Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Амали анх Кенид ирээд далайн эрэг дээр буй ахимаг насны эмэгтэйчүүд болон Кени залуучууд хамтдаа байхыг хараад ихэд гайхсан гэнэ.
2. Нутгийн оршин суугчид болон цагаан арьстангуудын дотно харилцаа хэний ч анхаарлыг татахгүй.
3. Луиза - Тэрээр хамгийн анх 1997 онд Кенид ирж байсан байна. Эхлээд хөтөчийн ажил хийж байсан бөгөөд Кени хүнээс хүүхэдтэй болжээ.
4. Тэгээд тэд Франц руу амьдрахаар явсан бөгөөд хүүтэй болсон аж. Харамсалтай Луизагийн нөхөр түүнийг араар нь тавьдаг байсан учир тэд салжээ.
5. Ингээд тэрээр Кени рүү эргэн нүүж ирсэн байна. Харин одоо Луиза хоёр Кени залуутай уулздаг бөгөөд энэ нь зөвхөн өөрийн хүсэл, тачаалыг дарах зорилготой байдаг гэнэ. Ямар ч хайр сэтгэлийн холбоо, ирээдүйн төлөвлөгөө тэдний дунд байхгүй.
6. Европчууд ганцаардлаа тайлахын тулд энэ аялалыг сонгодог бол нутгийн эрчүүд орлогын эх үүсвэрээ олохын тулд ийнхүү баян ахимаг насны эмэгтэйчүүдтэй орооцолддог байна. Үүний үр дүнд залуус амттай хоол, тансаг бэлэг, тав тухтай унтах боломжийг олж авдаг.
7. Ихэнхидээ энэ аялалд Герман, Их Британи, Швейцарийн баян ахимаг насны эмэгтэйчүүд ирдэг байна.
8. Дотно харилцаанд орох бүр эдгээр эмэгтэйчүүд мөнгө төлдөг гэнэ.
9. Гэрэл зурагчны танилцсан нэгэн эмэгтэй хэлэхдээ, жил бүр хэд хоногийн хугацаатай Кенид нэг залуу дээр ирдэг байна.
10. Тэрээр түүнд хамт гадуур зугаалах мөнгө өгдөг бөгөөд түүнийг эргэж ирэх хүртэл хангалуун амьдрах боломжийг олгож мөнгө үлдээдэг гэнэ.
11. Үүнээс гадна Кеничуудын хувьд энэ нь Европ руу нүүх боломж болдог.
12. Заримдаа “секс аялал” нь илүү гүнзгийрэх магадлалтай ч энэ нь ховор тохиолдол юм.
13. Бүсгүйчүүд энэ бүхнийг мөнгөөр худалдаж авч байгаа гэдгээ мэдэж байгаа учир сэтгэлээр унах нь бий.
14. Тэд нэг нэгнээ зөвхөн өөрсдийн хүсэл сонирхлын төлөө л ашигладаг.
15. Жишээлбэл: нэгэн эмэгтэй нөхрөө нас барсных нь дараа байнга Кени рүү ирэх болсон. Тэрээр хүүхдүүддээ шинэ эцэг олж өгөх, өөрөө шинэ хайртай учирах зорилгогүй байгаа. Харин түүний зовлонг хуваалцаж, сонсох хүн хэрэгтэй байдаг бөгөөд энэ хүнээ тэрээр Кенээс олж чаддаг гэнэ.
16. Ер нь ядуу орнуудад энэ төрлийн аялал их байдаг бөгөөд мөнгөний төлөө таны хүссэн бүхнийг хийх болно.