Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Бид бүгд мөрөөдөлтэй. Миний хувьд "Burning Man" фестивалд өөрийн биеэр оролцохыг хүсдэг байсан. Тэгээд нэгэн өдөр би дэлхийн эргэн тойронд болдог том фестивалуудыг үзэхээр цүнхээ аван аялалд гарлаа. Ганцаараа явсан, гэхдээ би танд ганц минут ч ганцаардаагүй гэдгээ хэлмээр байна.
Тэсвэр тэвчээр шаардсан аялалдаа, Невадагийн цөлд амьд үлдэхэд шаардлагатай зүйлсээ бэлдэж авах шаардлагатай байсан: хувцас, хоол хүнс, ус, камер... Шөнө дунд фестивалд очсон бөгөөд маш ядарч, бараг 15 цагийн турш унтсан шүү.
Дараа нь би үнэхээр үзэсгэлэнтэй сайхан газар сэрлээ. Өнөөдрийг хүртэл би долоо хоног зүүдэлсэн мэт санагдаж гайхширсаар л байна. Үүн шиг сэтгэл татам, бүтээлч зүйлийг өмнө нь мэдэрч байгааүй билээ.

Би тэнд байгаа хүн бүрийг, мөн өөрийгөө ч
үзэсгэлэнтэй сайхнаар харж байсан. Би өөрийнхөө мэдэрсэн хайр татам,
хөгжилтэй, эрх чөлөөт мэдрэмжээ тантай хуваалцахыг хүслээ. Хүмүүс надад
чи энэ фестивалаас юу мэдэрснээ тайлбарлаж чадахгүй гэж хэлж байлаа.
Гэсэн хэдий ч, анх тэнд очиход хүмүүсийн надад хэлсэн үг миний тэнд
өнгөрүүлсэн долоо хоног ямархуу байсантай шууд холбоотой: Энэ бол товчхондоо “Гэртээ
тавтай морил”.
Би цөлд гэрээсээ хол, өмнө нь хэзээ ч харж байгаагүй хүмүүстэй
байлаа. Гэвч би үнэхээр энэ газар надад зориулсан бас нэгэн гэр болохыг
зүрхнийхээ гүнээс мэдэрсэн юм.”
Амьдрал дээр та хэн ч байж болно, харин энд та өөрийн хийхийг хүссэн бүтээлээ урлаж, үлгэрийн мэт урланд цөмрөн орж, эрх чөлөөг мэдрч, дотоод хүнээ сэрээх болно.
Наадмын төгсгөлд, тэр гайхамшигт бүтээлүүдийг шатаадаг байна.
Видео.