Түүхэн ховор зургууд

2015-01-04, 23:44
34,761
Нүд бол сэтгэлийг харах толь мөн гэж хүмүүс хэлдэг билээ. Үнэхээр нүд бол сэтгэлийг харах толь мөн болохыг та дараах зурагнуудаас харж мэдэх болно. Нүдний хэлбэр, өнгө болон харц нь тухайн хүний талаар маш олон зүйлийг илэрхийлдэг байна. Жишээ нь, Үнэн ярьж байна уу, худал хэлж байна уу гэдгийг зөвхөн нэг л харцнаас ойлгож болно.
Түүхэн ховор зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Шок

Францын Курселетт хотын тулалдааны дараа шоконд орсон залуу, 1916 он.



2. Гайхсан нь
Сонсголын аппаратны ачаар анх удаа чимээ сонсож буй Гарольд хүү.



3. Сандарсан байдал
1986 онд Англид болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр 96 хүн нас барж, 766 хүн бэртсэн байна.



4. Атаархал
"20th Century Fox" кино компаний зохион байгуулсан үдэшлэгийн үеэр Жейн Мэнсфилдийг атаархсан харцаар харж буй Софи Лорен, 1957 оны 4 сарын 12.



5. Үзэн ядалт
Геббельс түүний зургийг авч буй гэрэл зурагчныг еврей хэмээн мэдэхээсээ өмнө түүн рүү харж инээмсэглэж байсан боловч еврей гэдгийг нь мэдмэгцээ инээмсэглэхээ больжээ.



6. Ялагдал
Зөвлөлтийн цэрэг Сталинградад болсон дайны дараа Германы цэргийг олзлон авч явж байна.



7. Ичгэвтэр байдал
Дэлхийн 2-р дайны дараа Герман цэрэгүүдтэй холбоотой байсан эмэгтэйчүүдийг цаазаар авахгүй харин үсийг нь хусдаг байжээ.



8. Шаналал
9 настай Нгуен Тхи Ли АНУ-ын ашигласан химийн бодистой буунаас болж ийм болсон байна.



9. Найрамдал
173-р агаарын нисэх хүчний энэ цэрэг Өмнөд Вьетнамын Фук Винь хэсэгт алба хааж байжээ. Дайн дууссаны дараа...



10. Баяр баясал
Хүүхдүүд хүүхэлдэйн тоглолт үзэж байна. Парис, 1963 он.



11. Хууралт
Гэрэл зурагчин Асахи Симбун энэ гэрэл зургийг Банса нисэх ангиас явж байхдаа дарж байсан байна. Гөлөг тэвэрсэн хүү энэ өдрөө буюу 17 настайдаа нас баржээ.



12. Ядаргаа
Германы хорих ангиас суллагдан гарсан Америкийн цэрэг.



13. Айдас
  Берлин руу довтлохын өмнө оросын цэргүүдэд баригдан уйлж буй 15 настай Германы цэрэг хүү Ханс-Георг Хенке. 1945 оны 4 сарын 3.



14. Баяр, хөөр
Барьцаанаас чөлөөлөгдөж буй эмэгтэй. 1945 он.



15. Гэмгүй байдал
Цэнхэр нүд нь хүүг гэмгүй, гэнэн цайлган болохыг харуулжээ.



16. Анхааралтай байдал
Афганистаны бөмбөгдөлтийн үеэр Шарбат Гула эцэг эхээ алдсан бөгөөд Пакистан дахь дүрвэгсдийн хуаран руу явсан байна. 1984 он.



17. Хүүхэд нас дуусчээ
Сирийн босогчдын армийн 8 настай цэрэг.



18. Тайвшрал
23 цагийн турш хийсэн хагалгааны дараа.



19. Итгэл алдах
Өлсөглөнд нэрвэгдсэн бүсгүй.



20. Зоригт байдал
18 настай Биби Айша 14 настай байхдаа нөхөрт гарсан боловч гэр бүлийн хүчирхийлэлд өртөн нөхрөөсөө зугатсан байна. Хэсэг хугацааны дараа түүнийг цагдаа нар баривчилж хорьсон бөгөөд нөхөрт нь буцаан өгсөн байна. Харин гэр бүлийнхэн нь олны хэл амнаас дайжиж, нөхрөөсөө зугатсан хэргээс нь ичиж охиныг ууланд аваачиж хамрыг нь тайрсан байна. Сайн дурын байгууллагынхан бүсгүйг олж амийг аварсан байна.



21. Хүлээлт
“Винницын хамгийн сүүлийн еврей” хэмээх зураг. Фашистын цэрэг еврей залууг буудахаар бэлдэж байна. 1941 оны үед 28 мянга гаруй еврей Винницт амь насаа алдсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()