“UB FOOD & BEVERAGE EXPO 2014” хоолонд дуртай бүх хүмүүсийг урьж байна

2014-10-29, 21:32
9,080
Хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор Монголын тогооч нарын холбоо, “Мишээл Групп” ХХК хамтран “UB Food & Beverage Expo 2014” Монголын хамгийн том хоол, ундаа, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн 10-р сарын 31-ээс 11-р сарын 2-ний өдрүүдэд 2-дох жилдээ Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Уг үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим ажиллан байна.
“UB FOOD & BEVERAGE EXPO 2014” хоолонд дуртай бүх хүмүүсийг урьж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэхүү үзэсгэлэнд:
•    Зоогийн газар, зочид буудлууд
•    Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэлэгч үндэсний шилдэг үйлдвэрүүд
•    Хүнсний бүтээгдэхүүн импортлогчид
•    Нийтийн хоолны тоног төхөөрөмж худалдаалагч байгууллагууд оролцоно.

Үзэсгэлэнгийн үеэр:

•    “Улаанбаатарын цом 2014” Монгол туургатны аврага тогооч шалгаруулах тэмцээн,
•    Амталгаат, хямдралтай худалдаа,
•    Шилдэг бартендерийн үзүүлбэр,
•    Үзэгчдийн дундах хөгжилтэй тэмцээн
•    Ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амтлах,
•    Хоол хийх талаар заах үнэ төлбөргүй сургалт,
•    Мастер тогооч нарын хийсэн гарын хоолны дуудлага худалдаа гэх мэт олон сонирхолтой үзүүлбэрүүд таныг хүлээж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 99099511, 99052390 утсууд болон www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсуудаас аваарай.


Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.