Шүдний оо-ны “ид шид”

2015-01-16, 04:50
39,723
Бидэнд хэдийнээ танил болсон жирийн зүйлсийг олон янзаар ашиглаж болдог байна. Энэ удаа таны зөвхөн шүдээ угаагаад хаядаг "оо" маань усны цоргоос авахуулаад үнэт эдлэл хүртэл олон зүйлсийг цэвэрлэж, DVD диск, ухаалаг гар утасны сэв гэмтлийг ч арилгаж чаддаг гэдгийг та мэдэх үү? Ингээд та бүхэндээ шүдний оог хэрхэн ахуйн хэрэглээндээ зөв ашиглаж болох тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
Шүдний оо-ны “ид шид”


1. Угаалтуурын нүх
Шүдээ угааж байх үед бага зэрэг оо угаалтуурын нүхэн дээр унасан байдгийг анзаардаг байх. Түүнийг ус гоожуулан урсгах гэж яарсны хэрэггүй, харин түүнийг ашиглан угаалтуураа арчихад цэвэрхэн болоод зогсохгүй эвгүй үнэрийг арилгана.

www.caak.mn

2. Цайвар өнгөтэй гутал
Гутал худалдаж авах бол асуудал биш, харин түүнийг зохих ёсоор арчлах нь огт өөр асуудал юм. Шавар шороонд явсаар цагаан, цайвар өнгийн гутал өнгө төрхөө алдан толбо тогтдог. Үүнийг арилгахад тун хялбар. Хар болсон хэсгийг шүдний оогоор арчихад л болно. Биеийн тамирын гутал болон арьсан ямар ч гутлыг адилхан цэвэрлэж болно.

www.caak.mn

3. Хөлөрдөг хамгаалалтын нүдний шил
Энэ аргыг уулчид болон сноубордчууд магадгүй, сайн мэддэг байх. Хөлөрхөөс урьдчилан сэргийлэх хамгаалалтгүй шилтэй уулчид дараах зүйлийг хийж болно: нүдний шилнийхээ дотор талд шүдний оог нямбай гэгч нимгэн түрх. Энэ нь таныг уулнаас буух үед шилийг хөлөрхөөс хамгаална. Мөн түүнчлэн усны болон мотоциклийн нүдний шилэнд ч адилхан үйлчлэнэ.

www.caak.mn

4. Харласан мөнгөн эдлэл
Өнгө алдаж харласан мөнгөн эдлэл, хоолны халбага сэрээ, лааны суурь эсвэл ээмэг бөгж зэргийг шүдний оо болон зөөлөн алчуурны тусламжтайгаар шинэ юм шиг болгож болно. Нүх, ховилыг хуучин шүдний сойзоор цэвэрлээрэй. Дараа нь хуурай алчуураар арчина.

www.caak.mn

5. Индүүний ул
Танай индүүний ул харласан бол түүнийг шүдний оо болон нойтон алчуур ашиглан арилгаж болно. Хамгийн гол нь индүүгээ салгасан байх ёстой. Цэвэрлэсний дараа өөр алчуураар арчаарай. Үсний индүүг ч ингэж цэвэрлэж болно.

www.caak.mn

6. Гарнаас эвгүй юм үнэртвэл
Мэргэжлийн тогооч нар энэ аргыг сайн мэднэ. Жирийн саван загас, сонгино болон бусад хоол хүнсний үнэрийг арилгаж чаддаггүй. Харин шүдний оо чаддаг байна. Савангаар угаадагтай адил шүдний оогоор гараа угаагаарай.

www.caak.mn

7. Зурагдсан диск
Шүдний оо нь дискний гадаргуу дээрх жижигхэн зураас сэв гэмтлийг арилгадаг. Маш бага хэмжээний оог (ихдүүлж болохгүй) дискэн дээр шахаад болгоомжтой гэгч нь төвөөс ирмэг рүү нь зөөлөн алчуураар арчина.

www.caak.mn

8. Шүршүүрийн шилэн хаалга
Хэрвээ танай шүршүүрийн хаалга шилэн бол амархан бохирдож заваардагийг сайн мэдэж байгаа биз ээ. Хаалгаа шинэ юм шиг болгохын тулд түүнийг нойтон алчуур эсвэл порлон ашиглан шүдний оогоор цэвэрлээрэй. Хэрвээ бохирдсон хэсэг эсвэл толбо арилахгүй байвал оо түрхээд хэсэг байлгах хэрэгтэй. Цаашид та шилэн хаалгаа үргэлж цэвэр байлгахыг хүсвэл, шүршүүрт орох болгоныхоо дараа резинэн “хусуур”-аар арчиж байгаарай. Үүнд ердөө л 30 секунд хүрэхгүй хугацаа орно.

www.caak.mn

9. Хананд үүссэн жижиг гэмтлүүд
Ханан дээр гарсан нүх эсвэл зураасыг ооны тусламжтайгаар арилгаж болно. Нүх эсвэл зураасан дээр оо түрхээд илүүдлийг хавтгай зүйлээр тэгшилж авна.

www.caak.mn

10. Машины гэрэл
Таны машины гэрэл шавар шороо болох эсвэл зураас үүссэний улмаас гэрлийн тусгал нь мууддаг. Эхлээд гэрлийн гадна талыг савантай усаар угаагаад, дараа нь шүдний оогоор өнгөлөх хэрэгтэй. Үр дүн нь гайхалтай байх болно.

www.caak.mn

11. Толбо
Шүдний оо нь цамцан дээрх уруулын будаг, ширээний бүтээлгэн дээрх шпагеттний толбо, цамцан дээрх жимсний шүүсний толбо гээд бүх л толбыг арилгана. Угаалгын машинд юмаа хийхээсээ өмнө толбон дээр шүдний оо түрхээд сайтар нухна. Хэрвээ будагтай зүйл байвал, таны хэрэглэж буй оо цайруулах нөлөөтэй эсэхийг шалгах хэрэгтэй.

www.caak.mn

12. Алмааз болон алт
Цөөн тооны хэрэгслэл алт, алмаазыг гялалзуулах чадвартай байдгийн нэг нь шүдний оо юм. Танд бага зэрэг оо, зөөлөн үстэй сойз хэрэг болно. Хатахаас нь өмнө оог гүйцэд угаасан эсэхээ цэвэрлэсний дараа шалгаарай. Үүний дараа хуурай алчуураар үнэт эдлэлээ гялалзтал нь зүлгэн арчина. Гол нь алмаазыг цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй, учир нь оо түүний гадаргуу дээр зураас гаргаж болох юм.

www.caak.mn

13. Усны болон хоолны сав суулга
Ямар ч халуун сав болон хуванцар савнууд удаан хэрэглэсний дараа үнэр орж угаахад энэ үнэр нь гардаггүй. Харин цэвэрлэхээсээ өмнө шүдний оогоор сайн гэгч нь цэвэрлээд угаах юмуу аяга тавга угаах машинд хийвэл гайхалтай үр дүн гарна. Энэ арга хүүхдийн сүүний шилийг угаахад ч тохирно.

www.caak.mn

14. Гар утасны дэлгэц
Ухаалаг утасны дэлгэц болон бусад гар утаснуудын дэлгэцийг оогоор цэвэрлэж болох юм. Хамгаалалтгүй дэлгэц маш амархан зурагддаг, хэрвээ өнгөцхөн зураас бол шүдний оог нимгэн түрхээд зөөлөн даавуун алчуураар арчин арилгаж болно. Дараа нь дэлгэцийг цэвэрхэн алчуураар арчина.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()