Хонг-Конгийн амтат зоог

2015-01-09, 02:05
14,420
Ингээд та Хонконгоор аялахаар боллоо. Мэдээж хотын түүхэн дурсгалт газруудыг харж, шоппинг хийхээс гадна ходоодоо баярлуулах хэрэг гарна. Энэ үед та Хонконг үндэсний хоолыг сонирхох нь баттай болов уу. Ингээд Хонг-Конгийн хамгийн амттай хоолыг хаана идэж болох талаар болон амтат зоогны тухай хүргэе.
Хонг-Конгийн амтат зоог
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Димсамы

"Man Mo Cafe"-д фуа-гра, мөөг, бри бяслаг болон галууны махтай буузыг амсаарай.

www.caak.mn

Хонконг маягийн сүүтэй цай
"Little Lab" хэмээх баранд “HK Tea Time” цайг амсаад үзээрэй. Энэ баранд 12 жилийн настай Dewar’s виски болон сүүний сироп, өтгөрүүлсэн сүү буюу молокогоор энэ цайг хийдэг байна. Дээр нь хоёр төрлийн шар айраг нэмж хийдэг аж. 

www.caak.mn

Лапша
Хэрвээ та лапшанд дуртай бол Foxtail & Broomcorn хоолны газрыг зориорой. Өндөгтэй лапша, сам хорхойтой лапша, Вьетнам лапша гээд бүх төрлийн лапшаг та энд амтлах боломжтой.

www.caak.mn

Зөөлөн зайрмаг
Зайрмагны хорхойтонгууд Soft Crème кафед орж болох бөгөөд Хонг-Конгийн хамгийн амттай зайрмагийг энд хийдэг байна. Олон төрлийн зайрмагны амтыг амталж болох бөгөөд цөцгийтэй зайрмагнаас эхлээд гахайн махтай, оргилуун дарстай гэх мэт зайрмагийг амталж болно. 

www.caak.mn

Чар сиу
"Ho Lee Fook" ресторанд зөгийн баланд шарсан гахайн махыг амталж үзэж болох нь ээ.

www.caak.mn

Гахайн махтай жигнэмэг
Sunday’s Grocery ресторанд та энэ хоолыг захиалж болох бөгөөд үүнээс гадна Солонгос маягаар шарсан тахиаг ч идэж болох юм байна.

www.caak.mn

Чар сиу жигнэмэг
"Little Bao" кафед гахайн мах эсвэл хар цуу болон сычуань майонезаар амталсан хачиртай жигнэмэгийг идэж болно.

www.caak.mn

Циндао шар айраг
Хонг-Конгт үйлдвэрлэсэн анхны Dragon’s Back Pale Ale эсвэл хатуухан Big Wave Bay IPA-г ууж үзээрэй.

www.caak.mn

Бээжин маягаар болгосон галууны махтай блинчик
Энэ хоолыг Mr. Bing ресторанд хамгийн сайн хийдэг байна. Бээжин маягаар болгосон галууны мах нь ховор хоолны тоонд багтдаг. Хойсин сүмс, өргөст хэмх, ногоотой галууны блинчикийг амсаад үзээрэй.

www.caak.mn

Өндөгтэй вафли
Хэрвээ та Хонг-Конгт ирсэн бол "Oddies Foodies" ресторанд өндөгтэй вафлийг амсаад үзээрэй. Энэ ресторанд Хонконгийн хамгийн амтат вафлинуудыг үйлдвэрлэдэг байна. Үүнээс гадна Dr. Oddie зайрмагийг лийр, цагаан гаа, зөгийн балтай цэлцэгнүүрээр хийдэг аж. Хамгийн алдартай хавчуурга нь будаатай пудинг, шоколадтай үүрмэг, гахайн мах, бяслаг, Мексикийн ангаахай зэрэг багтана. 

www.caak.mn

Тайланд - Малайзын гудамжны хоол
Mrs. Pound дэлхий даяар тархсан байгаа бөгөөд Хонг-Конгт ч байгаа. Кокосын сүүтэй жигнэсэн үхрийн мах нь аманд ормогц л шууд хайлна.

www.caak.mn

Хавчтай шөл
Энэ шөлийг Sohofama-д амталж болох юм. Хоолонд нутгийн иргэдийн үйлдвэрлэдэг олон төрлийн хүнсний ногоо багтана. Үүнээс гадна улиралын чанартай олон төрлийн хоол хийдэг бөгөөд жүржийн хальс болон чавгаар хийсэн коктейлийг ууж болно. 

www.caak.mn

Хонг-Конгт маягаар хийсэн Франц бялуу
Франц бялууг "Lab Made" кафед амсаад үзээрэй. Зайрмагийг хийхэд шингэн азот ашигладаг бөгөөд энэ нь зайрмагийг хурдан хөлдөхөд тусалдаг байна. Хоолны цэс нь байнга өөрчлөгдөж байдаг учир та ямар ч тохиолдолд шинэхэн амттан зооглох боломжтой. 

www.caak.mn

Халуун ногоотой чунцин лапша
Sichuan рестораны гарын хоолыг амтлаад үзээрэй. Хоолны газрын эзнээр Франц болон Хятад гэр бүлийн гишүүд ажилладаг байна. Тиймээс энд франц маягаар хийсэн Хятад лапшаг хийдэг аж.

www.caak.mn

Вонтон
Social Place-д амтат вонтоны өгдөг бөгөөд энэ нь банш маягийн хоол юм. Энэ ресторанд та үндэсний уламжлалаар хийсэн хоолыг тохилог орчинд амсах боломжтой.

www.caak.mn

Хятад хоол
"Fu Lu Shuo" ресторанд орохын тулд та юуны түрүүнд утасдаж, хоолны код авах хэрэгтэй. Олон төрлийн Хятад хоолыг та энд идэж болох юм. Нимбэгтэй тахианы мах, шарсан сам хорхой байх бөгөөд Ази маягийн коктейлийг ууж болно. 

www.caak.mn

"Dewdrops of the Hear" цай
“Dewdrops of the Hear” цайг та “the Envoy” ресторанд ууж болно. Түүнийг архи, ногоон цай, жасмины цайгаар хийдэг байна. Үүнээс гадна жасмин цэцэг болон гэрийн панданаг нэмдэг аж.

www.caak.mn

Халуун ногоотой загасны бөмбөлөг
Энэ хоолыг Ченг Чау арал дээр хийдэг байна. Ченг Чау-аар аялахаар шийдсэн бол хоолны гудамжаар заавал алхах ёстой. Гэхдээ хамгийн амттай нь халуун ногоотой загасны бөмбөлөг юм.

www.caak.mn

Хан боргоцойтой жигнэмэг
"Tim Ho Wan" хоолны газрын хан боргоцойтой, гахайн махтай жигнэмэгийг амсаад үзээрэй. Энэ амттанг идэхийн тулд хүмүүс урт дараалалд зогсдог аж. Гахайн махтай жигнэмэгэн дээр хан боргоцойтой жигнэмэг тавьж өгдөг юм. Хоолыг ахлах тогооч Lung King Heen хийдэг байна. 

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()