Японы хамгийн үнэтэй хоолнууд

2014-08-06, 01:49
18,642
Токио манай гариг дээрх хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг гэдгээрээ алдартай билээ. Тиймээс дэлхийн хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг тухайн улсын дэлгүүр, захуудаас л олж болно. Зарим бүтээгдэхүүн Японд үнэтэй төдийгүй бас нилээд ховор байдаг байна. Ингээд тэдгээр зүйлстэй танилцацгаая.
 Японы хамгийн үнэтэй хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Та, мэдээж, орон нутгийнхаа хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс тэднийг олж чадахгүй л болов уу. Японд талархсаны бэлэгдэл болгон бизнесийн түнш болон босс-доо бэлэг өгдөг эртний заншил байдаг. Бизнесийн ертөнцөд бэлэг өгөх нь ажил хэрэгч хандлагыг илэрхийлсэн утгатай юм. Үнэтэй жимс бэлэглэх нь ихэд түгээмэл ажээ. Олон нийтийн энэ эрэлт хэрэгцээг хангахын тулд тухайн улсад чинээлэг үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн тансаг жимсний дэлгүүрүүд бий болсон байна.

Дэлхий нийтэд алдартай "Вагю" үхрийн махнаас авахуулаад амтат гуа, сүү гээд л Япон улс толгой эргэм олон тооны ер бусын өвөрмөц амттан болон хүнсний бүтээгдэхүүнээр таныг гайхшруулна. Хэрвээ та тансаг хоолонд дуртай бол энэ гайхамшигт оронд очин, манай гаригийн хамгийн үнэтэй хоолыг идэн, дахин давтагдашгүй амтыг мэдэрч болно

www.caak.mn

2. "Nakazawa Foods" компаний онцгой брэнд болох энэ сүү нь 43 долларын үнэтэй. Энэ үнэ нь жирийн сүүний үнийг бараг гуч дахин өсгөдөг байна. Уг бүтээгдэхүүн стресс тайлах тусгай зүйл агуулсан бөгөөд энэ “хэцүү түгшүүртэй нийгэм”-д амьдарч буй насанд хүрэгчдэд зориулагдсан байна. Амьтны мелатонин их хэмжээгээр ялгаруулдаг үе буюу үүрээр долоо хоногт нэг удаа үнээг сааж сүүг авдаг байна. Энэ гормон нь сэтгэл санааны хямралыг багасган, тэр ч байтугай маш их стресстэй нөхцөлд байдаг япончуудад депрессийн зарим нэг хэлбэрийг даван туулахад маш чухал ач холбогдолтой ажээ.

www.caak.mn

3. Онцгой үнэтэй үхрийн махаараа алдартай улсад ийм пицца түргэн хоолны газрын цэсэнд тэргүүн байр эзэлдэгт гайхах зүйлгүй юм. Дээд зэргийн "Кобе" үхрийн махны зэрэгцээ төмс, сонгино, тансаг соусаар бүрсэн пиццаг "Domino" сүлжээнээс авч болно. Энэ тансаг амттанд 66 доллар төлөх хэрэгтэй болно.

www.caak.mn

4. "Фугу" загас нь үхлийн хор агуулдаг учир хоолыг буруу хийвэл үхэлд хүргэх аюултай үр дагавартай. Гэсэн хэдий ч фугу загас нь хамгийн алдартай япон хоолнуудын нэг болжээ. Япон тогооч уг загасаар хоол хийх зөвшөөрөл авахын өмнө “хатуу” сургалтанд сууж, сертификат авдаг байна. Фугугаар хоол хийхдээ хоолыг онцгой гайхалтай амттай болгохын тулд хор тун өчүүхэн хэмжээтэй байхаар бодож загасаа бэлтгэдэг ажээ. Ийм загастай хоолны үнэ нэг хүнийх нь 100 доллар байдаг. Фугу бол Японы тогтсон уламжлалын нэг хэсэг болсон гол хоолнуудын нэг юм.

www.caak.mn

5. Японд дөрвөлжин тарвас ургуулдаг маш бодит шалтгаан бий. Хөргөгчинд хийх болон тээвэрлэхээс эхлээд энд зай талбай тун хүрэлцдэггүй. Зорилго нь: хадгалах, тээвэрлэхэд маш хялбар дөрвөлжин тарвас тарих. Үнэхээр ашигтай. Тарвасыг хэлбэрт оруулахын тулд тусгай дөрвөлжин шилэн саванд ургуулдаг байна. Тэдгээрийг японы тусгай жимсний чиглэлийн дэлгүүрүүдэд ойролцоогоор 200 доллараар зардаг. Москвад баян оросууд энэ тусгайлан болгосон жимсийг 800 доллараар худалдан авдаг байна.

www.caak.mn

6. 1980-аас 90-ээд онуудад "мацутакэ" мөөг үнэтэй, их ч алдартай байжээ. Өнөөдөр ч энэ мөөг нь үнэтэй, тун ховор хэвээр байгаа. Японд жил бүр нэг тонн хүрэхгүй шахам "мацутакэ" хурааж авдаг байна. Японы зах дээр ийм мөөгний үнэ чанар, хүртээмж, гарал үүслээс их хамаардаг. Улирлын эхэнд япон "мацутакэ" өндөр үнэд хүрч, эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлтээс хамаарч, килограмм нь 2000 доллараар зарагдах нь бий.

www.caak.mn

7. "Вагю" гэдэг нь япон үхэр гэсэн үг бөгөөд 2000 жилийн өмнөөс гаршуулан өсгөж эхэлжээ. Энэ үхрийн мах нь тод гантиган өнгөөрөө алдартай. Үхрийг хаана үржүүлж байгаагаас хамаарч, янз бүрийн тэжээлээр хоололдог байна. Зарим аж ахуйнууд үхэрт бүүр массаж хийж эсвэл шар айраг уулгадаг. Зорилго нь онцгой алагласан гантиган өнгөтэй махтай үхэр үржүүлэх явдал юм. Дэлхийн хамгийн онцгой "Вагю" мах Японы "Кобэ" хотоос ирдэг. Дундаж стейк 500 орчим долларын үнэтэй ч, 2800 долларын үнэд ч хүрч магад.

www.caak.mn

8. Ромын бадмаараг бол Ишикава мужид ургуулсан усан үзэмний нэг төрөл юм. 2008 онд анх гаргаж авсан энэ усан үзмийг чанарыг нь баталгаажуулахын тулд хатуу шалгадаг байна. Теннисний бөмбөгний хэмжээтэй, гэхдээ улаан өнгөтэй усан үзэм бүр нь 18%-иас илүү чихрийн агууламж, 20 гаруй грамм жинтэй байх ёстой. “Дээд зэрэглэлийн” усан үзэм наад зах нь 30 грамм жинтэй, харин нийт багц нь 700 граммаас багагүй жинтэй байх ёстой юм. 2010 онд дөнгөж зургаан усан үзэм л “дээд зэрэглэлийн ангилалд” орох эрх авчээ. 2011 онд ямар ч усан үзэм стандартад тэнцээгүй байна. 2013 оны 7 сард, зөвхөн ганцхан багц усан үзэм 4000 доллараар зарагджээ. Нэг ширхэг усан үзэм 110 долларт хүрсэн гэсэн үг юм.

www.caak.mn

9. Японы Хоккайдо арал дээр ургуулсан эдгээр ховор хар тарвас нь тансаг, амтлаг байдлаараа алдартай. Жил бүр нийтдээ 10,000 Денсукэ сортын хар тарвас тарьдаг байна. Ургац хураалтын үеэр тэдний хязгаарлагдмал нөөц нь дуудлага худалдаан дээр үнийг суга өсгөдөг ажээ. 2008 онд 8 кг жинтэй хар тарвас 6100 доллараар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй тарвас болсон байна.

www.caak.mn

10. Энэ амтат гуаг эрлийзжүүлэн гаргаж авдаг байна. "Юбари" нь шүүслэг, чихэрлэг амт, гоё хэлбэрээрээ үнэлэгддэг байна. Ихэнхи тохиолдолд тэдгээрийг хосоор нь зардаг ажээ. Юбари амтат гуаг ихэвчлэн хүндэтгэдэг хүндээ үнэтэй бэлэг болгон өгдөг ажээ. Нэгдүгээр зэргийн амтат гуа дув дугуй хэлбэртэй, гөлгөр хальстай байх ёстой. Японы дэлгүүрүүдэд эдгээр амтат гуанууд ширхэг нь 50-100 долларын үнэтэй байдаг. Дуудлага худалдаан дээр бол илүү үнэтэй. Хамгийн үнэтэй хос амтат гуа 26000 доллараар зарагдаж байжээ.

www.caak.mn

11. Торо бол суши хийхэд голдуу хэрэглэгддэг туна загасны онцгой мах юм. Жинхэнэ торог зөвхөн хөх туна загаснаас авдаг, учир нь гантиган өнгөөрөө ялгардаг байна. Оторо гэгддэг хамгийн үнэтэй торо нь загасны толгойн ойр орчмоос зүсэн авдаг. "Chutoro" хэмээх доод зэрэглэлийн махыг загасны гэдэснээс авахуулаад дунд хэсэг болон нуруунаас авдаг. Энэ мах нь оторог бодвол гантиган өнгө нь буурсан байдаг байна. "Торо" бол үргэлж хоолны цэсний хамгийн үнэтэй хоол нь байдаг бөгөөд зах зээлийн үнээс хамаарч байнга л үнэ нь өөрчлөгдөж байдаг. Японы энэ онцгой нарийн хоолны үнийг хэзээ ч урьдчилан таамаглах боломжгүй, бүх зүйл эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтээс хамаардаг байна. Энэ бол Азийн хамгийн үнэтэй, ховор далайн бүтээгдэхүүнүүдийн нэгээр хийсэн амттан юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()