Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Кувейт
Кувейт нь Баруун Өмнөд Азийн нэгэн улс юм. Ирак болон Саудын Арабтай хиллэдэг. Нэг хүнд ноогдох ДНБ нь 48,900$ юм байна.
9. Швейцарь
Баруун Европт орших улс билээ. Олон Улсын харилцаандаа нэлээд анхаарал хандуулдаг учир түүний нутаг дэвсгэр дээр олон тооны улсуудын төв байрууд бий.
8. Арабын Нэгдсэн Эмират Улс
Персийн булангийн ойролцоо байрлах улс. Долоон тусгаар улсууд байрладаг бөгөөд нефть олборлолтоороо дэлхийд 7-д багтдаг.
7. АНУ
Мексик болон Канадын дунд байрлана. Сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-ын эдийн засгийн хөгжил сайжирж, уг жагсаалтанд орсон байна.
6. Бруней
Борнео арал дээр байрлах Бруней улс жагсаалтын зургаад багтсан байна. 1888 онд Британийн хамгаалалтан дор байсан боловч 1984 оноос бие даасан тусгаар улс болжээ. 1990-2000 оны хооронд 10-хан жилийн дотор эдийн засаг нь нефть болон хийн нөөцний ачаар эрчимтэй хөгжсөн байна. Нэг хүнд ноогдох ДНБ нь 54,800$ ажээ.
5. Хонгконг
Олон улсын эдийн засгийн томоохон төв газар юм. Дэлхийн санхүүгийн төвүүд Хонконгт байрладаг бөгөөд ДНБ -ний нэг хүнд ноогдох хэмжээ 52,700$
4. Норвеги
Энэ жагсаалтыг 4-т Норвеги улс багтсан байна. Норвеги нь байгалийн нөөц баялаг ихтэй орон бөгөөд ДНБ-ний нэг хүнд ноогдох хэмжээ 55,400$ болж байгаа аж. Өдөрт 107,3 тэрбум куб.метр хийг экспортлодог.
3. Сингапур
Дэлхийн хамгийн баян орны 3-т Сингапур багтсан байна. Чөлөөт эдийн засагтай цорын ганц улс орон юм.
2. Люксембург
Маш жижигхэн орон ч орлого сайтай юм байна. 524,000 орчим хүн амтай энэ хотын нэг хүнд ноогдох ДНБ нь 77,900$ байдаг байна.
1. Катар
Катар дэлхийн хамгийн баян орны жагсаалтын тэргүүнд багтсан байна. 278,000 хүнтэй энэ хот нь Саудын Арабын зүүн хойд зүгт байрлана. Нефтийн нөөц болон хийн ачаар дэлхийн хамгийн баян орны нэг болсон байна.