Ухаалаг утас ба шинэ ертөнц

2014-12-04, 21:08
6,727
Интернэтээр аялж яваад “Нэвтэрхий толийг хаанаас нь ч асуусан цээжээр мэддэг хүн Гиннессийн номонд бүртгэгдлээ” гэсэн цомхон мэдээ уншлаа. Доор нь бичсэн комментийг уншвал “Ямар мундаг хүн бэ”, “Яаж ийм болох вэ” гэсэн магтаалын дунд “Миний гар утсанд нэвтэрхий толь хэд хэдээрээ, алтан дэлхий ч бүхлээрээ багтдаг. “Wikipedia”аппликейшн байхад л хангалттай” гэсэн коммент анхаарал татлаа.Үнэхээр насаараа Нэвтэрхий толь цээжилж сууснаас ухаалаг утастай байхад бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болов.
Ухаалаг утас ба шинэ ертөнц


Ухаалаг утасны эрин та бидний амьдралд огцом өөрчлөлт, бодит дэвшлүүдийг авчирч байгааг та анзаарч байна уу? Гар утас, хөдөлгөөнт хэрэгсэл үүсч хөгжөөд ердөө 40 жилийн нүүрийг үзэж байгаа ч энэ хөгжлийн хугацаанд улам бүр ухаалаг болсоор бидний амьдралд гайхалтай өөрчлөлтүүдийг авчирсаар байна.

Анхны гар утас 1973 онд худалдаанд гарч 907 грамм буюу 1 тоосгоны жинтэй, 3665 ам долларын үнэтэй байсан тул зөвхөн чинээлэг хүмүүс авах боломжтой байж. Харин Монголд нэлээн хожуу буюу 1996 онд Siemens S4 гар утас худалдаанд гарч нийгмийн цөөнх хэрэглэдэг тансаг хэрэглээ байв. Харин хэдхэн жилийн өмнөөс хүн бүр “мааждаг” буюу ухаалаг утсанд хошуурах болов. Халаасанд минь тооны машин, гар чийдэн, нүүрээ хардаг толь, зургийн аппарат, радио, телевиз, сонин, банк, телевизийн удирдлага, луужин, эмч, хувийн туслагч, тэмдэглэлийн дэвтэр, календарь гээд миний цүнх дүүрэн чихэж явдаг юмнууд минь багтана гэхээр гайхалтай.

Харин та ухаалаг утастай юу? Тэгвэл танд ухаалаг гар утасны ашиг тусын нэгээхэн хэсэг болох аппликейшнуудыг танилцуулъя.

1.    Цаг хэмнэнэ
-    Та банкны “Golomt Bank”, “TDB”, “Khan bank”, “Most Money” гэх мэт аппликейшнуудыг татаад банкинд урт дараалалд зогсох цаг заваа хэмнэнэ. Мөн 24 цагийн турш онлайн байх тул та банк хайж гадагшаа гарах хэрэггүй.
-    “Urgoo Cinema”, “Тэнгис” аппликейшнтэй байхад хаана, хэзээ, хэдээс ямар кино гарахыг төвөггүй мэдэж, трейлэрийг нь үзээд тасалбараа онлайнаар захиалчихна.
-    “Swarm”, “Foursquare” –аар хаана, хэзээ, юу гээд мэдээлээ оруулж, найзуудынхаа хаана, юу хийснийг мэдэх боломжтой. Хамгийн амттай хоол, хамгийн сайхан амралтыг та эндээс л олно.



2.    Дэвшилтэт техникийн гайхамшиг
-    “Timehop” хэмээх аппликейшнээр өнгөрсөн жилийн яг энэ өдөр би ямар пост хийж байснаа харж болно. Зөвхөн 1 жилийн ч биш 2, 3 бүр 4 жилийн өмнө яг энэ өдөр та ямар пост Facebook, Twitter, Instagram-даа тавьж байсныг шууд л илрүүлээд өгнө.
-    Гар утсан дээр авсан гэрэл зургаа “Camera 360”, “PhotoCollage” –аар өнгийг нь засаж, өө сэвийг нь янзалж болдог бол бичлэгээ “EasyLapse”, “Slow Motion Video” аппликейшнууд ашиглаад хүссэнээрээ удирдаж болдог.
-    “Univision Anywhere”-ээр зурагт үзэж, “My Unitel”-ээр төлбөрөө төлж бас “Unitel Data” аппликейшнээр интернэтийн хэрэглээгээ хянана.



3.    Эрүүл мэндэд тустай
-    “Water Your Body” аппликейшн нь таны хийсэн тохиргооны дагуу тодорхой хугацаа бүрт ус уухыг сануулна. Зүгээр нэг сэрүүлэг биш таны биеийн усны хэмжээ, одоо хэдэн литр ус дутагдаж байгааг шууд л тооцоолоод гаргачихна.
-    Хэдэн километр алхсан, хэдэн калори шатаасан гээд бүхий л мэдээллийг шаардлагатай аппликейшнээр тооцох боломжтой.



4.    Танин мэдэхүй, чөлөөт цаг
-    Электрон номнууд татаж суулгаад завтай үедээ уншиж суух сайхан.

-    “Facebook”, “Twitter” орж өчигдрийн үйл явдал, өнөөдөр ямар сэдэв трэнд болж байгааг унших нь хэдий завгүй ч цаг үетэйгээ хөл нийлүүлж, асар их мэдээллийн урсгалд хөл алдахгүйд тусалдаг. Мөн удаан уулзаагүй найзуудыгаа хаана, юу хийж явааг мэдэж, байнгын мэдээлэлтэй байх боломжтой. Сошиал медиагаар дамжуулан сонирхол нэгтэй хүмүүстэйгээ групп үүсгэн цагийг зугаатай өнгөрөөнө.

-    Чөлөөт цагаараа ном, сэтгүүл уншихаас гадна утсаараа тоглоом тоглох дургүй хүн гэж байхгүй. Дуртай дуугаа “Sons”-оос сонс гэж сонссон уу?



5.    Мөнгө хэмнэнэ
-    Хаана хөнгөлөлт урамшуулал байгааг “ShopOn” аппликейшн ашиглаж олоорой. Бүсгүйчүүдийн хамгийн сайн найзаар тодроод байгаа гэсэн шүү.
-    Дээр дурдсан таны цүнхийг дүүргэдэг, мөнгөөр худалдаж авдаг бүхий л зүйлс аппликейшн болж таны гарт ирсэн болохоор мөнгө хэмнэх алдаж боломгүй боломж бол ухаалаг утас юм.


Та амьдралыг хялбарчилж байгаа ухаалаг гар утсаа авч амжаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Юнител групп “Ухаалаг утастай карт” хэмээх 22,000 ширхэг утсыг олон нийтэд өгөх бүх нийтийн аян зарлаад байгаа юм байна. Эдгээр 22,000 ухаалаг утасны 16500 ширхэг нь хэрэглэгчдэд 70-аас дээш хувийн хөнгөлөлттэй үнээр очих боломжтой гэнэ. Нэг ёсондоо та ердөө 4000 төгрөгийн үнэтэй Юнителийн карт аваад л үнэгүй юмуу, хөнгөлттэй ухаалаг утас авах боломжтой боллоо гэсэн үг.

Ухаалаг утасны эрин үе хэдийн хурдаа авчээ. Гэхдээ та хоцроогүй шүү. Ухаалаг утастайгаа хөгжил дэвшил рүү хамтдаа урагшилцгаая.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.