Шинэ он шинэ боломж

2014-12-04, 20:53
3,946
Шинэ оны босгон дээр Скайтел Групп урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлөө шинэчилж шинэ боломжийг хэрэглэгчиддээ олгож байна.
Шинэ он шинэ боломж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Скайтел Групп үйлчилгээний чанараа нэмэгдүүлэх,  хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлүүлэх төслүүдийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудын нэг нь хэрэглэгчдээс ирүүлсэн саналуудаас хамгийн их давтамжтай ирдэг санал, хүсэлтүүдийг нэгтгэн боловсруулж, хөгжүүлэлт хийсний үндсэн дээр ийнхүү Урьдчилсан төлбөрт үйлчилгээгээ шинэчиллээ. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлуудаас товч танилцуулъя.

НЭГЖЭЭР ХОНОГ СОЛИХ ҮЙЛЧИЛГЭЭ
Таны дансан дах нэгж хангалттай, үйлчилгээний хугацаа дуусах гэж байгаа тохиолдолд 1-30 хүртэлх хоногоор хугацаагаа сунгах боломжийг нэвтрүүллээ. 1 хоног 300 нэгжийн төлбөртэй. Үйлчилгээний хугацааг сунгах заавар: Та 1 хоногоор сунгах бол u гэсэн түлхүүр үгийг, 3 хоногоор сунгах бол 3uгэсэн түлхүүр үгийг, харин 10 хоногоор сунгах бол 10uгэхчлэн 30u хүртэлх түлхүүр үгийг 1550 тусгай дугаарт илгээснээр данснаас нэгж суутгагдаж, хоног нэмэгдэх болно.

“ШИДЭТ ДУГААР” ҮЙЛЧИЛГЭЭ
Та ойр дотны 3 хүртэлх Скайтелийн хэрэглэгчийг бүртгүүлснээр тухайн хэрэглэгч рүү дуудлага хийх бүртээ 1 минутын тарифаар 3 минут ярих боломжтой.  “Шидэт дугаар” үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд: 156156 тусгай дугаарт бүртгүүлэх хэрэглэгчийн утасны дугаарын өмнө +тэмдгийг бичиж илгээнэ.

УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ
Та урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол цэнэглэгч картынхаа төрлөөс хамааран ярианы тарифаа удирдах боломжтой боллоо. Хэрэглэгчдийн хүсэлтээр хийгдсэн урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэчлэл нь Тарифаа хүссэнээрээ удирдаж, бодит хэмнэлтийг мэдрүүлэхээс гадна нэмэлт урамшууллуудыг бэлэглэж байгаа нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.



Өөрөөр хэлбэл D20, Skycal брэндийн хэрэглэгчид илүү хямд үнээр дуудлага хийх, Skyphone брэндийн хэрэглэгч бага үнээр хугацаагаа цэнэглэх боломжтой. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд бүх урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид үйлчилгээний тарифаа хүссэнээрээ удирдана. Мөн үйлчилгээний хугацаа дуусаагүй ч, таны нэгж дууссан тохиолдолд хоноггүй 500₮, 1,000₮, 2,000₮-ийн нэгжийн картуудаас цэнэглэх боломжтой юм. (Таны цэнэглэлтийн дүнгээс хамааран ярианы тариф “өөрчлөгдөх” ба тариф хүчинтэй тооцогдох нөхцөлийг анхаарна уу.)

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэчлэл нь 12 сарын 4-ний өдрөөс эхлэн албан ёсоор мөрдөгдөнө.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.