1. Коровай
Индонезийн зүүн урд хэсэгт амьдардаг короваи омгийнхны дунд одоог хүртэл махчин амьдралын уламжлал ноерхож байгаа билээ. Үүнээс гадна тэд зөвхөн модон дээр л амьдардаг байна. Нэг гэр бүлд найм орчим хүн байх магадлалтай бөгөөд дал модны навчин дээвэртэй 5-12 метрийн өндөрт байрлах байшин дотор тэд амьдарна. Тулгуур болгох үүднээс заримдаа нэмэлт багана хийж өгдөг.
Ийнхүү модон дээр амьдардаг шалтгаан нь тэд шөнийн цагаар газар дээгүүр сүнс, хүний цогцос явна хэмээн үздэг байна. Байшин бүр ойролцоогоор жилийн настай. Коровайчуудын хувьд анагаах ухаан төдийлөн хөгжөөгүй байдаг учир тэд дундаж насаа наслалгүй нас бардаг байна. Харин одоо 3000 орчим коровайчууд бий. Тэд зөвхөн гадил модны навчаар биеийнхээ нууц хэсгүүдийг далдалж, гадил жимс, буга болон гахайн мах иддэг байна.
1970-аад оны үед түүх судлаачид энэ омгийнхны талаар судалсан бөгөөд коровайчууд дэлхий дээр өөр хүн оршдог болохыг ч мэддэггүй байсан гэнэ. Залуу коровайчууд нь Голландын албан хаагчдын барьсан тосгон руу нүүн шилжиж байгаа бөгөөд тун удахгүй модон дээр зөвхөн ахмад коровайчууд үлдэх бололтой. Харин залуусын дараагийн үе гэхэд коровайчууд устаж үгүй болно гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна.
2. Самбуру
Олон зууны туршид самбуру омгийнхон Хойд Кенид тархсан байсан бөгөөд байнга л малын бэлчээр, ус хайж явдаг байсан байна. Харин одоо тэдэнд Кенийн удирдлагаас нэлээд хүндхэн асуудал тулгараад байгаа гэнэ. Кенийн удирдлагууд тэднийг зодож, гэр орныг нь шатаах хүртэл арга хэмжээг авч байсан байна. Хамгийн сүүлд хоёр Америк иргэн самбуругийн газрыг худалдан авсан бөгөөд үүгээрээ цэцэрлэгт хүрээлэн хийх зорилготой байсан аж.
Үүнээс болоод олон тооны самбур гэр бүл газар нутгаа орхих болсон бөгөөд байнга газар нутгийнхаа төлөө тэмцэх шаардлагатай болсон байна. Эмэгтэйчүүдийнх нь хувьд мөн л хатуу ёс жаягтай. Ирээдүйд ханилах нөхөртэйгөө 6 настай байх үедээ ч танилцах нь бий. Сүйт залуу нь гэр бүлийинхэнтэй нь танилцаж улаан шүрээр хийсэн зүүлтийг зүүж өгдөг. Энэ нь эхнэрээ захиалж, бэлдэж байна гэсэн үг юм.
3. Ава
Тэдний нутгийг бүслэхээс өмнө Авачууд Амазонкад амьдардаг байжээ. Тэд
анчид байсан бөгөөд өнчин амьтдыг хооллож, хамгаалж байсан байна. Тэд
мангогоор тотийг хооллож, заримдаа эмэгтэйчүүд нь хөхнийхөө сүүгээр
сармагчин, гахайг хүртэл хооллодог байжээ. 1967 онд туршилтын багийннхан
төмрийн хүдрийн нөөц баялаг бүхий газар газардсан бөгөөд энэ Авачуудын
оршиж байсан Каражас уул байсан юм. Энэ нь Япон болон АНУ-ын уул,
уурхайн идэвхитэй ажиллагааны эхийг тавьсан юм байна. Авагийн газар
нутгийг түлээчид, фермерүүд гэх мэт газар тариалангийн ажил эрхлэгчид
эзлэн авсан байжээ. Үүнээс гадна тэд Авачуудыг буудаж эсвэл хортой
гурилаар дайлж амийг нь хороодог байсан байна. Одоогийн байдлаар 350
орчим Авачууд л үлдсэн аж. Бразилийн Засгийн Газрынхан Авагийн газар
нутгийг эзэлсэн түрэмгийлэгчдийг гаргаж, авачуудад газар нутгийг нь
эргүүлэн өгөх зорилготой байгаа гэнэ.
4. Лоба
Хималай орчим Төвдийн нэгэн уулын ванлиг болох Мустанг байдаг бөгөөд
үүнийг Ло гэж дуудах нь элбэг. Ло-ийн төв нь Ло Мантанг бөгөөд 14-р
зууны үеийн соёл иргэншлийг харуулсан газар бөгөөд 1992 оныг хүртэл
гадаадын иргэд орох хориотой байсан байна. Үүнээс гадна саяхныг хүртэл
мориор эсвэл явганаар хүрч очдог байжээ. Мустангийн иргэд өөрсдийгөө
“лоба” хэмээн нэрлэдэг бөгөөд газар тариалан эрхэлж, орчин үеийн
техник, технологийг ашигладаггүй учир, үр хүүхдүүддээ мэдлэг боловсролыг
олгож өгч чаддаггүй байна.
Тэд Хятадын соёл иргэншлийн эсрэг
байдаг. 1960 оны үед Хятадууд Төвөд рүү дайрах үед, өөрсдийгөө
Америкийн Тагнуулын Төв Газрын ажилтнууд буюу Кхампас хэмээн нэрлэх хүмүүс Мустангийг
өөрийнхөө бааз болгосон байна. Эцэст нь Балбачууд Хятадын нөлөөллөөр
Кхампасын эсрэг дайтах болжээ. Далай Лам Кхампасыг бууж өг хэмээн хэлсэн
байна. Бууж өгч чадахгүй байсан зарим нэг нь амиа хорлосон аж.
Ингээд
Хятадууд энэ газрыг ихээр ажиглах болжээ. Харин одоо Хятадууд Төвдийн
Лхас хот болон Балбын Катманда хотыг холбосон замыг тавих үйл ажиллагаанд
хөрөнгө оруулж байгаа бөгөөд Мустанг нь худалдааны замыг холбосон нэг хот
болох нь ээ. Сүүлийн үед Мустангийн иргэд нутгаасаа явж мэдлэг
боловсрол олохыг хүсдэг болсон бөгөөд ахмадууд нутгийнх нь соёл үгүй
болно гэдэгт ихээхэн санаа зовж байгаа юм байна.
5. Сан (бушмен)
Ботсваны Засгийн Газрынхан эдгээр анчин омгийнхныг Калахаригийн Төв
Нөөцийн газраас хөөсөн байна. Учир нь тэд өөрсдөө үнэт чулуу, нефть, хий
олборлохыг хүсэж мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг зорилгоо
болгожээ. Санчуудыг хонь, ямаа мал ихтэй нутаг руу шилжүүлсэн байна.
“Цагдаа нар ирээд бидний байшинг нурааж, ачааны машинд чихээд бүх эд
хогшилтой минь цуг энэ нутаг руу авчирсан. Харин энд ирснээр бид ДОХ
болон бусад бидэнд үл мэдэгдэх өвчнөөр өвчлөх болсон бөгөөд залуус нь
согтууруулах ундаа хэрэглэх болсон. Энэ их сонин газар байна” -хэмээн
Санууд ярьжээ.
Тэд өөрсдийг нь дэмждэг хүмүүсээр дамжуулан шүүхэд гомдол гаргасан бөгөөд өөрийн газар нутагтаа
эргэн очих эрхийг авсан байна. Гэхдээ энэ боломжийг зөвхөн шүүхэд гомдол
гаргасан хүмүүст л олгосон аж. Засгийн Газраас Санчуудын ан
хийхийг хүртэл хориглосон байна. Энэ нь тэдний амьдралыг үнэхээр эрс тэс
болгосон аж. “Бидний овгийнхон маш ихээр нас барах болсон. Бид ХДХВ
болон сүрье өвчнөөс болж нас барсаар л байна. Харин бидний хуучин нутагт
зөвхөн ахмад настангууд л нас нь гүйцэж нас бардаг байсан юм. 20 жилийн
дараа гэхэд манай омгийнхон үгүй болох магадлалтай байна” -хэмээн санчууд ярьсан байна.
6. Кокопа
Кокопа гэдэг нь “голын хүмүүс” гэсэн утгатай юм. Тэд өөрсдийн устаж буй соёл иргэншлийг хамгаалахын тулд АНУ болон Мексикийн засгийн газрынхантай тэмцэж байгаа гэнэ. Учир нь тэд энэ омгийнхныг усанд ойртохыг хориглож байгаа аж. АНУ-ын Аризона муж болон Доод Калифорнийн мужийн иргэд газар тариалан болон загас ан агнуур эрхлэн 500 гаруй жилийн турш амьдарч ирсэн байна. Өмнө кокопа иргэд 22000 орчим байсан бол одоо 1300 орчим л болсон аж. 1922 оноос газар тариалан эрхлэх боломжгүй болж тэд зөвхөн загасчлах болсон байна. Харин 1980 онд АНУ-т үер гаргаж Колорадо голын саваар их хэмжээний ус урссанаар олон барилга нурсан байна. Кокопачууд Эль-мэр руу нүүх шаардлагатай болсон бөгөөд энд газар тариалан эрхлэх, загасчлах боломжгүй болжээ. 1993 онд Мексикийнхэн «Альто Гольфо де Калифорни болон Дельта дель-Рио-Колорадо хэмээх биосфер нөөцийн төслийг гаргасан бөгөөд энэ нь загасчлахад ихээхэн асуудалтай болгосон байна. Үүнээс болоод олон кокопачууд өөр ажил хийж, нутгаасаа явах хэрэгтэй болсон аж.
7. Мурси
Мурси омгийнхны тоо 10,000 ч хүрэхгүй байгаа бөгөөд Баруун Өмнөд Эфиопт амьдардаг урууландаа том цагираг зүүдэг эмэгтэйчүүдтэй омгийнхныг хэлдэг. Энэ зүүлт нь насанд хүрсэн байдлыг илэрхийлдэг байна. 15-16 насандаа эмэгтэйчүүд доод уруулаа цоолж нүхэлдэг бөгөөд эдгэртэл нь мод зүүдэг аж. Харин дараа нь доод уруулыг нь сунгаж том том бөглөө хийж эхэлдэг байна. Хамгийн томдоо 12 сантиметр бөглөөг зүүдэг аж. Тэд нүүдлийн соёл иргэншлээр амьдардаг бөгөөд газар тариалан эрхэлдэг. Сүүлийн 10 жилийн туршид Эфиопийн засгийн газар Мурсигийн газар нутгийг цэцэрлэгт хүрээлэн байгуулах, худалдааны ямарваа нэгэн зүйлд ихээр ашиглах болсон бөгөөд олон тооны мурсичууд нутгаасаа хөөгдөх болжээ.
8. Цаатан
Цаатан бол нүүдлийн соёл иргэншилтэй омгийнхон билээ. Тэд цаа буга үржүүлдэг бөгөөд бугын мах, сүүгээр хооллодог. Тэд 5 долоо хоног тутам байршилаа өөрчилж малынхаа бэлчээрийг бэлдэж өгдөг байна. Өнөөдөр дэлхий дээр ойролцоогоор 500 гаруй цаатан л үлдсэн аж. Учир нь цус ойртолтын асуудал ихээр дэлгэрч байгаа гэнэ. Үүнээс гадна бугын тоо их цөөрч байгаа учраас цаатангууд бугын арьсан эдлэл өмсөхөө больжээ. Харин залуучууд нь орчин үеийн техник технологиос суралцаж, мэдлэг хуримтлуулж байгаа бөгөөд нутгаасаа дайжих болсон байна. Энэ байдлаар 3000 жилийн түүхтэй цаатангууд үгүй болох магадлалтай байгаа гэнэ. Жуулчид ямар нэгэн орчуулагчгүйгээр цаатангийн газар нутаг дээр очиж тэдний зургийг ихээр дардаг байна. Мэдээж энэ нь цаатангуудад таалагдаггүй. Мөн цаатангийн газар нутаг дээр явганаар эсвэл мориор явах ёстой байдаг аж.
9. Ладакхи
Ладакхичууд хамгийн шилдэг өгөөмөр, тусч иргэд юм. Тэд үргэлж нэг нэгэндээ туслаж байдаг. Ладакхичуудын газар нутаг дээр хулгай, хууран мэхлэлт уур хилэн гэж огтхон ч үгүй бөгөөд дэлхий даяар төдийлөн танигдаагүй байдаг байна. Бүгд л аз жаргалтай сайхан амьдарч байжээ. Энэтхэгийн нэгээхэн хэсэг болох Ладакхчуудын соёл иргэншил аз жаргалтай үргэлжилж байсан ч орчин үеэ дагаад муудсан бололтой.
Зуны улиралд Ладакхчуудын газар нутаг хуурай, жимс ногоо ургахгүй байдаг бол өвлийн улиралд газар нь хөлдөх нь ч бий. Орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж чаддаггүйгээс болоод тэд мал аж ахуйг эрхлэж байдаг байжээ. 1962 онд Ладакхид зам барьсан бөгөөд энэ нь Энэтхэгийн бусад хэсэгтэй холбож өгсөн юм. 1975 оноос жуулчид ирснээс хойш тэд орчин үеийн амьдралтай танилцаж эхэлсэн бөгөөд өөрийн нүцгэн байдлаасаа ичиж байсан байна. Тэд өөрсдийнгөө жуулчидтай харьцуулан үзсэн бөгөөд нэн түрүүнд өөрсдийгөө маш ядуу хэмээн дүгнэсэн аж. Ингээд тэд эд хөрөнгийг илүүд үзэх болсноор амьдрал нь өөрчлөгдөж, харамч болж, нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, хэрүүл маргаан гарах болсон байна. Ийнхүү тэдний амьдралыг жуулчид сөрөг тал руу өөрчилжээ.
10. Ваорани
Амазоны ойд ирж буй бусад хүмүүсийн эсрэг тэд урт удаан хугацааны турш үхлийн аюулт жадыг хэрэглэж иржээ. Өнөөдрийн байдлаар ч тэд ойг тайрахыг хүсэж буй хэн нэгэнтэй үргэлж тэмцэлдэж байдаг байна. Ингээд Эквадорын засгийн газар болон энэ омгийнхоны дунд тэмцэлдээн өрнөдөг аж. 2007 онд Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа НҮБ-д хандан Ишпинго, Тамбокоча болон Типутини зэрэг нефтийн орд газруудыг ухахгүй хэмээн 3.6 тэрбум долларыг өг хэмээн мэдэгджээ. Харин энэ хэрэг бүтэлгүйтсэн учир тэрээр Б төлөвлөгөөнд орж нефтийн орд газруудыг ухаж эхэлсэн байна.
Үүнээс гадна тэрээр Амазоны иргэдийг оршин сууж буй газар нутгийг хамгаална гэсэн амлалтаа зөрчсөн аж. Энэ арга замаар тэрээр нутгийнхаа ядуу ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулах зорилготой байгаа гэнэ. Ваоринчуудын хэлж байгаагаар тэд эцсээ хүртэл газар нутгаа хамгаалж тэмцэнэ гэжээ.
"Нефть олборлогчид бидэнд хөрөнгө хуваахдаа заримд нь их заримд нь бага өгдөг бөгөөд энэ нь гэр бүлүүдийн дунд маргаан, тэмцэлдээн үүсгэж байна. Засгийн газар биднийг хүндлэх ёстой бөгөөд хэрвээ бидний газар нутгийг авч байгаа бол бидэнд төлбөр төлөх ёстой. Эс тэгвээс бид газар нутгийнхаа төлөө тэмцэх болно" -гэж Ваоранигийн төлөөлөл ярьжээ.