Алкохолны талаарх 10 баримт

2014-10-15, 17:50
30,289
Согтууруулах ундаа нь хүмүүсийг жаргалтай болгож, ихэнхдээ хүмүүсийн хийхийг хүсэхгүй зүйлсийг хийлгэж байдаг билээ. Ялангуяа, алкохол хэрэглэсэний дараа шарталттай нүүр тулдаг юм. Алкохолны янз бүрийн нөлөөнөөс зайлсхийхийн тулд, өөрсдийн итгэл үнэмшлээрээ бидэнд туслана гэж итгэн уусан архиа гаргахын тулд пиво, кофе уух гэх мэт бүх зүйлсийг туршиж үздэг. Тэгвэл их хэмжээний кофе ууснаар бид шарталтаа багасгаж чаддаггүй, зүгээр л түүний нөлөөг багасгадаг зэрэг бусад баримтуудын талаар сонирхоцгооё.
Алкохолны талаарх 10 баримт

1. Архи уухын өмнө шар айраг уух нь таныг илүү хурдан согтоох болно.
Үнэндээ таны согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь, мөн хэрэглэснийхээ хэмжээгээр шартана гэдэг хэнд ч хамаагүй зүйл. Шар айраг уусан уугаагүй та шингэн дутагдах, ой санамжаа алдах, бөөлжих, хэт мэдрэмтгий болох зэрэг таньд үзүүлэх нөлөө нь хэр их алкохол уусны чинь хэмжээгээр илэрдэг байна.

www.caak.mn

2. Шар айраг ууснаар та “пивоны царцмаг” –тай болох болно.
“Пивоны царцмаг” гэж нэрлэгддэг жингийн нэмэгдэл нь зөвхөн пиво ууснаас үүсдэггүй аж. Бүх алкохол агуулсан архи дарсны зүйлс калорын хэмжээ маш өндөр байдаг. Тиймээс архи, дарс, пиво, вино гэх мэт алкохолын агууламжтай зүйлс пивоны царцмаг үүсэх шалтгаан болно. Иймд та зөвхөн пивоноос татгалзаад энэ төрлийн таргалалтаас сэргийлж чадахгүй аж.

www.caak.mn

3. Кофе танд шарталтыг үгүй хийхэд тусална.
Архиа гаргаж, алкохолыг өөрийн биеээс зайлуулах үйл явцыг кофе хурдасгадаггүй  байна. Шарталтаа даван туулахын тулд алкохол таны биеээс жам ёсоороо гарах хүртэл хэдэн цаг хүлээх шаардлагатай юм. Харин кофе ууснаар магадгүй та бие махбодийнхоо таагүй байдлыг мэдрэх нь багассанаар таньд шартахгүй байна гэсэн бодол төрдөг аж.

www.caak.mn

4. Алкохол таны тархины эсийг сүйтгэнэ.
Архидалт таны сэтгэн бодох үйл явцыг удаашруулж, тархины үйл ажиллагааг алдагдуулж болзошгүй боловч тархины эсийг үгүй хийх шалтгаан болохгүй. Гэвч алкохол таны төв мэдрэлийн систем дэх булчингийн үйл ажилллагааг зохицуулж, сурч мэдэх ажиллагааг хянадаг мэдрэлийн эсэд хор хөнөөл учруулдаг байна. Энэ нь мэдрэлийн эсүүдийн хоорондын харилцааг бууруулж, тэдний бүтцийг өөрчилдөг аж. Эдгээр зүйлс богино хугацаанд тохиолдож болох ч шөнийн цагаар уусан архиныхаа хэмжээгээр, та тархиныхаа өөрийгөө нөхөн сэргээх боломжийг багасгадаг байна.

www.caak.mn

5. Энержи уух зүйлийг архитай хольсноор таньд илүү их согтсон мэдрэмж төрнө.
Та илүү их согтолтыг биш, зүгээр л согтолтын өөр нэг хэлбэрийг мэдрэх болно. Хэрэв та архийг кофейн агуулсан энержи уух зүйлтэй хамт хэрэглэвэл “totally awake drunk” буюу “илүү сэргэг согтуу” хачирхалтай байдалтай болох болно. Уусан согтууруулах ундааны чинь хэмжээгээр, таны цусан дахь алкохолын хэмжээ нэмэгдэх боловч кофейн таньд илүү эрүүл мэдрэмж төрүүлдэг байна. Эдгээр нь хоёулаа алкохолтой холих хэрэггүй зүйлс аж.

www.caak.mn

6. Бөөлжих нь эрүүлжүүлдэг.
Бөөлжсөнөөр та алкохол таны цусанд орохоос сэргийлж, хоол боловсруулах системийнхээ алкохолыг зайлуулахад туслах боловч таны цусан дахь, алкохолыг зайлуулж чадахгүй бөгөөд бие махбодь чинь түүнийг хйих шаардлагатай. Тиймээс, та бөөлжиж гэдсэн дэх алкохолоо гаргаж болох хэдий ч аль хэдийн цусанд тань орсон алкохолыг бие махбод чинь өөрөө цэвэршүүлэхийг хэдэн цаг хүлээх хэрэгтэй юм.

www.caak.mn

7. Янз бүрийн өнгөтэй хөнгөн согтууруулах ундаа шарталтаас сэргийлэхэд тусална.
Хурц согтууруулах ундааны бизнес илүү сайн байдаг нь гүн алкохол агуулснаараа илүү сэтгэл хөдөлгөсөн бүтээгдэхүүнүүд болдог. Энэ нь мэдээж таньд илүү их шарталтыг мэдрүүлнэ байна.

www.caak.mn

8. Ижил өндөртэй эрэгтэй эмэгтэй хүмүүст согтууруулах ундаа ижил үйлчилнэ.
Ижил өндөр, ижил жинтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил хэмжээний согтууруулах ундаа хэрэглэхэд эрэгтэй нь илүү хурдан согтоно. Учир нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс булчингийн эд эс илүү, өөх тос бага байдаг байна. Булчингийн эд эс нь илүү их ус агуулсан байдаг тул алкохолыг эрэгтэй хүний биед илүү тараадаг учраас илүү хурдан согтоодог юм байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()