Хөзрийн хатан ямар учиртай вэ?

2015-01-10, 02:51
42,724
Өнгөрсөн удаад бид та бүхэнд хөзрийн ноёны тухай баримтуудыг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад "хөзрийн хатан" бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан талаар хүргэе. Дундад зууны үед Францад хөзөр үүсэж байх үед хөзрөн дээрхийг ямар нэгэн түүхэн хүмүүстэй зүйрлүүлэн хийдэг байсан байна. Ингээд хөзрийн хатад ямар утга илэрхийлдэг болохыг сонирхоцгооё.
Хөзрийн хатан ямар учиртай вэ?


1. Гилийн хатан:
Бодит дүр: Паллад
Паллад (pallas)- эртний Грекийн домогт өгүүлэхдээ: Афина (Athena)-гийн өргөмөл эгч, Тритоны охин, Океаны ач охин байсан бөгөөд түүнийг бага байхад нь Афина санаандгүй амийг нь хороосон гэдэг. Зарим нэг домгоос харахад Афина нь Паллад гэсэн нэр томъёоны эхлэлийг тавьсан байх магадлалтай гэнэ. Ихэнхидээ Афина бурхан гэсэн утга санааг илэрхийлдэг.



Палладын дүр зураг нь зэвсэглэсэн байдлыг илэрхийлдэг. Паллад нэрнээс “паллади” хэмээх нэршил үүссэн бөгөөд энэ нь модоор хийсэн, гайхамшигт чадвартай бурхныг дүр юм байна. Паллад бурхан байгаа улс орныг бурхны хамгаалалтанд байдаг хэмээн үздэг байжээ. Трояд хадгалагдаж байсан Паллад бурхныг тэнгэрээс бууж ирсэн гэж үзэж байсан байна. Трояны дайны дараа Эней Ром руу Паллад бурхныг аваачсан бөгөөд үүнээс хойш Веста сүмд хадгалагдах болжээ. Уг бурхны нэрээр нэгэн гаригийг "Паллад" хэмээн нэрлэсэн байна.



Афина Паллад.
Уг зургийг Вашингтоны Конгрессын номын санд хадгалах зорилготой И.Веддера бүтээжээ, 1986 он.



2. Бундангийн хатан:
Бодит дүр: Юдифь /Библийн баатар/



Хуучин гэрээний номны баатар бөгөөд эх орноо ассирийн дайралтаас хамгаалж чадсан бэлэвсэн эхнэр юм. МЭӨ VI-р зууны үед амьдарч байсан байна.

Сандро Боттичелли. Цавчсан толгойтой Юдифь.



Юдифь болон Олоферн (Караважогийн зурсан зураг), 1599 он.



3. Дөрвөлжингийн хатан
Бодит дүр: Рахиль /Библийн баатар/
Рахи́ль (Рахе́ль — «хонь») — удирдагч Иаковын хоёр дахь эхнэр, Лаванагийн бага охин, Лийгийн эгч, Иосиф болон Вениамин нарын эх юм.



Рахиль нь Вениаминыг төрүүлэх явцдаа Эфратын ойролцоо нас барсан байна.

Рахилийн бунхан Вифлеемд байдаг бөгөөд одоо мөргөлийн газар болсон аж. 1840 онд Моше Монтефиоре бунхан дээр очсон бөгөөд үүний дараа бунхан сэргээх үйл ажиллагаанд хандив өргөсөн аж. Энэ газар нь еврейчүүд, лалын шашинтан, христийн шашинтангуудын дунд нэлээд алдартай юм.



Зураг дээр: Тьеполо, Рахиль Лаванагийн шүтээнүүдээс авч байна.



4. Цэцгийн хатан
Цэцгийн хатныг “Argine” гэдэг бөгөөд нэрнийх нь утга тодорхойгүй байдаг аж.

Нэр нь латин үгний "Regina" гэсэн үгнээс гаралтай байх магадлалтай бөгөөд энэ нь “Хатан хаан” гэсэн утгыг илэрхийлж байдаг гэнэ.



Орчин үеийн Англи-Америкийн хөзрөнд ямар нэгэн баатрын дүрийг илэрхийлдэггүй ч бундангийн хатныг Елизавета Йоркска байх магадлалтай хэмээн үздэг бөгөөд тэрээр Английн хаан Генрих VII-ийн эхнэр гэнэ.

Елизаветагийн хөрөг, Нэр нь үл мэдэгдэх зураач, 1500 он.


Танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх мэдээллийг үзээрэй.
~ Хөзрийн ноён ямар учиртай вэ? ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()