Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Анх хэрхэн эхэлсэн бэ?
LG нь Өмнөд Солонгосын эдийн засаг болон бүхэлдээ улс орны хөгжилд асар их нөлөө үзүүлсэн юм. Өнөөдөр LG Electronics нь цахилгаан болон гэр ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн дэлхийн тэргүүлэгч олны дуртай бренд болсон. 1947 онд Ку Ин Хой нь Lak Hui Chemical Industries нүүрний тосны үйлдвэр үүсгэн байгуулсан юм. Хэсэг хугацааны дараа үйлдвэрийн нэр төрөлд Lucky нэртэй шүдний оо гарч ирсэн.
1958 онд Ку Ин Хой гэр ахуйн тоног төхөөрөмж, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр шийджээ. 1958 онд Goldstar байгуулагдсан (хожим нь LG Electronics). Дашрамд дурьдахад БНСУ-ын Сөүлийн түүхийн музейд БНСУ-д үйлдвэрлэсэн Goldstar брэндийн тэмдэг бүхий анхны бүтээгдэхүүн цөөнгүй тавигдсан байдаг. Энэ нь анхны радио, агааржуулагч мөн угаалгын машин юм.
1962 оноос бусад тивүүд рүү худалдааны хүрээгээ тэлж, анх удаа БНСУ- д үйлдвэрлэсэн техникийг Америкийн Нэгдсэн Улс болон Хонг Конг руу экспортолж эхэлсэн ба 1978 онд Солонгос улсын түүхэнд Goldstar компани экспортын нийт хэмжээгээрээ 100 сая ам.доллар давсан анхны компани болсон юм.
1969 онд Lucky хими болон Goldstar Electronics –ийн Ерөнхийлөгч Ку Ин Хой – ын дараа Ку Ча Кьюн ерөнхийлөгч болсон юм. Энэ нь Goldstar компанийн хувьд урагш тэмүүлэх шинэ эхлэл болсон: Гадаад борлуулалт нэмэгдэж, бүхэлдээ тэргүүлэгч байр сууриа бэхжүүлсэн юм. Goldstar нь БНСУ-ын электроникийн салбарын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлсэн юм.
1995 оны гуравдугаар сард Lucky химийн үйлдвэр болон Goldstar нэгдэж, нэгдсэн LG компанийг байгуулсан. LG ирээдүйн том төлөвлөгөөтэй олон талт үйл ажиллагаа явуулдаг корпораци болсон. LG групп холдингийн LG Electronics нь дэлхийн тэргүүлэгч телевиз, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, агааржуулагч үйлдвэрлэгчийн нэг бөгөөд дөрвөн аж ахуйн нэгжээс бүрдэнэ: Home Entertainment, Mobile Communications, LG Home Appliance мөн Air Solution, Vehicle Components. LG группын төв байр нь Сөүл хотын Йоидо дүүрэгт Хан мөрний эрэг дээр үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрладаг.

Ирээдүйн шинэ ололт ба амжилт
LG-ийн төв байранд LG Шинжлэх ухааны танхим – өвөрмөц мэдлэгийн музей оюутан, сурагчдад зориулан үйл ажиллагаа явуулж байна. Энд жилд 200000 гаруй жуулчдыг хүлээн авдаг ба үзэх цагаа хагас жилийн өмнөөс бүртгүүлдэг байна. Музей үэгчдэд үнэ төлбөргүй үйлчилдэг ба энэ нь LG - ийн нийгэмд зориулсан төсөл юм. Компанийг үүсгэн байгуулагч нь хүүдээ барилга барихыг гэрээслэж, барилга нь 1987 онд нээгдсэн. Аялалын гол зорилго нь - шинжлэх ухааны амжилтын чухалыг болон байгаль орчныг хамгаалах асуудлыг тоглоомын хэлбэрээр тайлбарлахад оршдог. Энд та робот тоос сорогчтой хөл бөмбөг тоглож, нарны зайн автомашин үзэж, хамгийн хурдан робот зураачаар хөргөө зуруулж, томоохон төслүүдийн гол түлхүүр болсон хүн, техник хоорондын гайхамшигтай харилцааг харж болно.
LG компани нь боломжит хил хязгаарыг давж, дэлхийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг урьдчилан таамаглаж тэдэнд, технологи болон загварын хамгийн сүүлийн үеийн хөгжлийг санал болгох зорилготой юм. Дэлхий дахинд янз бүрийн нэгжид 82000 гаруй ажилтнууд худалдан авагчдын хүслийг хангахын тулд шинэ бүтээл дээр ажиллаж байна.
Манлайлах байр суурийн бэхжүүлэлт.
Өнөөдөр LG Electronics - ийн бүтээгдэхүүн дэлхий дахинд танил болсон бөгөөд эрэлт ихтэй байна. 2014 оны арваннэгдүгээр сарын эхээр LG нь 160 гаруй улсад угаалгын машиныг 8 секунд тутамд худалдаж зах зээлд шинэ дээд амжилт тогтоосон байна. Дашрамд дурьдахад, сүүлийн таван жилд дэлхий дахинд LG угаалгын машины борлуулалт 20 саяаас давж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн том амжилт болсон ба энэ нь зах зээл дээрх үйлдвэрлэгчийн технологийн манлайлагч болохын баталгаа болсон юм. Энэ амжилтын үндэс нь гараар угаасантай ижил чанартай үр дүнг олгодог LG - ийн «6 хөдөлгөөн үйлдэл" (6 Motion Direct Drive) дэвшилтэт технологи юм.

БНСУ-ын Технологийн Хөгжлийн Хүрээлэн (KIAT) 6 Motion технологийг хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Ногоон технологи" гэрчилгээ олгожээ. Энэ жил дэлхийн өргөн хэрэглээний байгууллагууд түүний дотор Швед, Испани, Голланд, Итали, Австрали, АНУ-ын олон байгууллагуудаас 6 Motion технологитой угаалгын машиныг хүлээн зөвшөөрч өндөр үнэлсэн. Өнөөдөр LG цаг хугацаа, эрчим хүч ихээхэн хэмнэсэн олон дэвшилтэт технологийг нэвтрүүлсээр байна. Жишээ нь: TurboWash үйлдлийн хувьсгал нь угаалгын хугацааг 59 минут бууруулахын зэрэгцээ усыг 40% хүртэл, эрчим хүчний хэрэглээг 15% - аас дээш бууруулсан байна. Энэ сард LG гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээл дэх өөрийн манлайлагч гэдгээ дахин батлан харуулж хөргөгч борлуулалтын үр дүнгээ зарласан юм. 2001 оноос эхлэн дэлхий даяар Inverter шугаман компрессортой патентлагдсан технологитой 10 сая гаруй бүтээгдэхүүн борлуулсан байна.
Энэ жилийн эхээр, Электрон цахилгаан тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн холбооноос (VDE) нь инвертер шугаман компрессорыг туршиж үзсэн юм. Ердийн хөдөлгүүртэй харьцуулахад эргэлдэх дискний оронд шулуун поршений дискийг ашиглах LG-гийн шинэ технологийн үр дүнд дотоод үрэлтийг бууруулсан байна.
Энэ нь LG хөргөгчийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, хэрэглээний хугацааг уртасгаж, хөргөгч ажиллаж байгаа үеийн дуу чимээг багасгана.
Үүнээс гадна, шугаман инвертор хөдөлгүүртэй LG хөргөгч нь уламжлалт ердийн поршений компрессортой хөргөгчийг бодвол цахилгаан эрчим хүчнийг ойролцоогоор 32% -аас дээш хадгалж, эрчим хүчний хэмнэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулж байна. VDE –ийн холбоо нь LG хөргөгч нь бусад хөргөгчнөөс 25% дуу багатай ажилладаг гэж тэмдэглэжээ.

LG-ийн бүтээгдэхүүнүүд CES (Лас Вегас), Mobile World Congress (Барселон) зэрэг шинэ ололтын олон улсын үзэсгэлэнгээс нэг бус удаа шагнал авсан байна. Саяхан Гэр Ахуйн Хэрэгслийн Холбоо (CEA) LG бүтээгдэхүүнийг шилдэг сайн дизайн, технологитой бүтээгдэхүүнээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд CES Innovation Awards 2015 /СБС-ийн шинэ олотын Шагнал 2015/ олон улсын хэмжээний нэр хүндтэй 10 шагналыг авсан нь үүнийг баталж байна.
CES Innovation Awards 2015 – ын үзэсгэлэнгийн гэр ахуйн хэрэгсэл, компьютерийн тоног төхөөрөмж, видео дэлгэц болон утасгүй утаснууд зэрэг дөрвөн маш өрсөлдөөнтэй ангиллаас LG гэрийн кинотеатр, ахуйн хэрэгсэл ба гар утаснуудыг тэмдэглэсэн байна. LG компани CES Innovation Awards үзэсгэлэнгүүдээс сүүлийн 10 жилийн хугацаанд 150 шагнал авсан байна.
Олон улсын болон орон нутгийн хэмжээний олон тооны шагнал нь LG компанийг шинэ ололтын салбартаа манлайлагч болохыг баталсан. Red Dot Design Awards - ын 2013 оны маш сайн зураг төсөлд олгодог шагналыг LG Electronics компанийн ухаалаг гар утасны "G"цуврал, OLED болон Ultra HD зурагт авсан байна.

54 орны 1.865 үйлдвэрлэгчид, дизайнерууд болон архитекторчдын 4.662 гаруй бүтээгдэхүүнтэй бие даасан шинжээчдийн 37 гишүүнтэй мэргэжлийн баг танилцсан. Best of the Best Award –ын Red Dot («Шилдэгийн шилдэг") шагналыг LG нь өөрийн шинэ OLED хүнхгэр дэлгэцтэй телевизороороо авсан юм.
Тэр жилийн эхээр болсон IF (Олон улсын тэмцээнд ) LG –ийн амжилт шагналуудыг дагуулжээ. LG компанийн Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь 3000 гаруй өрсөлдөгч саналуудаас илүү гарч 23 загвар нь IF - ийн загварын шагнал авсан байна. LG OLED телевизор, French-door «Хаалга дотор Хаалга» (Door-in-Door) мини-бартай хөргөгч, HOM-BOT SQUARE робот тоос сорогч шилдэг загвараар тэмдэглэгдсэн.

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний шинжилгээнд анхаардаг Reviewed.com сайт, АНУ-ын TODAY нэгж нь цагийг зугаатай өнгөрүүлэх гэрийн болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ангилалд LG Электрониксийн 12 бүтээгдэхүүнийг "2014 оны Шилдэг Бүтээгдэхүүн" – д хүлээн зөвшөөрсөн юм. Тухайлбал, LG OLED хүнхгэр телевизор нь Reviewed.com сайтаас хамгийн дээд шагнал «Оны шилдэг телевизор» мөн «Оны шилдэг OLED - технологи» шагналыг хүртсэн бол LG Gallery OLED TV нь «Оны шилдэг дизайн» ангилалд шагнал хүртсэн байна.
«Оны шилдэг монитор» шагналыг 21:9 харьцаатай монитор, «Smart TV платформтой Оны шилдэг» мэдрэмжинд суурилсан хэрэглэгчдэд ойлгомжтой шинэ LG Webos платформтой ухаалаг зурагт нь тус тус шагналуудын эзэн болжээ.
Reviewed.com сайтын туршилтын дагуу LG -ийн Гэр Ахуйн тоног төхөөрөмж нь хамгийн сайн гэж хүлээн зөвшөөрөгдсөн. TurboWash™ угаалгын машины хувцас хатаах EcoHybrid™ технологийг өвөрмөц шинэ ололт гэж онцлон, LG хөргөгчний EasyClean® технологи «Хаалга дотор Хаалга» шинэ бүтээл гэж онцлон тэмдэглэсэн.

Мөн 2014 оны Европын хамгийн том гэр ахуйн тоног төхөөрөмжийн болон электроникийн үзэсгэлэнд LG Электроникс компани гайхалтай бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, тэд ард түмний амьдралд хэрхэн нийцдэгийг харууллаа. LG бренд гэдэг байр сууриа хэвээр хадгалж, дэлхийн хамгийн анхны арилжааны 4K OLED зурагт, Android үйлдлийн системийн G Watch R цаг, CordZero цуврал тоос сорогч, зурвас илгээх техникүүдийг багтаасан электроникийн болон гэр ахуйн хэрэгслийн бүх ангилалд гоёмсог, ухаалаг шийдлүүдийг санал болгож байгаа нь «Сайн сайхан амьдралын төлөө шинэ ололт» үзэл баримлал нь биеллээ олж байна.
LG – ийн өөр нэг технологийн ололт 77 инчийн уян OLED зурагт нь үзэж буй нэвтрүүлгийн агуулгын төрөл болон үзэгчдийн хэмжээнээс хамаарч нугалах өнцгийг өөрчлөх боломтой юм.
Энэхүү тэргүүлэгч OLED зурагт нь сонгосон өнцгөөс шалтгаалж дуу болон дүрсийг автоматаар тохируулна.
LG мөн тулгуурыг нь Swarovski –ийн талстаар чимсэн 55-инчийн хүнхгэр OLED зурагтыг танилцуулсан.
LG өөрийн пикселээр гэрэлтүүлсэн нь гялалзаж гялтганасан талст OLED –ийн тод, зөв өнгийг нэмэгдүүлж LG-ийн шинэ телевизийг гайхалтай гоёмсог загвартай болгосон.
Мөн Европын стандартын шаардлага хангасан маш сайн эрчим хүчний хэмнэлттэйгээрээ ялгарах, ашиглахад гайхалтай хялбар эрчим хүчний хэмнэлттэй хөргөгч нь IFA мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан.
LG техникийн эрэлт хэрэгцээ нь мөн компанийн ашиг өссөнөөр батлагдаж байна.
LG Electronics компани нь ил тод байдлын бодлогыг дэмжиж бүх шатны улирлын санхүүгийн үр дүнг танилцуулж байна. Зөвхөн 2014 оны гуравдугаар улиралд нэгдсэн ашиг 14,92 их наяд БНСУ-ын вон (KRW) буюу (14.54 тэрбум ам.доллар), өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.4% -иар нэмэгдсэн байна.
Үйл ажиллагааны ашгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн ба БНСУ-ын вон 461,3 тэрбум (449.61 сая ам.доллар) байна. LG – ийн ийм үзүүлэлт нь гар утасны салбарын ашиг нэмэгдсэнтэй шууд холбоотой - гуравдугаар улиралд ухаалаг гар утасны борлуулалтын рекорд 16.8 сая ширхэг болсон байна. Ухаалаг утасны нийлүүлэлт LG – ийн нийт ашгийг 2 дахин нэмэгдүүлсэн.
Нэгтгэн дүгнэхэд, үр ашиг, хүчин чадал, бат бөх Европын өндөр стандартын дагуу LG компанийн боловсруулсан шинэ ололтот бүтээгдэхүүн, технологи хамгийн сүүлийн шинэ гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм.

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.