Энэ загас бол 2.4 кг жинтэй юм. Эхлээд загасныхаа гол махыг давсалж шараад харин сүүл, толгойгоор нь шөл хийцгээе.
Загасаа нэн сайн цэвэрлэх хэрэгтэй.
Сүүл болон толгойг нь зүсэж авна.
Заламгай болон илүүдэл хэсгийг нь тайрч авна.
Загасаа хэт гэсгээх хэрэггүй.
Дараа нь загасаа голоор нь хуваана.
Ингээд ясыг нь салгаж авна.
Боломжтой бол ясыг нь гүйцэд авах хэрэгтэй.
Үлдсэн яснуудыг нь авахын тулд хутгаараа хусна.
Эсвэл хавчаараар хавчиж авч болно.
1 кг загасанд 2 амны халбага давс, 1 амны халбага элсэн чихэр хийнэ.
Тэднийг хооронд нь холино.
Ингээд дараа нь түүнийгээ махан дээрээ цацаж өгнө.
Харин нөгөө талд нь давс цацах хэрэггүй.
Дараа нь хооронд нь сайн гэгч нь үрж, давсыг маханд шингээж өгнө.
Харин одоо шарж болгох л үлдлээ.
Харин одоо бид хэрчиж авсан сүүл, толгойгоо сайтар угаагаад гол шөлөө хийе.
Хүнсний ногоотой хийвэл илүү амттай болно.
Төмсөө дөрвөлжин хэрчинэ.
Мөн лууван, сонгиноо дөрвөлжин хэрчих хэрэгтэй.
Загасаа буцалгаж хөөсийг нь авна. Мөн ногоонуудаа хайруулын тавган дээр тусад нь шарж бэлтгэнэ.
Одоо бэлэн болсон загасаа гаргах хэрэгтэй.
Шөлөө шүүнэ.
Ингээд болсон яснаасаа махаа салгаж авна.
Ингээд дахиад шүүсэн шөлөө буцалгаж бэлэн болсон ногоо махаа хийнэ.
Дараа нь амтлагчуудаа хийж болно.
Ингээд амттай загасны шөл маань бараг л бэлэн болох нь.
Хэрвээ бүх зүйлээ зөв хийсэн бол таны шөл дараах байдлаар харагдах болно.
Танд амжилт хүсье!