Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнгөрсөн 10 жилд Сицилийн Каннето ди Карония (Canneto di Caronia) хотын оршин суугчид хаанаас ч юм гарсан тайлбарлаж боломгүй түймрээс болж байнгын айдастай амьдарч байна. "Гудас, ор, машин, хөргөгч, зурагт болон унтраасан гар утас гэх мэт гэр ахуйн цахилгаан хэрэгслэл өөрөө аяндаа шатах хачин үзэгдлүүд энэ намар дахин шинээр гарах боллоо" -гэж Oddity Central мэдээлж байна.
Гэнэт өөрөө ноцон шатах тохиолдлууд бараг 10 жилийн өмнөөс геологич, физикч болон галт уул судлаачдын анхаарлыг татаж байгаа ч, одоо хүртэл тэдний хэн нь ч болж буй үзэгдэлд шинэжлэх ухааны үнэн зөв тайлбар өгч чадаагүй байна. Харин нутгийн оршин суугчид энэ бүхэнд харь гаригийнхан, сүнс болон чөтгөр шулмасыг буруутгаж байгаа ажээ.
Энэ бүхэн 2004 оны нэг сард хэд хэдэн байшингуудад тодорхой шалтгаангүйгээр гал зуух, тоос сорогч, хурмын бэлгүүд, тавилга, тэр ч байтугай усны хоолой шатах үеэс эхэлжээ.
Тэр үед нь орон нутгийн компани Каннето ди Карония хотын цахилгааныг салгасан ч, энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс эрх баригчид нутгийн иргэдийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлжээ. Шинжээчид гал түймэр гарсан шалтгааныг олж чадаагүй байна. Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэнгийн ажилчид болон Италийн флотын шинжээчдийн баг ирээд ч нөхцөл байдлын учрыг олж чадаагүй ажээ.
Далдын хүчний өмнө эрдэмтэд хүртэл хүчин мөхөсдөснийг мэдээд Италичууд айж цочирдон, сүнсийг хөөн зайлуулах зан үйлийг хийхийг хүссэн байна. Гэсэн хэдий ч гал гарсаны дараа хэсэг нам тайван болж ихэнхи оршин суугчид гэртээ буцаж ирэн, болсон явдлын тухай мартахыг илүүд үзжээ.
Гэхдээ хожим нь хүмүүс машины шил хагарах, өөрөө нээгдэх автомат хаалганууд, аяндаа шатах тавилга, түүнчлэн амьтдын битүүлэг үхэл зэрэг хэвийн бус зүйлстэй эвлэрэн амьдарч сурах болжээ.
2005 оны 4 сард Италийн засгийн газар хотод болж буй зүйлийн учир шалтгааныг олохын тулд офицер, инженер, архитекторч, геологчид болон физикчдээс бүрдсэн тусгай ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсэг зайнаас тандалт болон геофизик, геохимийн өгөгдлийн үнэлгээ хийн, соронзон талбайн параметрийг хэмжиж, спектрийн радио долгионыг судалсан ч энэ бүх судалгаа ямар ч үр дүн өгсөнгүй.
Жилийн дараа “үл мэдэгдэх цахилгаан соронзон цацрагийн тухай” хэрэг хаагдсан байна.
Одоо түр завсарласны дараа “нууцлаг” гал дахин нөгөө хотод эргэн ирлээ. 2014 оны 9 сарын 30-нд Каннето ди Карония хотын өөр өөр дүүрэгт гал цувран гарчээ. Гялгар уутаар бүтээсэн сандал, эвхээстэй хувцас, өрсөн ном, тавилга болон машинд аяндаа л гал гарсан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн мэдээлж байгаагаар нутгийн оршин суугчдыг дахин нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэ бүгд хүчтэй сэтгэл санааны цочролд орсоны улмаас ер бусын чадвар нь хөгжсөн нэгэн хүний хийсэн ажил байж болох юм гэсэн цуу яриа Италичуудын дунд тархчээ. Сэтгүүлчдийн тэмдэглэснээр, хүний бодол санаа хязгааргүй билээ. Хэрэв мэргэжилтнүүд шинэжлэх ухааны үүднээс тайлбар өгөхгүй бол онол таамаглал бүр өмнөхөөсөө илүү баяжин цуу яриа болон дэгдэх биз ээ.