 2010 онд 60 сая орчим хиймэл шүдийг хийсэн байна. Энэ нь дэлхий дээр хийгддэг хиймэл шүдний 1\5 болжээ.