“TERRANOVA” МОНГОЛД

2014-11-19, 18:54
15,762
Италийн "Terranova" брэндийн Монгол дахь албан ёсны салбар дэлгүүр 11/15-ны өдөр  нээлтээ хийлээ. Хорооллын Номин Их дэлгүүрийн 1000 метр² талбайд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцасыг төвлөрүүлсэн хамгийн том брэнд дэлгүүр ийнхүү хэрэглэгчдээ угтан авлаа.
“TERRANOVA” МОНГОЛД
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Дэлгүүр нээгдэхэд 1000 гаруй залуус нэгэн зэрэг үйлчлүүлж бэлэгтэй, хямдралтай, бүжигтэй, амьд хөгжимтэй хамт сонирхолтой шоппинг хийцгээв. Энд ирсэн залуус зардалаас хамаарсан дурамжхан сонголтоосоо татгалзаж, жинхэнэ өөрийгөө хүссэнээрээ илэрхийлэх таатай сонголтоо хийн “Show off your style” шинэ давалгааг эхлүүлж байна.

"Terranova" нь Номин Трейдинг ХХК-ийн "Номин Фейшн" салбар “Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлсэн 2 дахь том төсөл, шинэ оны өмнө хэрэглэгчиддээ барьсан эхний бэлэг байлаа.

Дашрамд дурдахад, "Terranova" нь дэлхийн 50 гаруй оронд 600 гаруй салбар дэлгүүртэй европ болон дэлхийн бэлэн хувцасны зах зээлд хямд үнээр тэргүүлэгч томоохон брэнд төдийгүй залууст чиглэсэн шинэлэг загвар, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл, залуу насны эрх чөлөө, цог жавхаа, эрч хүчийг тодорхойлогч болж чаддагаараа бусад брэндээс ялгарч чаддаг юм.

www.facebook.com/terranovamongolia

Хаяг: 3-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө, Номин Их Дэлгүүр



























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.