Сар шинийн ерөөл шингэсэн дуут мэндчилгээтэй бэлгийн карт худалдаанд гарлаа

2015-01-26, 23:50
5,231
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй сар шинэ айлчлан ирж, 17-р жарны модон хонь жил гарч байна.
Сар шинийн ерөөл шингэсэн дуут мэндчилгээтэй бэлгийн карт худалдаанд гарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Монголчууд бид эрт дээр үеэсээ сар шинийн баяраар ерөөлийн үг хэлэлцэн, амар мэндээ мэдэлцэж, ирээдүйн сайн сайхныг билэгддэг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Бидний хэлдэгээр амны билгээс ашдын билэг гэсэн сайхан уламжлал зан заншилд нийцүүлсэн Скайтелийн сар шинийн бэлгийг та бүхэндээ танилцуулж байна.

Сар шинийн 500, 1000, 2000, 5000 төгрөгийн бэлгийн картуудаас хамаарч дотны 5 хүртэлх хүндээ цагаан сарын ерөөл шингэсэн дуут мэндчилгээг илгээхээс гадна цэнэглэгч карт бүрийн азын хусах хэсгийг арилган Samsung Galaxy Prime, Huawei ухаалаг гар утаснуудаас онцгой хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх, дата картын эрх зэргийн эзэн болж аз хийморь дагуулах давхар давхар бэлэг та бүхнийг хүлээж байна. Мөн сар шинийн бэлгийн картын уламжлал болсон 10+1 урамшуулал эхэллээ.

Өлзий тэгш дүүрэн морин жилээ үдэж
Өнөр хишгийн билэгдэл хонин жилээ угтаж
Сар шинийн баярын билэгт сайхан өдрүүдийн
Сайхан бүхний дээдийг эрхэм та бүхэнд хүсэн ерөөе!
Монголын үүрэн холбооны Скайтел групп



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.