Та бүхэн пирогоны талхаа хийхдээ дараах орцыг бэлтгэхэд л хангалттай юм.
Үүнд:
2 цайны халбага дрож
1/3 аяга ус
2 аяга гурил
1 халбага давс
2 том өндөг
4 цайны халбага элсэн чихэр,
8 халбага масло
Эхлээд бүлээн усан дээр дрожоо хийж зөөлөн хутгаад ойролцоогоор 5 минут
байлгана. Бэлэн болсны дараа гурил, өндөг, давсаа хийж
зуурмагаа зуурна. Хамгийн гол нь гурилаа хатуу зуурч болохгүйг анхаарах хэрэгтэй. Дараа нь том саванд хийж зуурмагаа хөөлгөх хэрэгтэй. Энэ нь
ойролцоогооор 40-60 минут болно.
Харин одоо шанзаа бэлтгэе. Эхлээд холигчиндоо өндөг болон элсэн чихэрээ хийж холино. Холигчийн хүчийг бага багаар буулгаж дээрээс нь 2 халбага масло хийж холино. Бага зэрэг гурил, шанцай орно.
Пирогоны алимыг бэлтгэх орц:
1 кг Алим, лийр, холимог /Хольж хийвэл илүү амттай/
нимбэгний шүүс
1/4 аяга элсэн чихэр
3/4 халбага шанцай
1 чимх давс
1 эрдэнэ шиш хийж болно
2 халбага масло
1 амны халбага гурил
Алим ба лийрээ зууван хэрчинэ. Хэрчсэн алим лийрээ аяганд хийж
дээрээс нь нимбэгний шүүсээ хийнэ. Үүн дээрээ элсэн чихэр шанцай
эрдэнэ шиш чимх давс хийж зөөлөн хутгана. Зөөлөн гал дээр масло хийж хайлуулаад дээрээс
нь хэрчсэн алим лийрээ хийнэ. Ингээд пирогны алим бэлэн боллоо.
Харин одоо шарх шүүгээндээ хийх ажиллагаатай танилцья.
Шарх шүүгээндээ хийхдээ гурилаа гол нь элдсэн байх шаардлагатай бөгөөд заавал дугуй хэлбэртэй байх шаардлагаггүй бөгөөд доорх зураг шиг зууван байх юм. Энэхүү гурилыг сараалжилж хэрчих бөгөөд голд нь бэлтгэсэн алимаа хийнэ.
Гурилаа хооронд зөрүүлэн пирогоны гол хэлбэрийг гаргах юм. Шарх зуухаа 180 градуст халаана. Шарх зуухаа халах зуур бид пирогон дээрээсээ өндөг эсвэл цөцгийн тосыг дээр нь тарааж түрхэж өгнө.
Ингээд бид бүгдийн хүсэн хүлээсэн пирого бэлэн боллоо.
Сайхан хооллоорой.