Энэ нь юуны түрүүнд амьтдын биеийн харьцаа бөгөөд жишээлбэл
аварга нүдтэй байх, аварга хөлтэй, урт хэл, болон урт сүүлтэй байх гэх
мэт. Ингээд та бүхэндээ хамгийн харьцангуй биетэй амьтдыг танилцуулж байна.
1. Хийлч хавч:
Нас бие гүйцсэн хавчны хоёр хумсны нэг нь аварга том байдаг. (Andrew Mercer)
2. Анааш цох
Энэ төрлийн цохнуудын зөвхөн эр цохны хүзүү нь ийм урт байдаг байна. Тэд эм анаашынхаа өндөг хадгалах үүрийг бэлдэж, навч ороохын тулд хүзүүгээ ашигладаг. (Frank Vassen)
3. Калибр шувуу
Нас бие гүйцсэн шувууны урт 17-22,8 см хүртэл томрох бөгөөд хошуу нь 9-11 см хүрдэг байна. Тиймээс бараг хошууных нь урт биенээс нь том харагддаг ажээ. (Francesco Veronesi)
4. Том нүдэт
Нүднийх нь диаметрийн хэмжээ 16 мм хүрдэг бөгөөд бусад биеийнх нь хэсгүүдтэй харьцуулбал аварга харагддаг аж. Хөхтөн амьтдаас хамгийн том нүдтэйд тооцогддог. (Olivier Jeannin)
5. Мадагаскарын эрвээхий
Эрвээхийнүүд дундаа хамгийн урт хатгууртайд багтдаг. Урт нь 22,5 см хүрдэг байна. (Esculapio)
6. Африкийн үнэг
Зэрлэг амьтдын дундаас хамгийн урт чихтэй. Урт чихээ сэрүүцэх, ан хийхэд ашигладаг байна. (Tambako The Jaguar)
7. Том хамарт сармагчин
Өргөст хэмх мэт аварга хамартай. (shankar s.)
8. Геркулес цох
Эр нь аварга хамартай байдаг байна. (Smithsonian Institution-NMNH-Insect Zoo)
9. Саламандра.
Энэ төрлийн амьтад маш жижигхэн хөлтэй бөгөөд 10 см-ийн урт бие нь 8-9 мм-ийн урт хөлтэй байдаг. (squamatologis)
10. Урт сүүлт
Хамгийн томдоо 32 см хүрдэг ч сүүлнийх нь урт 1 м хүрэх нь бий. (markaharper1)