Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэтхэг бол нийгмийн амьдрал нь эрс тэс ялгаатай улс орнуудын нэг билээ. Гэвч эдийн засаг нь хамгийн хурдан хөгжиж буй улс орнуудын тоонд орж байгаа юм. Тухайн улсад улсын үнэ төлбөргүй, хувийн болон цэргийн, бүрэн дунд сургууль гэх мэт олон сургуулиуд байдаг аж. Энэтхэгт 32 мянган сурагч суралцдаг дэлхийн хамгийн том сургууль ч хүртэл бий. Энэ бол Монтессори системээр сургалт нь явагддаг сургууль юм.
Өнөөдөр та бүхнийг Ражастан мужийн Удайпур хотын нэгэн хувийн жижигхэн сургуультай танилцуулах гэж байна.
Энэтхэгт хүүхдүүд нь 3-4 настайгаасаа эхлэн сургуульд явдаг байна. Долоо хоногт 6 өдөр хичээллэн, өдөрт 6-8 цагийн хичээл ордог бөгөөд хичээлийн үргэлжлэх хугацаа 35 минут юм. Тухайн улсад цэцэрлэг гэж байдаггүй бөгөөд гэр бүлийн байдлаас үл хамаарч улсын ерөнхий боловсролын сургуульд бүх хүүхдүүд нь 14 нас хүртэл үнэ төлбөргүй суралцдаг аж.
Удайпур хотынхон орой сэрдэг бөгөөд өглөө найм хагасын үед гадаа харьцангуй хүн багатай байдаг байна.
Гэхдээ 9 цагийн үед хотын гудамж шоргоолжны үүрийг санагдуулам болдог бөгөөд энэ нь бяцхан хүүхдүүд баяртайгаар сургууль руугаа явдаг үе ажээ.
Сургууль нь 9 цагт ордог бөгөөд хүүхдүүд эхлээд Энэтхэгийн төрийн дуулалыг дуулж, залбирдаг байна.
Энэ бол сарын 1000 рупигийн (ойролцоогоор 16$) төлбөртэй хувийн (бага, дунд) хэвшлийн сургууль юм. Сургуульд хүүхдүүд 3 хэл судалдаг: Англи, Хинди болон өөрийн мужийн төрөлх хэл. Хамгийн чухал гол хичээл нь математик байдаг. Мөн мэдээлэл зүй, түүх, газар зүй болон байгалийн ухааны хичээлүүдийг (хими, физик, биологи) судлах бөгөөд 6-10-р ангиуд санскрит хэл үздэг байна.
Сургуулийн дүрэмт хувцас гэж бий. Эцэг эхчүүд нь худалдаж авч өгдөг бөгөөд ядуу гэр бүлийн хүүхдүүдэд хөнгөлөлтэй үнээр олгодог. Энэтхэгийн сургуулиудад хоол нь үнэгүй, голдуу цагаан будаа, бин өгдөг ажээ.
Халуун орон учраас сургуульд нь халаалт гэж байхгүй. Мэдээж, өвөл өглөөгүүр энд тийм ч дулаахан биш байдаг.
Энэ бол бага ангиудын нэг.
Бүх хичээлийн турш ингэж суух нь хэцүү л байдаг байх даа?!
Сургуулийн хүүхдүүд өвөл зуны амралт болон Энэтхэгийн янз бүрийн үндэсний болон шашны баяруудаар амардаг байна. Зуны амралт 5 сараас 6 сарыг дуустал үргэлжилдэг, 7 сарын 1-нээс хүүхдүүд хичээлдээ явдаг. Өвлийн амралт 12 сарын сүүлээс эхлэн 10 хоног үргэлжилдэг байна.
Дунд анги нь харин бидний мэддэг ширээтэй.
Анги танхимууд ерөнхийдөө бүдэг гэрэлтэй, ялангуя арын суудлаас муу харагдана.
Сургуульд бас хоёр тоть “амьд музей” бий.
Хувийн сургууль боловч, энд компьютерийн эсвэл бусад ямар нэгэн тусгай кабинет гэж байхгүй.
Тэр ч байтугай сургуулийн захиралд нь ч мэйл хаяг байдаггүй аж.
Энэ бол тус сургуулийн ахлах анги, энэ сургуульд 13-14 нас хүртэлх хүүхдүүд сурдаг байна.
Ахлах сургуульд сурагчид суурь эсвэл мэргэжлийн боловсрол эзэмшдэг байна. Хүүхдүүд 10-12 дугаар ангидаа дээд боловсролтой болоход хэрэгтэй хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах боломжтой аж. Сургуульд дүн тавьдаггүй бөгөөд зөвхөн шалгалтын үеэр үнэлдэг байна.
Багш нарын өрөө нь нэг иймэрхүү:
Энэтхэгт 6.5 сая оюутан суралцдаг бөгөөд 200 гаруй их дээд сургууль байдаг. Энэ сургуулиас гэхэд л арван сурагчийн 1-2 нь л их сургуульд ордог аж.