Голын мөс цөмөрсөн үед хэрхэн амиа аврах вэ?

2015-03-03, 03:14
26,105
Хэрвээ голын мөс цөмөрч та унасан бол санаагаа зовоож, гарахыг оролдож, энергээ зарцуулаад хэрэггүй. Мөс рүү цөмөрсөн хүний толгой нь тэр чигтээ ус руу орохгүй. Түүнд амьд гарахын тулд зарцуулах 4-10 минут бий. Үүнээс хойш таны хүч хүрэхгүй л болов уу.
Голын мөс цөмөрсөн үед хэрхэн амиа аврах вэ?


1. Хазайлтын чиглэл

Үргэлж ирсэн зүг рүүгээ чиглэх хэрэгтэй. Энэ тохиолдолд та илүү зузаан мөсөн дээр очих боломжтой.

www.caak.mn

2. Хувцсаа тайлах уу?
Живж буй хүний хувцас бүхэлдээ нороогүй байх учир хэсэг хугацаанд усан дээр байх боломжийг бүрдүүлнэ. Хэрвээ шууд уснаас гарч чадаагүй бол дээгүүр хувцсаа тайлах хэрэгтэй. Хувцсаа тайлсныхаа дараа дахиад гарах гээд оролдоод үзээрэй.

www.caak.mn

3. Амьд гарах классик хувилбар
Уснаас мөсөн дээр гарах хэд хэдэн арга бий. Гэдсээрээ хэвтээд хамаг хүчээрээ ирсэн зүг рүүгээ савардаж мацах, эсвэл нуруугаараа хэвтээд хөл, гарныхаа тусламжтай өөрийгөө түлхэж гаргах гэх мэт. Гэхдээ энэ аргууд үргэлж найдвартай байдаггүй.

www.caak.mn

4. Тулгуур
Энэ тохиолдолд юу хийх вэ? Юуны түрүүнд хөндлөн байрлалтай байсан нь дээр. Уснаас гарахын тулд юуны түрүүнд танд ямар нэгэн тулгуур хэрэгтэй. Энэ нь ангийн хутга, эсвэл 100 мм-ийн хадаас, отверка байж болно. Иймд эрсдэлтэй алхам хийхээсээ өмнө, халаасанд эдгээрийн аль нэгийг хийсэн байх хэрэгтэй.

www.caak.mn

5. Туслалцаа хүлээх
Хэрвээ өөрөө гарч чадаагүй бол гутрах хэрэггүй. Тохой болон шуугаараа тогтож тусламж дуудан хашиграх хэрэгтэй. Хүний бие 40-50 минутын турш хүйтэн усанд байх чадвартай байдаг.

www.caak.mn

6. Хөлдөх аюул
Гадаа дулаахан байсан ч таны гар хамгийн түрүүнд хөлдөх магадлалтай. Тиймээс гараа хамгаалах хэрэгтэй бөгөөд аль болох нүцгэн гараараа мөсөнд хүрэхгүй байх хэрэгтэй.

www.caak.mn

7. Гарч ирж чадсан бол...
Ингээд уснаас гарч чадсан бол хамгийн түрүүнд өөрийгөө дулаацуулах талаар бодох хэрэгтэй. Нэгдүгээрт малгайгаа тайлж мушгиад өмсөөрэй. Ингээд ээлж ээлжээр нь хувцсаа тайлж мушгин өмсөх хэрэгтэй. Чийгтэй хувцас таны биеийн дулааныг хадгалах болно.

www.caak.mn

8. Биеийн дулаан алдагдах эрсдэл
Хэт хүйтэн байдал, агаарын чийглэг их, нойтон хувцас болон бие махбодийн хэт ядрал нь биеийн дулаан алдагдах аюулд хүргэнэ. Иймд хүн сууршсан газар болон хамгийн ойр буй айл руу явахыг эрмэлзэх хэрэгтэй.

www.caak.mn

9. Биеийн дулаан алдагдсан үед
Дулаахан газар очсон даруйдаа гал асааж, халуун цай уугаарай. Галтай ойрхон суух хэрэггүй бөгөөд дулаан хөнжлөөр хучих хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа таны бие дээрдэх болно.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()