“Interstellar” киног үзэхээс өмнө мэдсэн байвал зохих физикийн 5 ойлголт

2014-11-13, 22:04
38,595
Уншигчдын маань ихэнх нь кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа найруулагч Кристофер Ноланы бүтээл болох "Interstellar"-ийг үзэхээр төлөвлөсөн байгаа гэж бодож байна.
“Interstellar” киног үзэхээс өмнө мэдсэн байвал зохих физикийн 5 ойлголт


Энэ кино нь 11 дүгээр 14-өөс эхлэн зөвхөн "Өргөө" кино театрын сүлжээгээр гарах юм. Кино театрынхан нээлтийн арга хэмжээг ШУА-ийн Одон Орон Геофизикийн Судалгааны Төвтэй хамтран зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Одон орон, Геофизикийн судалгааны төвийнхөн сансар судлалын хүрээнд хийж буй ажлаа танилцуулах бөгөөд уг кинотой холбоотой сонирхолтой яриа өрнүүлэхээр төлөвлөжээ. Ямартай ч

Уншигчдын маань ихэнх нь кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа найруулагч Кристофер Ноланы бүтээл болох Interstellar-ийг үзэхээр төлөвлөсөн байгаа гэж бодож байна.

Interstellar кино нь бодит, шинжлэх ухааны ойлголтууд болох нейтрон одод, хар нүх болон цаг хугацааны суналт зэрэг ойлголтуудад суурилсан юм. Хэрвээ та эдгээр зүйлсийн талаар бага ч гэсэн ойлголттой байхгүй бол энэ киноноос хангалттай сэтгэл ханамжийг авч чадахгүй байж болох юм.

Энэхүү кинонд, сансрын хайгуулчдын баг “өтний нүхээр” дамжин манай орчлон ертөнцийн гадна юу байдгийг нээж илрүүлэх аянд гарна. Аялалын багийг юу хүлээж байгаа бол?

Тэд даалгавараа биелүүлэхийн тулд орон зай, цаг хугацааны эсрэг сөрөх болдог. Энэ сансрын аялал нь зарим нэг бэрхшээлтэй учрах боловч физикийн шинжлэх ухааны зарим онол, үндэслэлд тулгуурлснаар багахан ч гэсэн биелэх найдлагатай болдог.

Хэрвээ та дараах физикийн ойлголтуудыг ойлгож чадвал, чадварлаг найруулагчийн шинэ бүтээл таныг өөртөө уусгана гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингээд та бүхэндээ кинонд өгүүлэх физикийн 5 ойлголтын талаар товч тайлбарыг хүргэж байна.

БАЙГАЛИЙН БУС ТАТАХ ХҮЧ
/кинонд гарах сансрын хөлөг/

Бидний хувьд, өөрөөр хэлбэл хүмүүс урт хугацааны туршид сансрын аялал хийхэд хүрвэл бидэнд тулгарах том бэрхшээл бол сансрын 0 таталцлын нөлөө юм. Дэлхийд мэндэлсэн цагаас хойш бидний бие байнгын татах хүчний үйлчлэл дор байдаг учир хэрэв бид сансарт урт хугацааны турш аялал хийвэл бидний булчин маш ихээр сулрах болно.

Энэ асуудал “interstellar”-ийн аялагчдын хүндхэн асуудал байх болно.

Энэ асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд сансрын хөлөг дээр хиймэл татах хүчийг бий болгосон байдаг. Ингэж зохиомлоор татах хүч бий болгох нэг арга нь энэхүү кинонд гардаг шиг сансрын хөлгийг эргүүлэх арга юм. Энэ нь төвөөс зугтах хүчийг бий болгсоноор татах хүчтэй адил нөлөөг үзүүлэх боловч эргэлтийн эсрэг чиглэлд л нөлөөлж байдаг.

Магадгүй та бүхэн эргэдэг сандал дээр суугаад хурдтай эргэлдэхэд төвөөс зугтах хүч үйлчилж байдгийг амьдралын туршлагаасаа мэднэ байх.

Эргэлдэж буй сансрын хөлгийн хувьд, нисгэгчийн гишгэж буй хана нь шалыг орлож байдаг.

ХАР НҮХ


Нарнаас хэдэн арав дахин их, түүнээс илүү масстай аврага оддын мөхлийн үед тохиолдох цөмийн задралын үр дүнд хар нүх үүснэ. Насны тоо нь гүйцсэн аварга одод хүндийн хүчээ давалгүйгээр агшиж, тодорхой хэмжээнд хүрэх үед нэн шинэ одны дэлбэрэлт үүсгэдэг.

Дэлбэрэлтийн аварга хүчний улмаас одыг бүрдүүлэх хий нисэн одож, үлдэх хүнд масс бүхий цөм нь хар нүх болон хувирна.

Хар нүхийг 2 ангилдаг. Огторгуйд оршин буй хар нүхний ихэнхийг нарнаас 5-30 дахин их масстай, од хэлбэрийн хар нүх эзэлдэг. Эрдэмтэд иймэрхүү хар нүх Сүүн зам болон бусад галактик тус бүрт 100 сая орчим бий гэж үздэг.

Харин хоёрдахь хар нүх нь нарнаас хэдэн саяас, хэдэн тэрбум дахин их масс бүхий аварга хар нүх юм. Ийм хар нүх Сүүн замаас авахуулаад бүхий л галактикийн төвд оршин байна.

Хэдийгээр од хэлбэрийн хар нүхний адил оддын мөхлөөс үүдэлтэй боловч их тэсрэлтийн дараахан үүсч эхэлсэн нь тодорхой болсон байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам галактикийн мөргөлдөөний үед их хэмжээний хийг сорсноор аварга том болтлоо өсч томорчээ.

Харин галактикийн нас уртсах тусам аварга хар нүх “хоол тэжээл”-ээр хомсдож, галактикийн дараагийн мөргөлдөөн болох хүртэл идэвхгүй байдалд шилждэг.

ӨТНИЙ НҮХ


Interstellar кинонд гарах сансрын уудам дахь бас нэгэн сонирхолтой зүйл бол аялалын багийнхны ашигладаг, одоогоор физикийн шинжлэх ухаан хараахан баталж чадаагүй байгаа өтний нүх юм.

Өтний нүх хэмээх ойлголтыг физикт анх 1935 онд энэхүү онолыг дэвшүүлсэн эрдэмтдийн нэрээр буюу Эйнштейн-Розены гүүр хэмээн нэрлэнэ. Гол санаа нь аливаа биеийн масс их байх тусам орон зай цаг хугацааг улам ихээр муруйлгадаг учир асар их масстай хар нүх нь орон зай цаг хугацааг үлэмж хэмжээгээр маш гүн муруйлгана.

Хоёр өөр газар байгаа 2 хар нүхнүүдийн ингэж айхтар муруйлгасан орон зай цаг хугацааны хэсгүүд угаараа нэгдэх маягаар тэр 2-ыг холбосон түнел бий болгох бололцоотой гэсэн таамаг юм.

Харьцангуйн онолын үүднээс ийм зүйл байх бололцоо бий боловч, энэ нь маш тогтворгүй байна. Өөрөөр хэлбэл матери байнга урсаад явж байдаг тийм түнел манай ертөнцөд байхгүй, байлаа гэхэд онолын дагуу агшин зуур бий болоод ямар ч матери зөөвөрлөхөөсөө өмнө алга болох ёстой.

Кинонд сансрын аялагчид өтний нүхээр дамжин маш богино хугацаанд бидний төсөөлж ч чадхааргүй хол зайг туулах боломж олгодог тухай гарна. Гэвч энэ нь онолын л ойлголт гэдгийг дээр дурьдсан. Ажиглалтын үүднээс ийм зүйл байдаг гэх ямар ч баримт бас хэмжилт байдаггүй.

ЦАГ ХУГАЦААНЫ СУНАЛТ


Татах хүчний цаг хугацааны суналт нь дэлхий дээр туршилтаар нотлогдсон бодит үзэгдэл юм. Энэ нь цаг хугацаа харьцангуй байдгаас бий болдог, өөрөөр хэлбэл цаг хугацаа нь өөр өөр орон зайн хүрээнээс хамаарч янз бүрийн хурдтай болно гэсэн үг юм.

Хэрвээ та маш хүчтэй таталцлын орон зайд байгаа бол таны хувьд цаг хугацаа нь арай бага таталцалтай орон зайд байгаа нэгэнтэй харьцуулахад илүү удаан байна.

Илүү тодорхойлбол та кинонд гарч байгаатай адил хар нүхний ойролцоо байлаа гэхэд цаг хугацаа нь дэлхийн цаг хугацаатай харьцуулахад илүү удаан байх бөгөөд дэлхий дээр байгаа нэгэнтэй харьцуулахад та илүү удаан хөгширнө гэсэн үг юм.

Энэхүү ойлголт нь аялалын баг өөр нарны аймгийн төвд хар нүхтэй гэнэт тулгархад киноны өрнөлийг илүү бодитоор мэдрэхэд тань тусална.

5 ХЭМЖЭЭС


Алберт Эйнштейн амьдралынхаа сүүлийн 30 жилийг физикчдын “нэгдлийн онол” гэж нэрлэж буй таталцлын математик ойлголтыг байгалийн үндсэн 3 хүч болох: цахилгаан соронзон хүч, харилцан үйлчлэлийн хүчтэй хүч болон харилцан үйлчлэлийн сул хүчнүүдтэй нэгтгэсэн онол дээр ажиллаж байсан юм.

Түүхэн дахь хамгийн аугаа физикчийн нэг гэгддэг Пакистаны Абдус Салам цахилгаан соронзон хүч, харилцан үйлчлэлийн хүчтэй ба сул хүч гэсэн гурвын холбоосыг олсон байна. Үүнийг бид Их нэгдлийн онол гээд байгаа юм.

Харин таталцлын хүчний үлдсэн гуравтайгаа холбогдох онол хараахан нээгдээгүй байна. Өдгөө хүчүүдийн харилцан үйлчлэлийн хоёр том онол мөргөлдчихөөд байгаа нь Харьцангуйн ерөнхий онол нөгөө нь дээр тайлбарласан гурван хүчийг нэгтгэж Их нэгдлийн онол болгосон Стандарт модель юм.
Харьцангуйн ерөнхий онол ба Их нэгдлийн онол гэсэн хоёр онолыг нэгтгэн тайлбарлах нь өнөөгийн онолын физикчдын нэг том зорилт болжээ.

Найруулагч Нолан бидний дэлхий ертөнцийг 5 хэмжээсээр авч үзсэн бөгөөд үүний дотор таталцлын хүчний чухал нөлөөг харуулхыг зорьсон байна.
________________________________________
Одоо та "Interstellar" кионог илүү бодитойгоор мэдрэх боломжтой боллоо. Хэрэв бидний мэдээлэл таньд тусалсан бол киногоо үзээд сэтгэгдэл бичээрэй. Энэхүү мэдээлэлд засварлах зүйл байвал сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Эх сурвалж: http://www.goymedee.com/

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()