Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Кэмерон Диаз хэд хэдэн удаа урт хугацааны харилцаатай байсан ч хэзээ ч гэрлэж байгаагүй аж.
Харин одоо тэрээр Бенжи Мэддентай уулзаж байгаа гэнэ. Магадгүй тэрээр тун удахгүй энэ жагсаалтаас гарах болов уу.
2. Ева Мендес нь Райан Гослингаас хүүхэдтэй боловч хамтран амьдардаггүй гэнэ.
Тэдний аль нь ч өмнө нь гэрлэж байгаагүй байна.
3. Шарлиз Терон 9 жилийн турш дотно харилцаатай байсан боловч 2010 онд ганц бие болжээ.
Харин одоо тэрээр жүжигчин Шон Пеннтэй уулзаж байгаа ч гэрлэх талаар төлөвлөөгүй байгаа гэнэ.
4. Мэри Луиз Паркер хүүхэдтэй бөгөөд жүжигчин Жефри Моргантай сүй тавьж байсан байна. Харамсалтай нь хуримын ёслол болоогүй аж. Харин одоо тэрээр ажил болон хүүхэддээ бүх цагаа зарцуулж байгаа.
5. Вайнона Райдер удаан хугацааны турш Жонни Депптэй амьдарч байсан ч гэрлэж чадаагүй байна.
Өөр эрчүүдтэй урт хугацааны харилцаатай байсан ч, хэнтэй нь ч хурим хийгээгүй юм байна.
6. Тайра Бэнкс бүхий л төрлийн хүмүүстэй болзож байсан. Гэхдээ л хоорондоо таарч тохирохгүй байсан бололтой хэнтэй нь ч гэрлэсэнгүй.
7. 2013 онд Мариса Томейг сүй тавьсан хэмээн зарлаж байсан ч үүнийг тэрээр өөрөө үгүйсгэсэн юм.
8. Кайли Миноуг олон төрлийн эрчүүдтэй уулзаж байсан бөгөөд модель Андерс Валенкосотай 7 жилийн турш харилцаатай байсан ажээ.
Харин одоо Кайли маш аз жаргалтай байгаа бөгөөд гэрлэх талаар төдийлөн бодохгүй байгаа гэнэ.