Таны бизнест зориулсан “Google Plus”-ийн 8 хүчирхэг зөвлөгөө

Google+ бол яаж хэрэглэхийг нь мэддэг хүнд бизнесийн үнэт олз юм. Энэ нийтлэлээр бид таны бизнест хэрэг болох Google+ ийн 8 хүчирхэг зөвлөгөөг хүргэхийг зорилоо. Эдгээр зүйлс таны брэндийн нэр хүнд, бизнес болон таны үйлчлүүлэгчийн цар хүрээг өсгөх болно.
Таны бизнест зориулсан “Google Plus”-ийн 8 хүчирхэг зөвлөгөө


1. Аккаунт үүсгэх – Жижигхэн зүйлийг ч орхиж болохгүй
Google+ ийн энэ зөвлөгөө таны бизнест зориулсан хамгийн энгийн зөвлөгөө боловч, бид бизнесээ үргэлжлүүлэхээсээ өмнө үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгэнт та Google+ ийн бизнес профайлыг нээж байгаа бол, таны бизнесийн ажлын цаг, зураг, видео, тэр ч бүү хэл гадна машины зогсоолын хүчин чадал зэргийг ч оруулж өгөх хэрэгтэй. Та хэзээ ч мэдээлэл шинэчлэхдээ саатаж, профайлаа хагас бөглөөстэй орхиж болохгүй. Та олон нийтэд зориулсан профайлынхаа бүх мэдээллийг үнэн зөв, гүйцэт бөглөж оруулна гэдэг хамгийн сайн үр дүн юм шүү.



2. Google – ийн жижиг дунд бизнес эрхлэгчдий хамтын нийгэмлэгт нэгдээрэй
"The Google Small Business Community (GBSC)" буюу Google–ийн Жижиг Дунд Бизнес Эрхлэгчдийн нийгэмлэг нь бусадтай холбогдон туршлага солилцсоноор хүссэн амжилтандаа хүрэхэд тань туслах болно. Hangouts болон Q+As ашиглагчид итгэлтэй зөвлөхүүд, үйлдвэрийн удирлагуудтай холбогдсоноор та бизнесийн шаардлагатай сургалт, зөвлөгөөнүүдийг харах боломжтой болно.

Та энэ нийгэмлэгийн талаар доорх системүүдийг ашиглаад хайх боломжтой бөгөөд, энэ нь таны бизнесийн талаар мэдээлэл цуглуулахх хамгийн үр дүнтэй газар байх болно:
  • #BizBits – өдөр бүрийн зөвлөгөө, асуулт, санал, гэх мэт жижиг сажиг сургалтууд харах
  • #BizBytes – Судалгаа болон хэлэлцэх асуудлууд
  • #Bizdom – Вэб мэргэжилтнүүдээр удирдуулсан тусгай сургалтууд
  • #BizLinks – Хамгийн шилдэг бизнесийн жагсаалт
  • #AskanAdvisor – Сонирхсон асуултаа шууд онлайнаар авах боломжтой
  • #FeedbackFridays – Таны санааг олон нийтээрээ хэлэлцэх сайхан цаг
  • #BizSpotlight – Бизнес эрхлэгчдийн мэргэн үгс



3. Санаагаа хуваалцах: 80/20-ийн дүрэм
Аливаа нийтийн сүлжээнд хэрэглэгчидтэй болох нь амаргүй ажил. Google+ ийг үргэлжлүүлэн өсөлттэй байлгахын тулд, та байгууллагын хуудсан (google+ page) дээрээ өдөр бүр эсвэл ядаж долоо хоног бүр өөрийн санаагаа хуваалцаж байх хэрэгтэй. Гол утга санаагаа хуваалцахад чинь доорх 80/20-ийн дүрмийг санал болгож байна.
  1. Таны байршуулсан зүйлийн нийт 80 хувь нь үйлчлүүлэгчдийг тань зугаацуулах зүйлс байх хэрэгтэй.
  2. Харин үлдсэн 20% хөнгөлөлт, урамшлуулын мэдээ, компаны мэдээ, үйлдвэрийн дэмий зүйлс гэх мэт байх хэрэгтэй.



4. “Google+ бол таны бизнес” (YouTube дээр)
Google+ үйлчилгээний бизнесүүдэд зориулж Youtube сувагтай (has a YouTube Channel) болсоныг та мэдсэн үү? Энэхүү суваг нь бизнес эрхлэгчдэд зориулсан сонирхолтой жишээ, хичээл, удирдагчдын үгээр дүүрэн байдаг. Тэдгээрийн нэгэн гайхалтай онцлог бол маш олон видеог Youtube ашиглагчдад хүргэж, асуултанд хариулах явдал бөгөөд энэ нь бизнесийн шийдэл, бүтээгдэхүүний тухай илүү ихийг мэдэхэд тохиромжтой интерактив арга юм. Хэрэв та онлайн сурталчилгааны (Google’s other advertising products.) бүтээгдэхүүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, бид танд "Google+ Your Business" сувагийг санал болгож байна.



5. Санхүүгийн хараат байдлаас гарахад Google-ийн тусламж
Google+ дээр хамгийн сайн хадгалагддаг нууцуудын нэг бол Google Helpouts юм. Компаниудын хувьд туршлага солилцох хамгийн шилдэг арга бол видео бичлэг. Google Helpouts бол чөлөөт ажилчидтай ажиллахад илүү үр дүнтэй арга зам болж чадна. Эсрэгээрээ, таны бизнес Google Helpouts-д (setup its own Google Helpout) бүртгүүлж, бусдад туслах боломжтой болно гэсэн үг.  Google Helpouts –д одоогийн байдлаар боломжтой байгаа 8 зүйл:
  • Дүрслэх урлаг, Хөгжим
  • Компьютер, Электроник
  • Хоол хийх
  • Боловсрол, Карьер
  • Хувцас загвар, Гоо сайхан
  • Фитнесс, Шим тэжээл
  • Эрүүл мэнд
  • Гэр ахуй, Цэцэрлэг
Google Helpouts –д төлбөр төлөлт нь Google Wallet –аар дамжин хийгддэг бөгөөд, төлөх 2 арга бий: Helpout хурал бүрээр эсвэл минут бүрээр, та өөрийн боломжоор аль ч хэлбэрийг сонгож болно.



6. Таны Google+  дээр байршуулсан зураг бүрийг ашиглах
3M-ээр судалсны дагуу, дүрс бичлэг болон зураг үзэхэд текстнээс 60,000 дахин хурдан боловсруулагддаг гэжээ. Google+ мэтийн нийтийн сүлжээнд текст гэхээсэээ илүү зураг, бичлэг оруулах нь илүү үр дүнтэй гэсэн үг юм. Таны бизнесийг танилцуулсан зурагнууд нь текст мэдээнээс 2 дахин илүү мөнгө олдог гэдгийг мэдэх нь зүйтэй.



7. Google+ дээрх хуудсаа YouTube дээрх контентоо нэгтгэж өгөх.
Зурган болон текст мэдээнээс видео мэдээ нь 12 дахин илүү share-лэгддэг гэдгийг та мэдэх үү? Бид харааны амьтан учраас, ерөнхийдөө видео хэлбэрийн мэдээлэлд илүү татагдаж байна гэсэн үг. Үүнийг хийхэд таны бодож байгаа шиг хэцүү биш. Та чанартай Youtube видео хийхэд туршлагатай видеографер байх шаардлагагүй. Та (You don’t have to be an expert videographer to create a valuable YouTube video) -үүнийг анхааралтай үзээрэй. 

Google+ дээрх хуудастайгаа YouTube Content-оо нэгтгэж өгөх нь дагагчиддаа хадгалж үлдэх хамгийн сайн арга юм. Youtube суваг дээрээ оруулсан видео шууд таны хуудсан нийтлэгдэх бөгөөд хүмүүсийн share хийх боломж нь нэмэгдэх давуу талтай.



8. Ажиглах, The #Hashtag
Та зөвхөн өөрийн компанийхаа мэдээллийг Google+ page дээр байршуулснаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн татаж чадна гэсэн үг биш. #Hashtag-ийг ашигласнаар таны профайл илүү ил тод, алсын хүрээтэй болно. Учир нь hashtag-аар сэдвүүдийг хайх боломж хэрэглэгчдэд илүү нээлттэй байдаг. Өөрийн hashtag-аа үүсгээд, ашиглаарай. ЭНД дарж илүү ихийг сурч авч болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()