Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Instagram” хуудас нь "Tips for Jesus" бөгөөд тэрээр Аризона мужийн ресторанд ийнхүү нийт 11,000 долларын цайны мөнгө үлдээсэн байна.
Италийн Crudo ресторанд энэ зүйл бас тохиолдсон гэнэ. Зөөгч Клинт
Спотлсон ресторанаа хаах гээд ширээгээ арчиж байх үед нэгэн хосууд орж
ирсэн байна. Тэд 330 долларын үнэтэй оройн хоол захиалсан бөгөөд явахдаа
1000 долларын цайны мөнгө үлдээж явсан болох нь тогтоогджээ. Харин
дараа нь дахин хэсэг хугацаанд 90 долларын үнэтэй согтууруулах ундаа авч
уугаад 10 мянган долларын цайны мөнгийг өгсөн байжээ.
Цайны мөнгийг коктейль өгсөн зөөгч болон өөр нэгэн зөөгч мөн барментайгаа 3-уулаа хувааж авсан байна. Үүнээс гадна гал тогооны ажилчидад ч мөн хүртээсэн байна.
Харин цайны мөнгө өгсөн сайхан сэтгэлтэй залуу өөрийгөө ихэд нууцалсан ч тэрээр рестораны ажилчидтай хэсэг хугацаанд ярилцсан байна.
"Tips for Jesus" аккаунтын түүх 2013 оноос эхэлсэн бөгөөд анхны зураг 9
сарын 8-нд гарсан аж. Энэ нь Мичиган мужийн "Bar Louie" хэмээх баранд
90 доллараар үйлчлүүлж харин цайны мөнгөнд нь 3000 доллар үлдээсэн явдал
байсан юм. Тэр нууцлаг эр ихэнхидээ 2000-7000 долларын цайны мөнгийг үлдээж
гардаг байна.
"Christian Post" сонингийнхон уг цайны мөнгийг PayPal-ын ерөнхий захирал Жек Селби өгч байгаа болов уу хэмээн таамаглаж байгаа гэнэ.