Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бүхий л чөлөөт цагаа гадуур өнгөрөөдөг зун цагийн дараа, цаг агаар ч солигдож түүнийг дагаад бидний сэтгэл санаа ч өөрчлөгддөг. Гэнэт л бид зуухаа асааж сайхан хоол хийгээд, найз нөхдөө гэртээ урьж зоог барихыг хүсдэг. Мөн амралтын өдрөө паркаар зугаалахын оронд, нарийн боов хийж гэртээ өнгөрүүлж эхэлдэг бөгөөд энэ нь хүйтэн өдөр гадуур алхсанаас мэдээж дээр санаа юм.
Харин хоол хүнсэнд цаг зарцуулахын хирээр үлдэгдэл хүнс их гарах нь элбэг тохиолдож тэдгээрийг хаяхад хүрдэг. Тэгвэл үлдсэн хоол, хүнсний материалаараа хэрхэн амттай өглөөний зоог бэлдэх талаар бяцхан санаа өгье.
Харин хоол хүнсэнд цаг зарцуулахын хирээр үлдэгдэл хүнс их гарах нь элбэг тохиолдож тэдгээрийг хаяхад хүрдэг. Тэгвэл үлдсэн хоол, хүнсний материалаараа хэрхэн амттай өглөөний зоог бэлдэх талаар бяцхан санаа өгье.
1. Итали Фритта
Өчигдөр орой идсэн хоолны үлдэгдлээрээ амттай фритта хийцгээе. Жигнэсэн, чанасан, шарсан төмс, хүнсний ногоогоо хайруулын тавганд хийж дахин халаагаад, дээр нь үйрүүлсэн өндгөөр бүрж тавина. Бэлдсэн зүйлсээ өндгийг болтол чанаад л, та шинэ зууштай боллоо. Та үүнийг юутай ч хольсон болно. Жаахан үлдсэн бяслаг, чанасан соус, шош, үлдсэн жаахан шпагитти зэргийг нэмж илүү амттай фритта хийж идээрэй.
2. Амттай зутан шөл сэтгэцгээе
Шарж хуурсан ногоонууд бол хялбар бөгөөд амттай шөл хийхэд хамгийн тохиромжтой суурь болно. Өнгөрсөн орой шарж идсэн ногоонуудыг тогоондоо хийгээд, ногоонуудыг нь нухаш болтол удаан аажуу буцалга. Дараа нь холигчоор холино.
Давс, чинжүү, өөр бусад өөрийн дуртай амтлагчаараа амтлаад л амттай зутан шөл бэлэн боллоо доо.
3. Будаагаа баяжуулцгаая
Энгийн будаагаар амттай пудинг хийе. Цагаан гаа, сармистай хуураад дээр нь шарсан өндөг тавиад л шинэхэн пудинг бэлэн.
4. Сэндвич
Ням гаригийн төгс оройн хоолонд удаан шарсан махаараа салад хийе. Түүнийгээ барбекю соус-тай холиод хэрчим талхан дээр тавиад л амттай бөгөөд хөнгөн оройн зоог боллоо. Маргааш өглөөг сэргэг угтана шүү.
5. Нарийн боов
Хэрэв таньд амталсан төмс юм уу, хулуу байвал өөр ямар нэгэн амттан хийж болох юм. Тэднийг ашиглаад жигнэмэг юм уу талх хийх сайхан санаа байна.