Нисэхийн компаний танд хэзээ ч хэлэхгүй 21 нууц

2014-12-17, 05:56
69,547
Онгоц хамгийн хурдан, хамгийн тохилог тээврийн хэрэгслийн нэг билээ. Тиймээс ихэнхидээ боломжтой хүмүүс бусад тээврийн хэрэгслээс илүү онгоцыг илүүд үздэг. Гэхдээ л нислэгийн байгууллагын дунд танд хэзээ ч хэлэхгүй нууцууд байдаг юм байна. Энэ нууцаас сонирхуулъя.
Нисэхийн компаний танд хэзээ ч хэлэхгүй 21 нууц


1. Танд өгч буй чихэвчийг өмнө нь хэрэглэж байсан бөгөөд хэрэглэсний дараа цэвэрлээд, дахин багладаг байна.

www.caak.mn

2. Нисгэгчдийн тал нь нислэгийн үеэр унтаж байдаг гэнэ.

www.caak.mn

3. Масканд буй хүчилтөрөгчийн хэмжээ ердөө 15 минутанд л хангалттай хүрнэ. Гэхдээ энэ нь онгоц доошлоход хангалттай юм байна.

www.caak.mn

4. Онгоц газардах үед тусдаг бүдэг гэрэл нь таныг явах замаа олоход илүү туслах болно. Учир нь харанхуй газарт таны нүд дасчихсан байдаг.

www.caak.mn

5. Нисгэгч тус бүрт хоёр өөр хоол өгдөг бөгөөд хоолоо хувааж идэхийг хориглодог байна. Үүнээс гадна онгоцны хоолноос хулгайлсан ажилтныг шууд халдаг аж.

www.caak.mn

6. Онгоцны техникийн хэсэгт гэрийн амьтад байнга явдаг бөгөөд энэ тасалгаанд маш их чимээ байдаг байна. Энэ чимээг тусгай хамгаалалтгүй давж туулна гэдэг үнэхээр хэцүү байдаг. Таны тэжээвэр амьтан энэ чимээг тэсэж, нислэг хурдан дуусахыг тэсэн ядан хүлээдэг гэнэ.

www.caak.mn

7. Онгоцны үйлчилгээний ажилчид нислэгийн үеэр гар утас унтраахыг сануулдаг ч өөрсдөө утсаа ашиглаж эхэлдэг байна.

www.caak.mn

8. Онгоцны ахмад давуу эрхтэй байдаг бөгөөд хүмүүсийг баривчлах, торгох, нас барж буй хүний гэрээслэлийг бичих эрхтэй.

www.caak.mn

9. Зөвхөн үйлдвэрийн уснаас л ууж байгаарай. Учир нь онгоцонд угаалгын өрөөний цэвэрлэгээ болон ус шүүх үйл ажиллагаа нэг дор хийгддэг байна.

www.caak.mn

10. Онгоцны усны нөөцийн савыг заримдаа 10 жилээр нь ч цэвэрлэдэггүй. Онгоц хэдий чинээ урт настай байна төдий чинээ шингэн нь илүү бохир байдаг байна. Тиймээс онгоцонд бэлтгэсэн цай, кофе уух хэрэггүй.

www.caak.mn

11. Ариун цэврийн өрөөг гаднаас нь онгойлгож болдог. Ихэнхидээ хаалга онгойлгох хэсгийг “Тамхи татахыг хориглоно” гэсэн бичгээр нуусан байдаг байна. Энэ бичгийг авахад л угаалгын өрөө нээгддэг аж.

www.caak.mn

12. Өөрийн ачааг найдвартай сайн баглах хэрэгтэй.

www.caak.mn

13. Цаг агаарын таагүй нөхцөлд газардах нь нэлээд аюултай байдаг. Нисгэгчид хэлэхдээ: "Газардалт гэдэг санаатай осол" -хэмээн хошигнодог байна.

www.caak.mn

14. Онгоцны үйлчлэгч нарыг төдийлөн дайлдаггүй. Тиймээс хэрвээ нислэгийн эхний цайны үеэр та тэднийг дайлвал бүхий л нислэгийн турш үнэгүй цай уух болно.

www.caak.mn

15. Хамгийн сайн нислэгийн байгууллага ч туршлагатай нисгэгчийг танд санал болгож чадахгүй.

www.caak.mn

16. Үнэн хэрэгтээ асаалттай утас нислэгийн үед ямар ч аюул авчрахгүй. Харин байнгын гар утасны чимээ нь нисгэгчдийн бухимдлыг нэлээд төрүүлдэг.

www.caak.mn

17. Нислэгийн үеэр хэрэглэдэг дэр болон хөнжлийг зүгээр л уутанд хийж багладаг. Тэд огтхон ч ариутгадаггүй байна. Мөн хоол авчирдаг поднос дээр хүмүүс мөн хүүхдийнхээ живхийг сольдог боловч мөн ариутгаагүй байдаг гэнэ.

www.caak.mn

18. Онгоцонд нисэхийн ажилчдын өрөөнд нэвтрэх боломжтой өрөөнүүд бий.

www.caak.mn

19. Зарим Америкийн дотоод нислэгүүд нас барагсдыг зөөвөрлөдөг.

www.caak.mn

20. Аюултай нөхцөлд онгоц хөдөлгүүр ашиглахгүйгээр нисэх боломжтой байдаг. Нисгэгч хэлэхдээ: "Санаандгүй байдлаар хоёр хөдөлгүүр хоёулаа эвдэрчихвэл 1.5 км-ийн өндөр тутамд 10 км замыг туулж чадна. Иймд 9км-ийн өндөрт онгоц 60 км замыг хөдөлгүүрийн ажиллагаагүйгээр давах боломжтой. Тиймээс л ихэнхи ослууд нислэгийн үеэр эсвэл газардалтын үеэр болдог" -гэжээ.

www.caak.mn

21. Онгоцонд тамхи татах хориотой байдаг ч, үнсний сав яагаад байдаг талаар тайлбарлахдаа: "Хэрвээ үйлчлүүлэгч тэсэхээ болиод тамхи татахыг хүсвэл түүнд үнсний сав хэрэг болох нь мэдээж" -хэмээн онгоцны ажилтан ярьжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()