Түүхэн дэхь хамгийн том захиалга

Хятадын бизнес эрхлэгч Стефен Хунг Английн автомашин захиалгын түүхэнд хамгийн том захиалгыг хийсэн байна. Тэрээр хамгийн өндөр үнэтэй Rolls-Royce машиныг захиалжээ. Rolls-Royce хүлгийг хүн бүр авч унаж чадахгүй гэдгийг сайн мэднэ.
Түүхэн дэхь хамгийн том захиалга


Тэрээр тун удахгүй Louis XIII хэмээх зочид буудлыг Макауд нээх гэж байгаа бөгөөд буудлын үйлчилгээний ажилд зориулан 30 ширхэг уртасгасан "Phantom" захиалсан байна.

www.caak.mn

Хүлгүүдийн загвар, чимэглэлийг гаргахад Хунг өөрийн биеэр оролцсон аж. Үүнээс гадна машины бүтээлд "Graff Luxury Watches" компанийхан мөн оролцжээ. Захиалга өгсөн 30 хүлгийн хоёр нь Rolls-Royce-ын түүхэн дэхь хамгийн өндөр үнэтэй захиалгын хүлэг болох юм байна. Гадна талыг алтлаг өнгөөр бүрэх гэнэ. Үүнээс гадна Rolls-Royce-ын мэргэжилтэнгүүд "Louis XIII" буудлын автомашины зогсоолын тал дээр нэлээд анхаарал хандуулж хамтран ажилласан байна.

"Louis XIII" зочид буудалд казино бас байрлах гэнэ. Хамгийн үнэтэй өрөө нь хоногийн 130 мянган доллар байх юм байна.

“Business Insider”-ын мэдээлж байгаагаар, зөвхөн “Phantom”-ын зогсоолыг хийхэд 20 сая доллар зарцуулагдсан гэнэ. Энэ Хятад эр Rolls-Royce-ын шүтэн бишригч бөгөөд Citibank-т ажиллаж байхдаа хүртэл энэ хүлгийг унаж байсан байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()