1. Хэрвээ 3 сарын хугацаанд орхисон ачаа тээшний эзэн гарч ирэхгүй
бол, Германы нисэхийн "Lufthansa" компани түүнийг онгойлголгүй дуудлага худалдаагаар
борлуулдаг байна. Тус компани ч, худалдан авагчид ч дотор нь юу байгааг
мэдэхгүй.
2. Туркийн эрх баригчдын 15 төлөөлөгч аллагын үеэр армянчуудыг хөөн гаргахаас татгалзснаар өөрсдөө танихгүй ч, хэдэн мянган хүнийг аварчээ. Үүнийхээ төлөө тэдний тав нь цаазлуулсан байна.
3. “Алгебр” гэдэг үг нь “al-jebr” гэдэг араб үгнээс гаралтай бөгөөд үгчилбэл “хагархайг нийлүүлэх” гэсэн утгатай ажээ.
4. 2013 оны эхээр Зимбабве улсын банкны тайлан тэнцэл дээр дөнгөж 217 америк доллар байжээ.
5. Далайн тээвэр маш хямд учир Шотландчууд загасаа 16 мянган километрийн чандад орших Хятад руу илгээж, тэнд боловсруулаад буцаагаад Шотландад авчирсан нь эх орондоо хийснээс ашигтай байдаг байна.
6. Гизагийн Пирамид нь 1311 онд Англид Линкольний сүм баригдаж дуусах хүртэл 3871 жилийн туршид энэ дэлхий дээрх хүний гараар бүтсэн хамгийн өндөр байгууламж байсан юм.
7. Уолтер Саммерфорд гэдэг хүн гурван удаа аянганд ниргүүлсэн ч амьд үлджээ. Тэр ч байтугай түүнийг нас барсны дараа түүний булшны чулуу руу бас аянга буусан байна.
8. Нэгэн тэнүүлч хятад Монголчуудын эсрэг бослого гаргаж, Хубилай хааны эзэнт улсын ноёрхолд цэг тавьжээ. Хожим нь энэ тэнүүлч Хятадын эзэн хаан болсон байна.
9. Австралийн нэгэн алдартай Акул загасны анчин Австралийн засгийн газар жуулчдын урсгалыг таслахгүйн тулд акуланд хазуулснаас болж амиа алдсан хүний тоог санаатайгаар дарж байна хэмээн ярьжээ. Ор сураггүй алга болсон хүмүүсийг живсэн гэж зарладаг гэнэ. Мөн түүний алсан олон акулын ходоодноос хүний араг яс олдсон байна.
10. Дэлхий дээрх хүмүүсийн идсэн бяслагны тэн хагасаас илүү нь гауда бяслаг юм.