СЭНГҮР брэнд “World Beer Awards-2014”-ээс АЗИЙН ШИЛДЭГ болон АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

2014-12-01, 18:20
5,544
Дэлхийн зах зээл дээрх  шар айргуудыг шалгаруулдаг “Word Beer Awards-2014” олон улсын наадмаас  СЭНГҮР брэнд АЗИЙН ШИЛДЭГ болон АЛТАН МЕДАЛЬ хоёр шагнал хүртлээ. Уг шалгаруулалтанд  энэ жил 30 гаруй орны 700 орчим шар айргийн брэнд өрсөлдөж Ази, Европ, Америк тивүүдээс шилдгүүд тодорлоо.
СЭНГҮР брэнд “World Beer Awards-2014”-ээс АЗИЙН ШИЛДЭГ болон АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Дэлхийн бүх улс орны  шар айраг үйлдвэрлэгчдэд нээлттэй уг наадмын шалгаруулалт нууц байдлаар буюу шар айргийн нэр, шошгыг харуулалгүйгээр амтлах зарчмаар явагдаж зөвхөн амт чанараар нь өрсөлдүүлдэг. “World Beer Awards” нь 2007 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Олон улсын хэмжээнд дээгүүрт тооцогддог нэр хүндтэй наадам юм.

M-Би-Си компанийн М-Си-Эс Тайгер шар айргийн үйлдвэрийн Герман Брюмастерын ууган бүтээл, Үндэсний брэнд СЭНГҮР нь анх 2007 оноос зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. СЭНГҮР брэнд үйлдвэрлэлийн удирдлагын ISO 22000:2005, чанарын удирдлагын  ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг дэлхийн зиндааны чанартай шар айраг юм.

Өмнө нь  Австрали улсад жил бүр зохиогддог Олон улсын шар айргийн AIBA  шалгаруулалтаас 2009, 2010 онуудад мөнгөн медаль хүртэж байсан.

Азийн ШИЛДЭГ, АЛТАН МЕДАЛЬ-т, амт чанараараа хэрэглэгчиддээ бүрнээ таашаагдсан, Үндэсний брэнд СЭНГҮР шар айраг ийнхүү дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц гэдгээ олон улсад баталлаа.
 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.