Орчин үеийн мөрөөдлийн байшин

2015-02-26, 01:44
18,897
Энэ загварлаг байшинг архитектор Алекс Николашин нь Крымын өмнөд хэсэгт байрлах Гурзуф тосгонд барьсан байна. Байшингийн эргэн тойронд зуун наст царс мод байрлах бөгөөд барилгыг П -хэлбэрээр барьжээ.
Орчин үеийн мөрөөдлийн байшин


Барилгын дотоод засал чимэглэлийн хувьд энгийн бөгөөд байшингийн цонхноос харагдах үзэсгэлэнт байгаль байхад илүү зүйл хэрэггүй биз ээ. Байшингийн хана болон таазыг цагаанаар будаж, шалыг нь царс модоор хийсэн байна. Байшингийн эргэн тойронд усан үзмийн мод ургаж, далай урсах бөгөөд энэ нь байшингийн эргэн тойрон дахь бүхий л үзэсгэлэнг тэнцвэржүүлж өгч байгаа гэнэ.



Хуучин царс модыг тайрахгүйгээр байшинг барихын тулд нэлээд хүндрэлтэй байжээ. Байшингийн хэлбэр өнцөг бүрээс өөр харагдана. Байшингийн дээр гараж байрлах бөгөөд доош буухад гантиг чулуутай йогийн өрөө бий. Байшинд зочны өрөө, ил зуух, гал тогоо, унтлагын өрөө, хүүхдийн өрөө байрлана. Үүнээс гадна спа байрлах бөгөөд энэ өрөөнд олон төрлийн гоо сайхны үйл ажиллагааг явуулж болно. Мөн дарсны тусгай өрөө байдаг. Хамгийн доод давхарт нь усан сан бий.





































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()