80 кг турж чадсан залуу

20 настай Австралийн иргэн болох Натан Меола “The Biggest Loser” тэмцээний шалгаруулалтанд оролцож байсан байна. Тэрээр 206 кг жинтэй, хамгийн хүнд, хамгийн залуу гишүүдийн нэг байсан аж. Гэхдээ тэрээр сонгон шалгаруулалтанд тэнцэж чадаагүй учир сэтгэл санааны дарамтанд орсон байна. Ингээд тэрээр өөрийн илүүдэл жинтэй тэмцэж 5 жилийн дотор 80 кг-ийг хасаж чаджээ.

80 кг турж чадсан залуу
 
Харин одоо 28 настай залуу Натан фитнессийн дасгалжуулагч бөгөөд боломжгүй зүйл үгүй гэдгийг өөрийн үйлчлүүлэгч нарт харуулахыг зорьдог байна. Багадаа тэрээр өөрийн бүхий л азгүйдлийг хоолны тусламжтайгаар шийдэж, сэтгэл санаа тавгүй үедээ их хэмжээгээр иддэг байсан аж.
 
Натан 18 настай байхдаа жин хасах хагалгаанд оржээ. Түүний ходоодны хэмжээг багасгаж сүүлийн 4 жилийн турш тэрээр бага хэмжээний хоол идэж 40 кг-ын хассан байна. Харин энэ нь хангалтгүй санагдаж тэрээр “The Biggest Loser” тэмцээнд өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн аж.

Натан Меола тэмцээний сонгон шалгаруулалтын үеэр. Энэ үед тэрээр 20 настай байсан байна.

www.caak.mn
 
Тэр долоо хоногийн 6 өдөр, өдөрт нэг цагаар бэлтгэл хийдэг байна. 4 жилийн турш тэрээр жингээ 200 кг дээр барьж байсан бөгөөд Хоксберийн тураах төвд хандсан аж. Ингээд түүний амьдрал эрс өөрчлөгдсөн байна. Тэрээр бэлтгэл хийх маш дуртай болсон бөгөөд энэ төвдөө дасгалжуулагч хийх болжээ.

www.caak.mn
 
Энэ амжилтаа Натан өөрийн блогтоо бичих болжээ. Үүнээс гадна тэрээр “The Biggest Loser” тэмцээний талаар өөрийн бодлыг бичсэн байна. “Хоолонд хэтэрхий дуртай болсон хүмүүсийг өрсөлдөөн хийх арга замаар анхаарлыг нь сарниулж, сэтгэл санаанд нь ихээр нөлөөлдөг байсан болов уу. Харин тэмцээний дараа би нэгэн оролцогчтой таарсан бөгөөд тэмцээнд оролцогчдын 75% нь буцаад жин нэмж өмнөх хэмжээндээ очсон байдаг” -гэжээ.

5 жилийн турш тэрээр 80 кг-ийг хасаж одоо 125 кг жинтэй юм байна.

www.caak.mn

  Тэрээр одоо дасгал хийх их дуртай.

www.caak.mn
 
Харин одоо Натан сонгон шалгаруулалтанд тэнцэж чадаагүйдээ огтхон ч харамсдаггүй бөгөөд гадны хэн нэгний тусламжгүйгээр өөрийн амьдралыг өөрчлөх арга замд суралцсан юм. Өөрчлөлтөнд хүрэх арга зам нь маш хүнд хэцүү байсан гэнэ. Зарим тохиолдолд шантрах үе ч байсан аж. Гэхдээ тэрээр дуртай хоолоо идсээр л байгаа аж.

Натан 2011 оноос эхэлж хувийн дасгалжуулагч болсон байна.

www.caak.mn

Тэр өөрийгөө өөр хүн болсон мэт төсөөлж байгаа гэнэ.

www.caak.mn

Натан \голд нь\ одоог хүртэл хааяа түргэн хоол иддэг ажээ.

www.caak.mn

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()