Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
15. Зөгий
Нэг зөгийн хор гэдэг тийм ч айхтар өвтгөх зүйл биш боловч үнэхээр аюултай зүйл. Зөгийд хатгуулснаас болж жилд дунджаар 53 хүн амь насаараа хохирдгоос, ихэвчлэн харшлын өвчин байдаг байна. Тань дээр зөгий суувал, хамгийн ухаалаг үйлдэл нь, буцаад нисэх хүртэл нь тайван, тэвчээртэй хүлээх явдал юм. Та түүнийг үргээж, айлгахгүй тайван хүлээцтэй байж чадвал, тэд ихэнхдээ зүгээр л нисээд явчихдаг байна.
14. Арслан
Ширэнгийн хаан жилд дунджаар 70 хүний аминд хүрдэг ажээ.
13. Залхаг загас
Серцингээр хичээллэгсдийн хар дарсан зүүд бөгөөд далайд дурлагчидын алуурчин гэж хэлж болох ажээ. Чи түүнээс болж үхэхгүй ч гэсэн – жил бүр хэдэн арван хүн хөнөөдөг байна.
12. Бар
Бар нүд ирмэхийн зуур л хүн аминд хүрдэг байна. Жил бүр ойролцоогоор 100 хүний амь хороодог нь тийм их тоо биш боловч, 100 хүн хэрхэн тэр амьтантай нүүр тулдаг нь аймшигтай юм.
11. Цаа буга
Та түүнийг энэ жагсалтанд орно гэж тааварлаагүй байх. Цаа буганууд бол тийм ч догшин, ширүүн амьтан биш боловч тэд автомашины ослийн шалтгаан болж байна. Жилд 120 орчим хүн тэднээс болж амиа алддаг байна.
10. Нохой
Тэд сэтгэл татам, үнэнч боловч аюултай ажээ. Гэрийн ноход жилд 25,000 орчим хүний аминд хүрдэг байна. Тэдгээр тохиолдлууд нь ихэнхдээ галзуу өвчнөөс үүдэлтэй байдаг гэжээ.
9. Буффало үхэр
Тэдний нэг бүр нь 1,5 тонн жинтэй энэ амьтныг уурлуулахгүй байхыг таньд зөвлөж байна. Тэд жилд 200 орчим хүний аминд хүрдэг байна.
8. Заан
Заан бол маш том амьтан юм. Зарим оронд тэд хүмүүстэй өдөр бүр л хамт байдаг. Тэгвэл жилд 500 орчим хүн ихэнхдээ тэдний хөлд амиа алддаг байна.
7. Матар
Энэ жагсаалтын хамгийн аймшигтай нь байж болох матар жилд 1000-1500 орчим хүн хөнөөдөг байна.
6. Усны үхэр
Энэ том амьтан маш ууртай бөгөөд түүнийг юу ч зогсоож чадахгүй. Жил бүр түүнээс болж 500 орчим хүн амиа алддаг байна.
5. Хилэнцэт хорхой
Топ 5 амьтан нь дэлхий дээрх хамгийн том, хамгийн хүчтэй нь биш боловч жижигхэн бас аюултай. Тэдний нэг бол хилэнцэт хорхой юм. Тэдэнтэй таарсан хүн ихэнхдээ хорддог бөгөөд маш аюултай байдаг байна. Жил бүр түүний хорний нөлөөнөөс болж 5000 орчим хүн амь насаараа хохирдог ажээ.
4. Могой
Эндээс эхлээд амь үрэгдэгсдийн тоо огцом өсөж байна. Могойд хазуулж үхсэн хүн жилд, 50,000 орчимд хүрдэг аж.
3. Хүн
Биднийг хүрээлэн буй эдгээр амьтадаас илүү бид өөрсдийгөө хамгийн ихээр устгадаг байна. Бид энэ тоог ихэсгэж үргэлжлүүлсээр байвал хэдэн жилийн дараа хүн төрөлхтөн энэ дэлхий дээр байхгүй болж ч болох нь. Хүний зохисгүй үйлдлээс болж жилд 475,000 мянга орчим хүн үхдэг аж.
2. Ялаа
Хамгийн том алуурчид магадгүй түүнийгээ өөрөө хийдэггүй бололтой. Тэд өвчин тараадаг. Жишээлбэл – ялаанууд олон төрлийн өвчин тараадаг юм. Жилд хагас сая хүн ялаанаас өвчин авдаг бөгөөд, тэдний 80 орчим хувь нь хожим үхлийн шалтгаан болдог байна.
1. Шумуул
Өөр ямар ч амьтан шумуул шиг өвчин тарааж чадахгүй аж. Тэдний тараасан хумхаа өвчнөөс болж жил бүр сая гаруй хүн үхдэг байна.