Оросуудын бүтээсэн “мангас”

2014-10-02, 01:33
23,770

Таны харж буй энэ төмөр хүлгийг бүтээхэд Scania-ийн хөдөлгүүр, УАЗ-ын кузов, BMW-ийн халаагчтай суудал зэргийг ашигласан байна. Хүн төрөлхтөн өөрийн гараар шилдэг хүлгүүдийг бүтээсээр л байгаа нь бахархууштай. Ингээд “Жаал” хэмээн нэрийдсэн хүч чадлын гайхамшиг болсон гар хийцийн хүлгийг сонирхоцгооё.

Оросуудын бүтээсэн “мангас”
 
“Бид энэ машиныг 6 жилийн өмнөөс л бүтээе хэмээн төлөвлөж байсан юм. Урт хугацааны турш бид төрөл бүрийн автомашины клубуудээр явж олон төрлийн сэлбэгүүдийг цуглуулсан. Одоо бидний хүлэг бүрэн бүтэн болсон тул энэ бүхнийг олны өмнө ил гаргахаар шийдсэн. Шууд хэлэхэд бид хаа сайгүй явагч машин бүтээхийг зорилго болгоогүй ч, “Амкодора” дугуйтай, аж ахуйд ашиглах боломжтойгоор машинаа бүтээсэн. Гэхдээ намаг, шигүү ой дундуур явахад хэтэрхий хүнд жинтэй” -хэмээн хүлгийг бүтээсэн багийн гишүүн Владимир ярьжээ.

www.caak.mn
 
“Энэ хүлгийг бүтээсэн хамгийн гол зорилго нь жуулчдад байгалийн үзэсгэлэнт газруудыг ямар ч асуудалгүй үзүүлэх байсан бөгөөд шинэхэн хүлэг ч энэ үүргээ өнгөрсөн амралтын өдрүүдэд сайн гүйцэтгэсэн байна. “Жаал” хүлэгт нийт 9 хүн багтана. Туршилтын аялалаас бидэнд машин дээр нэмэлт модны хамгаалалт хийх хэрэгтэй нь тодорхой болсон. Мөн off-road аялалыг хараахан хийгээгүй байгаа” -гэж Владимир нэмж хэлсэн байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()